Ayas studio

Ayas studio Сонсоход урамтай, аялгуу яруу шинэ Монгол дуунууд. Хэн ч хэзээ ч дуулаагүй дууг таалан сонордоорой.

16/10/2025

ТООГҮЙ Л БАЙНА ДАА ЧИ
Эмэгтэй дуучинд зориулсан хүүхдийн дуу
Залуу яруу найрагч: Энхсайханы Нарантуяа
* * * * * * * * * * * * * * * *
Тоглоом хөөгөөд ухаангүй
Тоогоо мартаад тоогүй л байна даа чи
Толгойгоо маажаад самбарын өмнө
Тонгойж зогсох муухай шүү найзаа хө
* * *
Толгойгоо маажаад самбарын өмнө
Тонгойж зогсох муухай шүү найзаа
муухай шүү найзаа хө
* * *
Гэрээ буулгаад ухаангүй
Гэмээ мартаад тоогүй л байна даа чи
Аав ээжээ ядраад ирэхэд нь ээ
Ажиггүй байвал муухай шүү найзаа хө
* * *
Аав ээжээ ядраад ирэхэд нь ээ
Ажиггүй байвал муухай шүү найзаа
муухай шүү найзаа хө
* * *
Бөмбөг хөөгөөд ухаангүй
Бүхнийг мартаад тоогүй л байна даа чи
Өмссөн хувцсаа хиртүүлээд
Өнгөгүй явбал муухай шүү найзаа хө
* * *
Өмссөн хувцсаа хиртүүлээд
Өнгөгүй явбал муухай шүү найзаа
муухай шүү найзаа хө
* * *

16/10/2025

ТӨМӨР ЗАМЫН ХҮҮ БИ.
Эрэгтэй дуучинд зориулсан диско хэмнэлтэй дуу
Яруу найрагч Тогоочийн Болдбаатар
(Төрж өссөн Төмөр замын Бага насаа дурсаж бичив)
* * * * * * * * * * * * * * * *
Галт тэрэгний эршүүд дуу
Ган замын түчигнэх чимээ
Гэрт гадаагүй сонорт үлдсэн
Гэгээн төмөр замын хүү би
* * *
Сэтгэлд дотно галт тэрэгний
Сэрээх дуунд өссөн билээ би
Тосгон нэртэй ч тухлаг сайхан
Төмөр замын хүү билээ би
* * *
Үнэр нь хүртэл сэтгэлд дотно
Төмөр замын вант улс гэгдэх
Үлгэрийн мэт тасарч хөгжсөн
Тохилог сайхан тосгоны хүү би
* * *
Сэтгэлд дотно галт тэрэгний
Сэрээх дуунд өссөн билээ би
Тосгон нэртэй ч тухлаг сайхан
Төмөр замын хүү билээ би
* * *
Дэр модны дэргээний дуу
Дохио нь хангинах галт тэрэг
Дэрвэж явсан багын дурсамж
Дэгжин төмөр замын хүү би
* * *
Сэтгэлд дотно галт тэрэгний
Сэрээх дуунд өссөн билээ би
Тосгон нэртэй ч тухлаг сайхан
Төмөр замын хүү билээ би
* * *
Сумчины алхны тогших дуу
Сэлгээ хийх зүтгүүрийн чимээ
Сэтгэлд хоногшиж нүд булаасан
Сүрлэг төмөр замын хүү би
* * *
Сэтгэлд дотно галт тэрэгний
Сэрээх дуунд өссөн билээ би
Тосгон нэртэй ч тухлаг сайхан
Төмөр замын хүү билээ би
* * *
Сэтгэлд дотно галт тэрэгний
Сэрээх дуунд өссөн билээ би
Тосгон нэртэй ч тухлаг сайхан
Төмөр замын хүү билээ би
* * *

