Зарын нэгдсэн пэйж

Зарын нэгдсэн пэйж Юу постолохыг тэр өдрийн тэнгэр мэдэг.

 #Үлгэр      Худалдаачин эр аз жаргалын нууцыг олохоор мэргэн ухаантаныг зорьжээ. Залуу🧝‍♀️ олон хоногийн турш говь цөлө...
21/10/2025

#Үлгэр
Худалдаачин эр аз жаргалын нууцыг олохоор мэргэн ухаантаныг зорьжээ. Залуу🧝‍♀️ олон хоногийн турш говь цөлөөр🐪 бэдэн явсаар тэртээх уулын орой дээр гоймсог харш⛪️ сүндэрлэж байгааг олж харжээ. Тус газар нь аглагчийн орноос тэс ондоо худалдаачид нь бараа таваараа зарж, хөгжимчид🪗🎹🥁 уянгалаг аялгуу тоглож, хийх ажилгүй хүмүүс энд тэнд хөөрөлдөн, танхимын голд тансаг идээ унд🎂🍨🥗 бялхсан найрын ширээ засжээ.

Мэргэн ухаантан🧙‍♂️ ирсэн гийчидтэй нэг бүрчлэн уулзаж байсан тул залуу өөрийн ээлжийг хүлээн суув. Залуугийн🧝‍♀️ ээлж ирж учир явдлаа өгүүлэн хэлбэл аз жаргалын чанд нууцыг тайлж хэлэх цаг даанч алга гээд: "Энэ хавиар 2 цаг зугаалж яваад ир, гэхдээ энэ тостой халбагыг🥄 бариад яваарай. Тосыг нь асгаж болохгүй шүү" гэжээ.

Залуу ч өнөө халбагыг авч нүд салгалгүй харасаар харшийн шатаар өгсөж уруудан 2 цаг алхаж яваад буцаж ирвэл мэргэн ухаантан🧙‍♂️:
- Манай харшийн гал тогоонд дэвссэн перс хивс чамд таалагдав уу? 10 жил арчиж ургуулсан цэцэрлэг маань ямар санагдав? Номын сангийн эртний багана, хуучны судрууд сайхан байгаа биз? гэж асуувал залуу🧝‍♀️:
- Тостой халбагаа🥄 харж явсаар тэр бүхнийг анзаарсангүй гэж ичингүйрэн өгүүлсэнд мэргэн ухаантан🧙‍♂️:
-Буцаж яваад орд харшийн маань бүх сайхан зүйлсийг нэгд нэгэнгүй үзэж хараад ир.
Залуу🧝‍♀️ "За" гээд тостой халбагаа аваад эргээд гарав. Энэ удаа тэр биеэ барьсангүй, орд харшийн урлагийн бүтээл, онцгой сайхан эдлэл хэрэглэл, цэцэрлэгт хүрээлэн, тойрон хүрээлэх уул толгодыг таашаан үзэж, алаг цэцэгс, уран зураг, хөшөө дурсгалыг донжийг нь олж байрлуулсныг бүрнээ мэдэрлээ. Эргэж ирээд үзсэн харснаа нэг бүрчлэн өгүүлбэл мэргэн ухаантан🧙‍♂️:
-Асгалгүй авч яваарай гэсэн халбагатай тос минь хаана байна? гэж асуувал залуу🧝‍♀️ анзааралгүй асгаж орхисноо сая л мэдэв. Тэгмэгц мэргэн ухаантан🧙‍♂️:
-Энэ л миний хэлэх гэсэн хамгийн чухал юм шүү дээ. Энэ дэлхийн сайн сайхан, хосгүй гайхалтай бүхнийг үзэж харахдаа барьж яваа халбагатай тосоо мартахгүй байхад АЗ ЖАРГАЛЫН НУУЦ оршдог юм гэв.

👌
18/09/2025

👌

Нөгөө ТҮЦ-нүүд чинь ТЭЦ-3 тэнд хураалгаатай байна лээ
02/09/2025

Нөгөө ТҮЦ-нүүд чинь ТЭЦ-3 тэнд хураалгаатай байна лээ

31/08/2025

Заавал таазан дээр байгаа номыг л уншмаар санагдсан. 🤣😂

16/08/2025

Текстийг Яриа руу, Яриаг Текст рүү хөрвүүлэх https://voiser.net/ вэбсайтыг ашиглаарай👇

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Зарын нэгдсэн пэйж posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share