Monos Chess Academy

Monos Chess Academy Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Monos Chess Academy, Digital creator, ЧД, 5-р хороо, Оранж плаза төв, 3 давхар, 310 тоот, Ulaanbaatar.

♟️ Гарри Каспаровын 9 алтан дүрэм1. Гарааны санааг ойлго    Хоосон цээжлэхээс илүү учир шалтгааныг нь ойлгож тогло.2. Би...
03/09/2026

♟️ Гарри Каспаровын 9 алтан дүрэм

1. Гарааны санааг ойлго
Хоосон цээжлэхээс илүү учир шалтгааныг нь ойлгож тогло.
2. Битүү байрлалыг задла
Шугам нээж байж довтлох боломжоо бүрдүүл.
3. Бүх дүрсээ хөгжүүлсний дараа довтол
Дүрсүүдийн хамтын ажиллагаа ялалтыг бүтээнэ.
4. Дараалсан занал үүсгэ
Олон удаагийн дарамт өрсөлдөгчийг алдаа гаргахад хүргэнэ.
5. Довтолж чадахгүй бол байрлалаа сайжруул
Яарах хэрэггүй — тэвчээр бол хүч.
6. Хүчээ зөв цэгт төвлөрүүл
Давуу байгаа хэсэгтээ хүчээ нэмэгдүүл.
7. Өрсөлдөгчийн алдаанд бүү найд
“Харахгүй байх” гэж найдалгүй, өөрөө зөв нүүдэл хий.
8. Эхлээд байрлалаа үнэл, дараа нь тооцоол
Зарим үед зөв үнэлгээ урт тооцооллоос ч чухал.
9. Өөрийн өргөөс суралц
Өөрийн алдаагаа шинжлэх нь хамгийн үр дүнтэй сургалт.


28/08/2026

♟️ ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ!

Хүүхдийнхээ сэтгэн бодох чадвар, төвлөрөл, тэвчээрийг шатраар дамжуулан хөгжүүлээрэй. ✨

🏆 Мэргэжлийн, туршлагатай багш дасгалжуулагчид
♟️ Нас, түвшинд тохирсон хөтөлбөр
📚 Академик + практик хосолсон сургалт

🗓 Ажлын өдрийн анги
Даваа • Мягмар • Пүрэв • Баасан
⏰ 10:00–12:00

📍 Оранж Плаза, 3 давхар, 308–310 тоот
/Тэнгис кино театрын ард/

📞 88066169

📝 Бүртгүүлэх:
https://forms.gle/LxFsS8rZrUjhssGMA

♟️ Шинэ хичээлийн жилээ шинэ нүүдэл, шинэ амжилтаар эхлүүлцгээе!

#ШинэЭлсэлт #ШатрынСургалт #Шатар

♟️ MONOS CHESS ACADEMYШатрын сургалтын шинэ элсэлт2026.08.10-ны өдрөөс хичээл эхэлнэ.📚 Манай академийн давуу тал✅ Олон у...
07/08/2026

♟️ MONOS CHESS ACADEMY

Шатрын сургалтын шинэ элсэлт
2026.08.10-ны өдрөөс хичээл эхэлнэ.

📚 Манай академийн давуу тал
✅ Олон улсын болон Монголын шатрын холбооны цол зэрэгтэй, туршлагатай багш дасгалжуулагчид
✅ Хүүхдийн нас, мэдлэгийн түвшинд тохирсон академик болон практикт суурилсан сургалтын хөтөлбөр

🕙 Хичээлийн хуваарь
Ажлын өдрийн анги
📅 Даваа • Мягмар • Пүрэв • Баасан
⏰ 10:00–12:00

💰 Сургалтын төлбөр
• Ажлын өдрийн анги – 300,000₮ /сар
• Амралтын өдрийн анги – 200,000₮ /сар
• Насанд хүрэгчдийн анги – 300,000₮ /сар

🎁 Хөнгөлөлт
• Улирлаар төлбөл – 10%
• Хагас жилээр төлбөл – 15%
• Нэг айлын 2 ба түүнээс дээш хүүхэд суралцвал – 10%

📍 Хаяг: ЧД, 5-р хороо, Оранж Плаза төв, 3 давхар, 308–310 тоот (Тэнгис кино театрын ард)
📞 Утас: 8806 6169

📝 Бүртгэл

https://forms.gle/k8hmoL25fy9SwpTX9

🏆 ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО!Монос Групп&Monos Chess Academy-ийн тамирчин Х. Итгэлт болон “The MongolZ” багийн хамт олонд 202...
20/06/2026

🏆 ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО!

Монос Групп&Monos Chess Academy-ийн тамирчин Х. Итгэлт болон “The MongolZ” багийн хамт олонд 2026 оны Рапид болон блиц төрлийн Дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээний Рапид U2400 ангиллын Дэлхийн аварга болсонд чин сэтгэлийн баяр хүргэе! 🎉♟️

The MongolZ баг БНХАУ-ын Hong Kong хотноо зохион байгуулагдаж буй тэмцээнд нийт 48 хүчирхэг багаас чансаагаар 28-д эрэмбэлэгдэн өрсөлдсөн ч, эв нэгдэл, ур чадвар, тууштай тоглолтын үр дүнд аваргын алтан цомыг хүртэж, Монголын шатрын түүхэнд дахин нэгэн бахархалт хуудсыг бичлээ.

Манай академийн тамирчин Х. Итгэлт болон багийн нийт тамирчид, дасгалжуулагчдад энэхүү түүхэн амжилтад хүрсэнд халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь улам өндөр амжилт хүсье.