16/10/2025

ТЭНГЭРТ БАЙГАА ААВ ЭЭЖ МИНЬ
Хувилбар 02
Эрэгтэй дуучинд зориулсан уянгын зохиолын дуу
Үг, ая: Ц.Энхтайван
(Аав ээж хоёрынхоо гэгээн дурсгалд зориулав)
* * * * * * * * * * * * * * * *
Ариун бурхдын оронд амирлах
Аав ээж хоёроо дурсах юм аа
Амьд явсны тань баталгаа
Алаг үрс тань дурсах юм аа
* * *
Ариун хайраар та хоёр минь
Ассан голомтын өрхөө татаад
Алтан хуримын болзол хангаж
Аниргүйн оронд хослон оджээ
* * *
Та хоёрын минь дээр нэг л сүүдэр
Та хоёрын минь дунд нэг л зовлон
Та хоёрын минь өмнө нэг л зам, мөр
Та хоёр минь хамтдаа туулсан даа
* * *
Сайхан ээжээр минь аав гангарч
Саваагүй надаас ичихгүй үнсэнэ
Муу эр эхнэрээ магтдаг жишээ
Маргашгүй миний л аав байсан юм
* * *
Тэнгэр аавыг ээж минь хүндлээд
Тоонот гэрийн хаан шиг зална аа
Тархигүй үрсээ ааваар айлгаж
Томоотой байхыг сануулж хуурна аа
* * *
Та хоёрын минь дээр нэг л сүүдэр
Та хоёрын минь дунд нэг л зовлон
Та хоёрын минь өмнө нэг л зам, мөр
Та хоёр минь хамтдаа туулсан даа
* * *
Амсаагүй аавын алганаас айдагч
Ачит ээжийн үглэхээс залхахгүй
Адтай чөтгөр гэж магтдаг үр чинь
Ачий нь харин хариулсангүй дээ
* * *
Тоостой орчлонг орхин одсон ч
Томоогүй надад сүнс нь шаналж
Тойрч эргээд зүүдэнд уулзах юм
Таны нэрийг хайрлаж байгаа шүү
* * *
Та хоёрын минь дээр нэг л сүүдэр
Та хоёрын минь дунд нэг л зовлон
Та хоёрын минь өмнө нэг л зам, мөр
Та хоёр минь хамтдаа туулсан даа
* * *
Ямар сайхан хайрын гэрч байсныг
Ямагт үнэнч шудрага зөв явсныг
Ухаан далай сургааль үг бүрийг
Удмын хойч үрс тань дурсана аа
* * *
Сэтгэлд айдас хурах бүрийд
Сайхан жаргал амсах бүрийд
Алдрын титэм зүүх бүрийд
Алтан сургамжыг үгүйлэх юм аа
* * *
Та хоёрын минь дээр нэг л сүүдэр
Та хоёрын минь дунд нэг л зовлон
Та хоёрын минь өмнө нэг л зам, мөр
Та хоёр минь хамтдаа туулсан даа
* * *

