Ord.mn Mining news

Ord.mn Mining news Ord.mn Монголын уул уурхай, ногоон хөгжлийг дэмжигч өдөр тутмын мэдээллийн цахим сэтгүүл

10/09/2026
Хоёр Мандал хайрханы хооронд баавгай явж байсан гэнэ шүү.  Малчид хадланчид минь анхааралтай байгаарай гэсэн байна‼️
10/09/2026

Хоёр Мандал хайрханы хооронд баавгай явж байсан гэнэ шүү.
Малчид хадланчид минь анхааралтай байгаарай гэсэн байна‼️

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ ✔️Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ...
10/09/2026

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
✔️Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, УИХ-ын гишүүд, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, төрөл төрөгсдийн хамт хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
✔️Ерөнхий сайд Н.Учрал сэтгүүлчийн асуултад хариулахдаа, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ хэлэлцэн баталсны дараа Засгийн газар төсөв мөнгийг нь шийдэхэд онцгой анхаарал хандуулна гэлээ” гэдгийг хэлэв.

Samandariin Tsogtbayar: Мань ер нь хоцрогдож байх шиг байна дөө. Яг ямар зорилготой яах гэж ийм юмнууд сэдээд хийгээд ба...
10/09/2026

Samandariin Tsogtbayar: Мань ер нь хоцрогдож байх шиг байна дөө. Яг ямар зорилготой яах гэж ийм юмнууд сэдээд хийгээд байдгийг нь сүүлийн үед огтоос ойлгохоо болилоо. Эсвэл ийм санаачлага, тийм апп гэж мөнгө цохих санаа нь юмблуу. Нөгөө толгой тоолно гэдэг шиг. Толгой тоолно гэснээс автобусанд тэрийгээ тавьсан юм шиг харагданалээшд. Хэдэн зуун сая ч гэлээ. Хотын доторхи шугамын автобусанд суудал захиалдаг дэлхийн анхны улсаар тодорлоо гэвэл нээрээ гоё ч юм уу. Хамгийн гоё боржууртай хот гэдгийнхээ хажуугаар?

10/09/2026

Ж.ЭНХБАЯР: 40 МЯНГАН ТӨГРӨГ ДАВААД БАЙСАН МАХНЫ ҮНЭ 20 МЯНГАН ТӨГРӨГ БОЛЖ БУУРСАН БАЙНА

Мөнгөтэй нь аль хэдийнэ байранд орсон. Боломжтой нь зээлээ авчихсан. Урьдчилгаатай нь ипотектээ орчихсон. Гэхдээ орон су...
10/09/2026

Мөнгөтэй нь аль хэдийнэ байранд орсон. Боломжтой нь зээлээ авчихсан. Урьдчилгаатай нь ипотектээ орчихсон. Гэхдээ орон сууцны эрэлт багасаагүй. Залуу гэр бүлүүд аятайхан боломж хүлээж л байна.

Яг ийм үед Засгийн газар иргэндээ хэрэгтэй шийдвэр гаргасан гэж хараад байгаа. Эргэн тойронд олон л хүн байна, байранд орох боломжийг хүлээсэн. Ипотекийн оочер хүлээсэн. Тэр хүмүүст боломж үүсэж байна.

16 мянган өрх орон сууцтай болох боломжтой боллоо. 14 мянга нь 6 хувийн зээлээр, 2 мянга нь түрээслээд өмчлөх нөхцлөөр.

Урьдчилгаа 15 хувь болж 2 дахин буурна гэдэг чинь таатай нөхцөл. Байрны 50 хувь нь ипотек нөгөө 50 хувь нь түрээслээд өмчлөх гэхээр ачаалал ч буурна.

гэх мэтээр эерэг зүйлсийг тоочоод баршгүй. Гол нь яг зорилтод хүмүүсээ л сайн хамруулаад өгвөл зорилго ч бүтнэ дээ....

Nergui Puntsag

ХЗБХ: ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭЖ АВАХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЭВ✅📌 УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2026....
10/09/2026

ХЗБХ: ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭЖ АВАХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЭВ✅

📌 УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2026.09.09/-ийн хуралдаанаар Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг Үндсэн хуулиар хамгаалсан иргэний хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах, бүтээлийн үр шимийг хүртэх эрхийг зөрчсөн гэх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Байнгын хорооны гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.

📌 Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

📌 Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд харьяа байгууллагын үйл ажиллагааны зардал төсвийн тодотголд хэрхэн туссан болон гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэр дундаа бага насны хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ажилд төсвийн тодотголд хөрөнгө сууж байгаа, шүүх эрх мэдлийн барилга, донтолтын эсрэг эмнэлгийн барилга барих зэрэг ажлыг эхлүүлэх санхүүжилт нь шийдэгдэхийг, хууль хяналтын байгууллагын албан хаагчдын цалин хөлс нэмэгдэх эсэх асуудлыг байнгын хорооны гишүүд асууж, хариулт авлаа. Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын асуудлыг хэлэлцсэн Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

08/09/2026

Байгалиа хамгаалья л гээд байгаа юм. 1,9 сая км2 газар нутаг дээрээ эзэн байхын тулд малчид говьдоо л малаа маллана. Хангайд эсвэл Улаанбаатарт ирж чадахгүй. Говийн хөрс эмзэг, нэг эвдэгдвэл нөхөн сэргээгдэхгүй. Хятад иргэд ажил хийнэ гэж ирээд хөрсөн дээрээс дуртай ургамалаа ухаад өөр ажил хийгээд сууж байна.

УИХ-ын ээлжит бус чуулган
2026.09.07
Tsogtbaatar Davaa

Address

Монгол улс Улаанбаатар хот
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ord.mn Mining news posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Ord.mn Mining news:

Shortcuts

Share