Ulaanbaatar 24

Ulaanbaatar 24 Official page administrated by www.Ulaanbaatar24.mn

🟢 Энэ сарын 15-ны өдрөөс улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих зохицуулалт хэрэгжиж эхэлсэн. Уг зохицуулалтад ногоон у...
31/08/2026

🟢 Энэ сарын 15-ны өдрөөс улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих зохицуулалт хэрэгжиж эхэлсэн. Уг зохицуулалтад ногоон улсын дугаартай буюу цахилгаан тэжээлийн эх үүсвэртэй тээврийн хэрэгсэл хамрагдахгүй.

Өөрөөр хэлбэл, ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид замын хөдөлгөөнд хэвийн оролцоно.

Амьсгалах агаарыг л улс орны нийтлэг эрх ашиг, хүн ардын эрүүл мэндтэй холбоотой гэхгүй бол өөр юуг “хамгийн үнэтэй зүйл...
21/08/2026

Амьсгалах агаарыг л улс орны нийтлэг эрх ашиг, хүн ардын эрүүл мэндтэй холбоотой гэхгүй бол өөр юуг “хамгийн үнэтэй зүйл”, “стратегийн ач холбогдолтой шийдвэр” гэх билээ. Ерөнхий сайд асан “Хүрэлсүхийн цэлмэг тэнгэр”-ийг Н.Учралын Засгийн газар дахин аварна гэдэгт гүнээ найдаж байна. Монгол Улсын Засгийн газар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооБайгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамУлаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

-12 тэрбум төгрөгөөр хортой барьцалдуулагчаар түлш хийвэл хойч үе өршөөхгүй шүү, С.Даваасүрэн захирал аа!-

Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ📌2026 оны 7 д...
21/08/2026

Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ

📌2026 оны 7 дугаар сарын байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөг, нийт зарлага 19.5 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөгт хүрч, батлагдсанаас 2 дахин өсөөд байгаа аж.

📌Өнөөдөр өргөн барьсан 2026 оны улсын төсвийн тодотгол үнийн өсөлт, эрчим хүч, түлш шатахууны тасалдал, доголдлоос ард түмнээ, улс орноо хамгаалах, болзошгүй хүнд цохилтыг зөөллөх тооцоолол юм.

📌Төр зардлаа хэмнэсэн шиг хэмнэж, цалин тэтгэвэр нэмэх зэрэг хэрэгтэй зүйлд зориулах хэрэгцээ шаардлага үүссэн юм.

https://mongolia.gov.mn/news/view/27749

Монгол Улсын Засгийн газар

21/08/2026

🔴 ШУУД | COP17-ЫН 5 ДАХЬ ӨДӨР
COP17-ын өнөөдрийн хөтөлбөрийн онцлох арга хэмжээний нэг нь Хотын дарга нарын форум юм. Форумын хүрээнд хот, орон нутгийн удирдлагууд газрын доройтол, ган, усны хомсдолын эсрэг хотын түвшний шийдэл, тогтвортой газрын менежмент, хот–хөдөөгийн уялдаа, ногоон дэд бүтэц болон уур амьсгалын тэсвэртэй байдлыг хэлэлцэж байна.

Форум нь дэлхийн зорилтуудыг орон нутгийн бодит хэрэгжилттэй холбох, хотуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж, үр дүнд нь “Улаанбаатарын тунхаглал”-ыг COP17-ын өндөр түвшний сегментэд танилцуулахаар зорьж байна.


EN
🔴 LIVE | COP17 DAY 5
One of today’s key COP17 events is the Mayors’ Forum, bringing city and local leaders together to advance local solutions to land degradation, drought and water scarcity, with discussions on sustainable land management, urban–rural linkages, green infrastructure and climate resilience.

The Forum aims to connect global commitments with local implementation, strengthen city-to-city cooperation, and work toward the Ulaanbaatar Declaration, which is expected to be presented during the COP17 High-Level Segment.

Цаг уур, орчны шинжилгээний газар анхааруулж байна ❗️🌧️
21/08/2026

Цаг уур, орчны шинжилгээний газар анхааруулж байна ❗️🌧️

Шатахууны Шуурхай штабын мэдээлэл     Гаалийн байгууллагын мэдээллээр 2026.08.20 өдрийн оройн 20:00 цагийн байдлаар 2175...
21/08/2026

Шатахууны Шуурхай штабын мэдээлэл

Гаалийн байгууллагын мэдээллээр 2026.08.20 өдрийн оройн 20:00 цагийн байдлаар 2175.8 тонн АИ92 автобензин Монгол улсын хилээр орж ирсэн байна.

🔷 ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ГАЗАР, ХОРООДОД СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТУСГАЙ ШАЛГАЛТ ЗАРЛАГДЛАА🔹Гаалийн ерөнхий газрын хар...
21/08/2026

🔷 ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ГАЗАР, ХОРООДОД СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТУСГАЙ ШАЛГАЛТ ЗАРЛАГДЛАА

🔹Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ, Увс, Орхон, Шивээхүрэн, Гашуунсухайт, Бичигт зэрэг гаалийн газрын гүйцэтгэх 43 албан тушаалд хамаарах 53 сул орон тоог нөхөх тусгай шалгалт зарлагдлаа.