16/10/2025

ТЭНГЭРТ БАЙГАА ААВ ЭЭЖ МИНЬ
Эрэгтэй дуучинд зориулсан уянгын зохиолын дуу
Үг, ая: Ц.Энхтайван
(Аав ээж хоёрынхоо гэгээн дурсгалд зориулав)
* * * * * * * * * * * * * * * *
Ариун бурхдын оронд амирлах
Аав ээж хоёроо дурсах юм аа
Амьд явсны тань баталгаа
Алаг үрс тань дурсах юм аа
* * *
Ариун хайраар та хоёр минь
Ассан голомтын өрхөө татаад
Алтан хуримын болзол хангаж
Аниргүйн оронд хослон оджээ
* * *
Та хоёрын минь дээр нэг л сүүдэр
Та хоёрын минь дунд нэг л зовлон
Та хоёрын минь өмнө нэг л зам, мөр
Та хоёр минь хамтдаа туулсан даа
* * *
Сайхан ээжээр минь аав гангарч
Саваагүй надаас ичихгүй үнсэнэ
Муу эр эхнэрээ магтдаг жишээ
Маргашгүй миний л аав байсан юм
* * *
Тэнгэр аавыг ээж минь хүндлээд
Тоонот гэрийн хаан шиг зална аа
Тархигүй үрсээ ааваар айлгаж
Томоотой байхыг сануулж хуурна аа
* * *
Та хоёрын минь дээр нэг л сүүдэр
Та хоёрын минь дунд нэг л зовлон
Та хоёрын минь өмнө нэг л зам, мөр
Та хоёр минь хамтдаа туулсан даа
* * *
Амсаагүй аавын алганаас айдагч
Ачит ээжийн үглэхээс залхахгүй
Адтай чөтгөр гэж магтдаг үр чинь
Ачий нь харин хариулсангүй дээ
* * *
Тоостой орчлонг орхин одсон ч
Томоогүй надад сүнс нь шаналж
Тойрч эргээд зүүдэнд уулзах юм
Таны нэрийг хайрлаж байгаа шүү
* * *
Та хоёрын минь дээр нэг л сүүдэр
Та хоёрын минь дунд нэг л зовлон
Та хоёрын минь өмнө нэг л зам, мөр
Та хоёр минь хамтдаа туулсан даа
* * *
Ямар сайхан хайрын гэрч байсныг
Ямагт үнэнч шудрага зөв явсныг
Ухаан далай сургааль үг бүрийг
Удмын хойч үрс тань дурсана аа
* * *
Сэтгэлд айдас хурах бүрийд
Сайхан жаргал амсах бүрийд
Алдрын титэм зүүх бүрийд
Алтан сургамжыг үгүйлэх юм аа
* * *
Та хоёрын минь дээр нэг л сүүдэр
Та хоёрын минь дунд нэг л зовлон
Та хоёрын минь өмнө нэг л зам, мөр
Та хоёр минь хамтдаа туулсан даа
* * *

15/10/2025

ЕСӨН САРЫН НЭГЭН
Эмэгтэй дуучинд зориулсан хүүхдийн дуу
МЗЭ-ийн шагналт яруу найрагч
Лавайн Энхсайхан
**************************
Инээд баясал оргилсон
Хүүхдийн сэтгэл шинэхэн дээ
Эрдмийн далайд хөтөлсөн
Багшийн яриа шинэхэн дээ
* * *
Хаашаа ч харсан шинэхэн дээ
Хараа булаагаад соньхон доо
Есөн сарын нэгэн дээ
Ердийн өдрөөс гоёхон доо
* * *
Сандал ширээ бүгдээрээ
Будаг ханхлаад шинэхэн дээ
Савтай ном дэвтэр минь
Бүгдээр цэвэр шинэхэн дээ
* * *
Хаашаа ч харсан шинэхэн дээ
Хараа булаагаад соньхон доо
Есөн сарын нэгэн дээ
Ердийн өдрөөс гоёхон доо
* * *
Өнгийн цэцэг алагласан
Хүүхдийн хувцас шинэхэн дээ
Өргөн самбарт дурайсан
Анхны хичээл шинэхэн дээ
* * *
Хаашаа ч харсан шинэхэн дээ
Хараа булаагаад соньхон доо
Есөн сарын нэгэн дээ
Ердийн өдрөөс гоёхон доо
* * *
Хаашаа ч харсан шинэхэн дээ
Хараа булаагаад соньхон доо
Есөн сарын нэгэн дээ
Ердийн өдрөөс гоёхон доо
* * *