Та бүхний энэхүү ялалт олон мянган хүүхэд, залууст урам зориг өгч, Монголын шатрын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Монголын шатрын спорт мандан бадрах болтугай! 🇲🇳♟️

MongolianChess ProudMoment

♟️ Амжилтын төлөөх дараагийн нүүдэл эхэллээ.Монос групп&Monos Chess Academy-н тамирчин Х. Итгэлт  World Team Rapid and B...
16/06/2026

♟️ Амжилтын төлөөх дараагийн нүүдэл эхэллээ.

Монос групп&Monos Chess Academy-н тамирчин Х. Итгэлт World Team Rapid and Blitz Chess Championships 2026 тэмцээнд оролцохоор Хонконгийг зорилоо. 🇭🇰

Дэлхийн шилдэг шатарчидтай өрсөлдөн, эх орныхоо нэрийг өндөрт өргөх их аялалд нь өндөр амжилт хүсье. Тууштай хөдөлмөр, зөв нүүдэл бүхэн ялалтад хөтлөх болтугай! 🇲🇳✨

Х. Итгэлт болон багийн бүх гишүүдэд өндрөөс өндөр амжилт хүсье! 🇲🇳🔥

♟️ Шатрын сонирхолтой баримт  #3 Шатар тоглох үед тархины ой тогтоолт, анхаарал төвлөрөл, төлөвлөлт, асуудал шийдвэрлэхт...
15/06/2026

♟️ Шатрын сонирхолтой баримт #3

Шатар тоглох үед тархины ой тогтоолт, анхаарал төвлөрөл, төлөвлөлт, асуудал шийдвэрлэхтэй холбоотой олон хэсэг зэрэг идэвхждэг.

Тиймээс шатар нь зөвхөн спорт төдийгүй оюуны хөгжлийг дэмждэг тоглоом гэж үздэг.

💡 Хүүхдийнхээ ирээдүйд хийх хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалтын нэг бол оюуны хөгжлийг нь дэмжих явдал юм. Шатар нь зөвхөн ялалт, ялагдал бус, зөв бодож сэтгэх, зөв шийдвэр гаргах дадлыг төлөвшүүлэхэд тусалдаг.

♟️ Хүүхдээ шатар сургаж, ирээдүйнх нь амжилтын суурийг өнөөдрөөс хамтдаа тавья.

#Шатар ХүүхдийнХөгжил ОюуныХөгжил

♟️ Та мэдэх үү?Морь бол шатар дээр бусад хүүг “үсэрч” давж чаддаг цорын ганц дүрс юм.Иймээс өргийн эхлэл болон тактикийн...
12/06/2026

♟️ Та мэдэх үү?

Морь бол шатар дээр бусад хүүг “үсэрч” давж чаддаг цорын ганц дүрс юм.

Иймээс өргийн эхлэл болон тактикийн үед морийг зөв ашиглах нь том давуу тал болдог.

#Шатар

03/06/2026

♟️✨ MONOS CHESS ACADEMY ЗУНЫ СУРГАЛТЫН ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ ✨♟️

♟️ Monos Chess Academy нь Олон улсын шатрын холбоо болон Монгол улсын шатрын холбооны цол зэрэгтэй, академик болон практикт суурилсан олон жилийн туршлагатай мэргэжлийн багш, дасгалжуулагчдын удирдлага дор хүүхдийн нас, мэдлэгийн түвшин бүрд тохирсон хөтөлбөрөөр хичээллэдэг.

✨ Энэ зуны турш хүүхдүүдээ оюуны спортоор хөгжүүлж, логик сэтгэлгээ, төвлөрөл, төлөвлөх чадвар, шийдвэр гаргах ур чадварыг нь нэмэгдүүлэх боломжийг бид санал болгож байна.

👥 Хөтөлбөр, ангилал:
✅ 5–16 насны хүүхдүүд
✅ Анхан, дунд, ахисан шатны сургалт
✅ Нас, мэдлэгийн түвшинд тохирсон хөтөлбөр

⏰ Цагийн хуваарь:
🗓️ Даваа, Лхагва, Баасан гарагт
🕚 11:00 – 13:00 цаг
💡 Нэг удаагийн хичээл 120 минут үргэлжилнэ.

👨‍🏫 Сургалтын агуулга:
♟️ Шатрын онол, тактик
♟️ Бодолт, анализ
♟️ Тэмцээн уралдааны бэлтгэл
♟️ Логик сэтгэлгээ, анхаарал төвлөрөл хөгжүүлэх дасгалууд

📍 Байршил:
Чингэлтэй дүүрэг, 5-р хороо
Оранж Плаза төв, 3 давхар 308–310 тоот
(Тэнгис кино театрын ард)

📞 Холбоо барих:
88066169

📩 Суудал хязгаартай тул та бүхэн амжиж бүртгүүлээрэй.

♟️ Monos Chess Academy ♟️
👑 СУРАЛЦЪЯ – СЭТГЭЦГЭЭЕ – ХӨГЖЬЕ 👑

📚 Та мэдэх үү?♟️ “Шах мат” гэдэг үгийн гарал“Checkmate” буюу “Шах мат” нь Перс хэлний “Shah Mat” буюу “Хаан хүчин мөхөсл...
31/05/2026

📚 Та мэдэх үү?

♟️ “Шах мат” гэдэг үгийн гарал

“Checkmate” буюу “Шах мат” нь Перс хэлний “Shah Mat” буюу “Хаан хүчин мөхөслөө” гэсэн утгатай үгнээс гаралтай.

#ШатрынБаримт

26/05/2026

How to never lose at chess? 😝🤭

Шатарт хэзээ ч ялагдахгүй байх арга?

Ийм найз байдаг уу? 😆😆


Address

ЧД, 5-р хороо, Оранж плаза төв, 3 давхар, 310 тоот
Ulaanbaatar
14151

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Monos Chess Academy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share