🔹Шалгалтын бүртгэл 2026.08.20-ны өдрийн 09:00 цагаас 2026.09.02-ны өдрийн 17:00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсаар явагдана.
🔹Шалгалт 2026.09.08-наас 09-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

Шалгалтын зартай дараах линкээр орж танилцана уу👇👇👇
https://se.csc.gov.mn/search?sector_id=6fe411bc-bfa0-42c6-bdce-59e5f74512b3&limit=20&offset=2

Монголын гааль

🌳 Италийн хотууд асфальтаа хуулж, хөрсөө буцаан сэргээж байнаИталийн Падуа хот 400 орчим талбайн асфальт, хатуу хучилтыг...
21/08/2026

🌳 Италийн хотууд асфальтаа хуулж, хөрсөө буцаан сэргээж байна
Италийн Падуа хот 400 орчим талбайн асфальт, хатуу хучилтыг хуулж, оронд нь мод тарьж, борооны ус нэвтрүүлэх хөрс бий болгох төлөвлөгөө эхлүүлжээ. Үүнд 40 сая евро зарцуулахаар болсон байна.

Учир нь асфальт дулааныг шингээж улам халуунаар төөнөдөг. Харин мод, ногоон байгууламж орчны температурыг 3–5 хэмээр бууруулах боломжтой. Ус нэвтрүүлэх хөрс нь борооны усыг шингээж, үерийн эрсдэлийг бууруулахаас гадна шавж, жижиг амьтдад амьдрах орчин бий болгоно.

Генуя хот бүр энэ ажлыг хот төлөвлөлтийн бодлогодоо оруулжээ. Хувийн талбайнхаа асфальтыг хуулж, ногоон байгууламж болгосон иргэдэд хот байгуулалтын төлбөрөөс хөнгөлөлт үзүүлэхээр болсон байна.
Милан, Болонья, Флоренц, Турин, Ром зэрэг хотууд ч мөн адил асфальт, бетоныг багасгаж, ногоон орон зай нэмэгдүүлж байна.
Гэхдээ асфальтыг хуулчихад л хөрс шууд сэргэхгүй. Олон жил асфальтан дор байсан хөрс нягтарч, амьдралгүй болсон байдаг. Тиймээс мэргэжилтнүүд дор хаяж 30 см-ийн үржил шимтэй, ус нэвтрүүлэх хөрсийг дахин бий болгох шаардлагатай гэж үзэж байна.

🌱 Хотын ирээдүй зөвхөн шинээр мод тарихад биш.

Хэрэггүй болсон асфальтыг авч, хөрсийг нь буцааж өгөхөд ч оршиж байна.

Эх сурвалж: L’Indipendente, 2026.08.12

Багшийн дээдийн нүхэн гарцыг 3 сар янзалсан залуучууд. 👏👏Баярлалаа та нарт аа! Өглөөний мэнд. ☀️+23
20/08/2026

Багшийн дээдийн нүхэн гарцыг 3 сар янзалсан залуучууд. 👏👏
Баярлалаа та нарт аа!
Өглөөний мэнд. ☀️+23

ЭСЯ ХЯТАД АЖИЛЧДЫН ЭРХЭНД ХАЛДСАН АСУУДАЛД БУРУУТАЙ ЭТГЭЭДҮҮДЭД ШИЙТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ ЭСЭХИЙГ АНХААРАЛТАЙ АЖИГЛАНА ГЭДГЭЭ ИЛ...
18/08/2026

ЭСЯ ХЯТАД АЖИЛЧДЫН ЭРХЭНД ХАЛДСАН АСУУДАЛД БУРУУТАЙ ЭТГЭЭДҮҮДЭД ШИЙТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ ЭСЭХИЙГ АНХААРАЛТАЙ АЖИГЛАНА ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЖЭЭ‼️

АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв БНХАУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр орлогч Цао Ли, худалдааны зөвлөх Лиу Жинзи нарыг хүлээн авч уулзлаа.

Элчин сайдын яамны хэргийг түр орлогч Цао Ли нь БНХАУ гэрээний дагуу шатахууныг Монгол Улсад шуурхай нийлүүлэх ажлыг онцгой анхаарч зохион байгуулан ажиллаж байгааг онцлон хэлэв. Цаашид ч гэрээний дагуу үргэлжлүүлэн шатахуун нийлүүлнэ гэдгээ мэдэгдэв.

Тэрээр мөн “Нутгаа аврагч Чойбалсанчууд” ТББ-ын гэх хүмүүс Сүхбаатар аймагт газрын тосны хайгуул хийж байсан хятад иргэдийн эрхэнд ноцтой халдсан үйлдэл нь Монголд төдийгүй Хятадад маш их яригдсан гэдгийг мэдэгдэж, энэ явдалд БНХАУ-ын зүгээс санаа зовж буйг илэрхийлэв. Цаашлаад хуулийн байгууллагууд тухайн явдалд буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана гэв.

Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Хятад иргэдийн, бизнесийн болон хөрөнгө оруулагчийн эрхэнд халдсан явдал гарсанд уучлалт хүсэв. Энэ асуудлаар хуулийн байгууллагуудад хандсан” гэдгийг дуулгав.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Ulaanbaatar 24 posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share