15/10/2025

ЕРӨӨЛ ОРШИЖ, ААРХАЛ ХҮРТЛЭЭ БИ
Хувилбар 01
Эрэгтэй дуучинд зориулсан симфони рок диско дуу
Үг, ая: Ц.Энхтайван
* * * * * * * * * * * * * * * *
Гарал угсаа Монгол гэгдэх
Азын тэнгэр намайг ивээж
Ганцхан хүж уугих хугацаанд
Аав ээжээс төрлөө олсоон би
* * *
Адгуус хэмээх тавиланг алгасч
Адуун сүлдэт Монголд мэндлээд
Өлсөх зовлон тойрсон ардын
Өгөөмөр жаргалд умбаж өслөө би.
* * *
Үндэс язгуур Монгол гэгдэх
Мөнх тэнгэрийн хишиг хүртэж
Үлгэр хайлах үдшийн бүрийд
Малчин айлын бүлийг нэмлээ би
* * *
Өлөн зэлмүүн зовлонг алгасч
Өргөө цагаан гэрийн хойморт
Сааль ханхлах тоонот гэртээ
Сүүл хөхөж торниж өслөө би
* * *
Сүлд хийморь нь Монгол гэгдэх
Соёмбот далбаанд мөргөх хувьтай
Бумбын авшиг хүртсэн ардын
Буян заяаг хүртэж өслөө би
* * *
Өнчин ядуу тавиланг тойрч
Өгөөж баян хөдөө талдаа
Өлзий буян дүүрэн айлын
Өнөр жаргал эдэлж өслөө би
* * *
Сэтгэл зүрх нь Монгол гэгдэх
Аавын ургийн удмыг залгаж
Сүүн цацалт Монгол эхийн
Ариун уургийг амлаж өслөө би
* * *
Цагаан шонхрын титэм залсан
Есөн хөлт сүлдэнд сөгдөж
Цадигт түүхийн хуудсыг бүтээх
Ерөөл оршиж, аархал хүртлээ би
* * *
Цагаан шонхрын титэм залсан
Есөн хөлт сүлдэнд сөгдөж
Цадигт түүхийн хуудсыг бүтээх
Ерөөл оршиж, аархал хүртлээ би
* * *

15/10/2025

АДГУУ ЗАНТАЙ ААВЫН ТҮҮХ
Хувилбар 02
Эрэгтэй дуучинд зориулсан симфони рок диско дуу
Үг, ая: Ц.Энхтайван
(Өөрийн бизнес амьдралаас сэдэвлэн бичив)
* * * * * * * * * * * * * * * *
Жаран насны өндөрлөг дээрээс
Туулсан амьдралаа эргэж харлаа
Жаргал зовлон хосолж байсан ч
Там шиг амьдрал туулсан байжээ
* * *
Ариун оронд заларъя гэлээ ч
Амраг ханиа орхиж чадахгүй
Хүмүүн төрлөө орхиё гэлээ ч
Хөөрхөн үрсээ яалтай ч билээ
* * *
Зүдүүр амссан залуу насандаа
Зовлонгийн мөрөнд сэлж явлаа
Хараал идсэн амьдралаас залхаж
Хорвоог орхих хайран байлаа
* * *
Амтай болгон намайг шүүмжилж
Агсан нэг нь айлгаж сүрдүүлж
Алаг үздэг энэ л орчлонд
Амьдрах хүсэл оргилж байлаа
* * *
Аваа өгөө алдаж байлаа ч
Амны зугаа нь болж явлаа ч
Зальхай санаанд хууртсан ч гэлээ
Зөрүүд зангаа тавихгүй явлаа
* * *
Залуу насны зугааг мартаад
Завхай хүүхнээс дөлж зугтаад
Зүүдэн нойрыг хугасалж явлаа
Зогсолт үгүй ахиж байлаа
* * *
Үнэнч ханийн заяа түшиж
Үйлтэй тэр минь дэмжиж байлаа
Үрсийн төлөө сэтгэл зүрхээ
Үймэрч шаналавч, хурцалж явлаа
* * *
Аминд хүрхээр аргач зантай
Ажлын төлөө тэрэгний моринд
Хэтийн үйлсийг бүтээх нас нь
Хэтэрхий ахар байсан ч гэлээ
* * *
Анд нөхдийн ярианы сэдэв
Адгуу зантай нэгэн аавыг
Адлаж байсан хорвоо тааллаа
Атгаж авсан жаргал угтлаа
* * *
Анд нөхдийн ярианы сэдэв
Амьдрал жаргал дүүрэн намайг
Адлаж байсан хорвоо тааллаа
Атгаж авсан жаргал угтлаа
* * *

15/10/2025

АДГУУ ЗАНТАЙ ААВЫН ТҮҮХ
Хувилбар 01
Эрэгтэй дуучинд зориулсан симфони рок диско дуу
Үг, ая: Ц.Энхтайван
(Өөрийн бизнес амьдралаас сэдэвлэн бичив)
* * * * * * * * * * * * * * * *
Жаран насны өндөрлөг дээрээс
Туулсан амьдралаа эргэж харлаа
Жаргал зовлон хосолж байсан ч
Там шиг амьдрал туулсан байжээ
* * *
Ариун оронд заларъя гэлээ ч
Амраг ханиа орхиж чадахгүй
Хүмүүн төрлөө орхиё гэлээ ч
Хөөрхөн үрсээ яалтай ч билээ
* * *
Зүдүүр амссан залуу насандаа
Зовлонгийн мөрөнд сэлж явлаа
Хараал идсэн амьдралаас залхаж
Хорвоог орхих хайран байлаа
* * *
Амтай болгон намайг шүүмжилж
Агсан нэг нь айлгаж сүрдүүлж
Алаг үздэг энэ л орчлонд
Амьдрах хүсэл оргилж байлаа
* * *
Аваа өгөө алдаж байлаа ч
Амны зугаа нь болж явлаа ч
Зальхай санаанд хууртсан ч гэлээ
Зөрүүд зангаа тавихгүй явлаа
* * *
Залуу насны зугааг мартаад
Завхай хүүхнээс дөлж зугтаад
Зүүдэн нойрыг хугасалж явлаа
Зогсолт үгүй ахиж байлаа
* * *
Үнэнч ханийн заяа түшиж
Үйлтэй тэр минь дэмжиж байлаа
Үрсийн төлөө сэтгэл зүрхээ
Үймэрч шаналавч, хурцалж явлаа
* * *
Аминд хүрхээр аргач зантай
Ажлын төлөө тэрэгний моринд
Хэтийн үйлсийг бүтээх нас нь
Хэтэрхий ахар байсан ч гэлээ
* * *
Анд нөхдийн ярианы сэдэв
Адгуу зантай нэгэн аавыг
Адлаж байсан хорвоо тааллаа
Атгаж авсан жаргал угтлаа
* * *
Анд нөхдийн ярианы сэдэв
Амьдрал жаргал дүүрэн намайг
Адлаж байсан хорвоо тааллаа
Атгаж авсан жаргал угтлаа
* * *

15/10/2025

ЯМАР ИХ ХАЙР ВЭ?
Эрэгтэй дуучинд зориулсан уянгын зохиолын дуу
МЗЭ-ийн шагналт яруу найрагч
Лавайн Энхсайхан
**************************
Гэнэн үрсийн минь инээд
Чамайг хараад л дэврэх юм аа
Гэгээн хайрын аялгуу
Чамайг дагаад л ундрах юм аа
* * *
Ямар их хайр вэ? Чи хань минь ээ
Ямар нандин уянга вэ? Чи хань минь ээ
Ямар их аз жаргал вэ? Чи хань минь ээ
Ямар гэгээн ертөнц вэ? Чи хань минь ээ
* * *
Чамайг л дэргэд байхаар
Сэтгэл аядаж тогтнох юм аа
Чандага дэгдэх шиг инээд
Чамайг л тойроод нуурлах юм аа
* * *
Ямар их хайр вэ? Чи хань минь ээ
Ямар нандин уянга вэ? Чи хань минь ээ
Ямар их аз жаргал вэ? Чи хань минь ээ
Ямар гэгээн ертөнц вэ? Чи хань минь ээ
* * *
Харцнаас чинь ундрах аялгуу
Зүрх илбэж ганганах юм аа
Хамгийг мартуулсан ааль чинь
Орчлонгийн өнгийг гэрэлтэх юм аа
* * *
Ямар их хайр вэ? Чи хань минь ээ
Ямар нандин уянга вэ? Чи хань минь ээ
Ямар их аз жаргал вэ? Чи хань минь ээ
Ямар гэгээн ертөнц вэ? Чи хань минь ээ
* * *
Зүрхний ялдам цэцэгс ч
Чамайг үзээд л дэлгэрэх юм аа
Зүйргүй нандин аялгуу
Чамайг байхаар л ундрах юм аа
* * *
Ямар их хайр вэ? Чи хань минь ээ
Ямар нандин уянга вэ? Чи хань минь ээ
Ямар их аз жаргал вэ? Чи хань минь ээ
Ямар гэгээн ертөнц вэ? Чи хань минь ээ
* * *
* * *
Ямар их хайр вэ? Чи хань минь ээ
Ямар нандин уянга вэ? Чи хань минь ээ
Ямар их аз жаргал вэ? Чи хань минь ээ
Ямар гэгээн ертөнц вэ? Чи хань минь ээ
* * *
(Ямар их хайр вэ)

15/10/2025

ОНЧ МЭРГЭН ҮГСИЙН ЧУУЛГАН
Хувилбар 02
Эмэгтэй дуучинд зориулсан симфони рок диско дуу
Үг, ая: Ц.Энхтайван
* * * * * * * * * * * * * * * *
Маргааш бүтээх аз жаргалаас
Өнөөдөр бүтээх жаргал чухал шүү
Чадахгүй гээд орхиж суухаар
Чаднаа! гээд зоригоо хурцал даа
* * *
Үлэмж баян болно гэхээс
Үнэ цэнтэй болох нь чухал шүү
Алдаа бүхэнд шантарч суухаар
Ахиад оролдвол амжилт дуудна аа
* * *
Онч мэргэн сайхан үгсийг
Ойлгож сонсоод, сэтгэлээ зас даа
Ухаант мэргэд хэлсэн үгсийг
Ухаж ойлгоод, Зүрхээ хурцал даа
* * *
Зурсан зургаар тавилан ирдэг ч
Зүрхэнд ассан галаар сэргэдэг шүү
Ирээдүйг хармаар байгаа бол
Итгэл дүүрэн төсөөлж бод доо
* * *
Эмнэг хангал дээр тэнцэх шиг
Эрээн амьдралд тэнцвэр хэрэгтэй
Юугаа тарьснаа хураах орчлонд
Юуг тарихаа эхлээд эрэгцүүл дээ
* * *
Онч мэргэн сайхан үгсийг
Ойлгож сонсоод, сэтгэлээ зас даа
Ухаант мэргэд хэлсэн үгсийг
Ухаж ойлгоод, Зүрхээ хурцал даа
* * *
Яс дагуулж мах зүсдэг шиг
Саадыг дагуулж тойрч яваарай
Хуулиа сайн мэддэг хүмүүн
Хуулиас айлгүй амьдарч чадна аа
* * *
Элээх насыг ухаан чимэж
Эгэл биеийг эхнэр чимнээ
Хорвоо дэлхийг цэцэг чимэж
Хүний зүрхийг хүүхэд чимнээ
* * *
Онч мэргэн сайхан үгсийг
Ойлгож сонсоод, сэтгэлээ зас даа
Ухаант мэргэд хэлсэн үгсийг
Ухаж ойлгоод, Зүрхээ хурцал даа
* * *
Онч мэргэн сайхан үгсийг
Ойлгож сонсоод, сэтгэлээ зас даа
Ухаант мэргэд хэлсэн үгсийг
Ухаж ойлгоод Зүрхээ хурцал даа
* * *

15/10/2025

ОНЧ МЭРГЭН ҮГСИЙН ЧУУЛГАН
Хувилбар 01
Эмэгтэй дуучинд зориулсан симфони рок диско дуу
Үг, ая: Ц.Энхтайван
* * * * * * * * * * * * * * * *
Маргааш бүтээх аз жаргалаас
Өнөөдөр бүтээх жаргал чухал шүү
Чадахгүй гээд орхиж суухаар
Чаднаа! гээд зоригоо хурцал даа
* * *
Үлэмж баян болно гэхээс
Үнэ цэнтэй болох нь чухал шүү
Алдаа бүхэнд шантарч суухаар
Ахиад оролдвол амжилт дуудна аа
* * *
Онч мэргэн сайхан үгсийг
Ойлгож сонсоод, сэтгэлээ зас даа
Ухаант мэргэд хэлсэн үгсийг
Ухаж ойлгоод, Зүрхээ хурцал даа
* * *
Зурсан зургаар тавилан ирдэг ч
Зүрхэнд ассан галаар сэргэдэг шүү
Ирээдүйг хармаар байгаа бол
Итгэл дүүрэн төсөөлж бод доо
* * *
Эмнэг хангал дээр тэнцэх шиг
Эрээн амьдралд тэнцвэр хэрэгтэй
Юугаа тарьснаа хураах орчлонд
Юуг тарихаа эхлээд эрэгцүүл дээ
* * *
Онч мэргэн сайхан үгсийг
Ойлгож сонсоод, сэтгэлээ зас даа
Ухаант мэргэд хэлсэн үгсийг
Ухаж ойлгоод, Зүрхээ хурцал даа
* * *
Яс дагуулж мах зүсдэг шиг
Саадыг дагуулж тойрч яваарай
Хуулиа сайн мэддэг хүмүүн
Хуулиас айлгүй амьдарч чадна аа
* * *
Элээх насыг ухаан чимэж
Эгэл биеийг эхнэр чимнээ
Хорвоо дэлхийг цэцэг чимэж
Хүний зүрхийг хүүхэд чимнээ
* * *
Онч мэргэн сайхан үгсийг
Ойлгож сонсоод, сэтгэлээ зас даа
Ухаант мэргэд хэлсэн үгсийг
Ухаж ойлгоод, Зүрхээ хурцал даа
* * *
Онч мэргэн сайхан үгсийг
Ойлгож сонсоод, сэтгэлээ зас даа
Ухаант мэргэд хэлсэн үгсийг
Ухаж ойлгоод Зүрхээ хурцал даа
* * *

15/10/2025

ХИЙМОРЬ ДҮҮРЭН ААВ МИНУ
Эмэгтэй дуучинд зориулсан симфони рок дуу
Яруу найрагч Б.Маргад
* * * * * * * * * * * * * * * *
Аав аа...!
Дэлхий тэврэх энэрэл тань
Дээдийн их ухаарлын оршихуй
Хүүдээ эгээрэх зорилго тань
Хүрэх холын замнал билээ
* * *
Бөхийж үзээгүй ноён нуруутай
Буурал тэргүүнт уул мину зээ
Хазайвч тэнцсэн халуун мөртэй
Хийморь дүүрэн аав мину зээ
* * *
Аав аа...!
Гараас хөтөлсөн хайр тань
Голын их буцахгүй урсгал
Наддаа гэсэн итгэл тань
Нумарч үзээгүй сэтгэл билээ
* * *
Бөхийж үзээгүй ноён нуруутай
Буурал тэргүүнт уул мину зээ
Хазайвч тэнцсэн халуун мөртэй
Хийморь дүүрэн аав мину зээ
* * *
Аав аа...!
Жаргал дагуулсан бараа тань
Жаахан миний мөнхийн хүслэн
Зориг чангалсан сургааль тань
Зөөлөн хатуугийн дурьсал билээ
* * *
Бөхийж үзээгүй ноён нуруутай
Буурал тэргүүнт уул мину зээ
Хазайвч тэнцсэн халуун мөртэй
Хийморь дүүрэн аав мину зээ
* * *
Бөхийж үзээгүй ноён нуруутай
Буурал тэргүүнт уул мину зээ
Хазайвч тэнцсэн халуун мөртэй
Хийморь дүүрэн аав мину зээ
* * *

Address

Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Богд уулын Бумбат ам, Бумбат вилла хотхон 199 тоот
Ulaanbaatar
13300

Alerts

Be the first to know and let us send you an email when Ayas studio posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category