Хатуу мэдээ

Хатуу мэдээ Шударга бусыг шүүмжилнэ...
Шударга бүхнийг түгээнэ...

26/06/2025

🌞Нөгөө сайхан айлаараа ахиж буулаа. Үнээ нь тугалчихаж💯... ямаа нь ишиглэчихэж💯. Буян нь дэлгэрч байгаа нь тэр шүү дээ тийм биз дээ. За тэгээд гэр лүү нь орсон чинь тогоотой өрөм нь шаргалтаж угтаад юухкэв зүгээр чухам.
Аймгаас гарахдаа утсаар ярьж гэр асуусын. Тэгсэн “Гэр дүүрсээн. Гэхдээ та нар хүрээд ирээ. Болгоно шүү дээ хөө. Харин та хэд ямар хоол идэхэв?” гэж мэгээд чухам зүгээр ах дүү нар шиг л аашилж байгаа юм. Угаасаа хүнд үгүй гэж хэлдэггүй дэндүү сайхан буянтай айл юм билээ?
Давхисаар байгаад оройхон хирд очсон... том жижиг гэрүүд нь зочноор дүүрчихэж. “Ойрхон майхан бариад хоночихьё” гэсэн чинь харин “Юу гэж хээр хонохов. Манай гэрт хоноцгоо. Бид нар саравчиндаа унтчихна. Угаасаа ч нэг их унтаж амраад байх зав гардаггүй юм шдээ малчин айл чинь” гэхчлэн найр тависаар гэртээ орууллаа. Тэгэхээр нь “Та нар гэртээ байж л бай. Бид нар харин зочин маягаар хоночихоод явъя тэхүү” гэсэн чинь "Тэгье ээ тэгье"... гэж тайтгаруулаад хоол унд цай цүй болоод... нэг мэдсэн эхнэр маань ачаа бараа, аяны хөнжил энэ тэрээ юмаа оруул моруул болоод... ерөнхийдөө тэр гэртээ төвхнөвөө хөөрхий . Ер нь гэр орондоо амарч тухлах завгүй шахуу л хүмүүс юм билээ дээ малчин айл гэдэг чинь. Зиа хөөрхий тэгээд гэрт нь хоносон чинь өнөө айлын хүүхэд шуухад нэг нь ч харагдахгүй үндсэндээ манай гэр болсон маягтай 2 хонолоо доо хөөрхий... 😍Гэснээс тэнд амарч байгаа айлын хүүхдүүд бүгд нийлээд шөнө орой болтол бөмбөг тоглосон шүү.🥰 Манай охид бүр шөнө 12 цагийн үед орж ирж унтана билээ. Танихгүй хүүхдүүд тэгж нийлж тоглоод байна гэдэг чинь нэг юм хэлээд байгаа биз??? Эхнэр бид 2 одоо ч сайн тайлбарлаж чадахгүй байна. Хэлж чадах юм маань тэр орчин хүүхдүүдэд маш таатай байсан болоод л тэр биз? гэх маягтай🥰
Зиа тэгээд мэдээж маргааш өглөө нь хүүхдүүдээ дагуулаад элсэн манханд авирлаа, хөл гар, таваг тавхайгаа элсэнд булж, булхаж тоглолоо... Өдөр тийшээ элсэн дээгүүр мэлтэрч урсдаг Тарнын гол руу давхиж очоод эхнэр хүүхдүүдтэйгээ ус туучин сэрүүцэж тоглолоо. Шатам халуун нартай өдөр шалба нортлоо усанд тоглож өнжих чинь зүгээр чухам диваажингийн жаргал биз дээ энчодоо...
Цаг агаар +32 градус зааж байсан шүү базарваань хумпад. Өдөр 2 цагийн үед хоол иднэ гэж захиалга өгсөн юм гэнээ эхнэр. Яг цагтаа машинаар давхиж ирээд борцтой цуйван, халуун савтай хярам өгөөд явлаа. Хярам гэдэг ундаа чинь жинхнээсээ цангаа тайлдаг эрдэнэ юм билээ. Аа бас “Орой юу идэх билээ, хэдэн цагийн үед билээ” гэж асуугаад явж байгаа юм. Ёстой нээрээ амарч зугаалж гэмээнэ, тэгж л амарч тухлах ёстой юм билээ. Ер нь бол амтанд нь орчихоор юм билээ шүү. Билээ ч юу байхав... амтанд нь орж, ааш занд нь нутагшсаан нутагшсан нуугаад яахав...
За тэгээд элсэнд нь тоглож, усанд нь туучиж ханаад... захиалсан хоолоо идчихээд, Таван хошуу малыг нь ширтсэн шигээ суух чинь ёстой нөгөө "Монголын Их амар амгалан" мөн бээз? Хүүхэд шуухаддаа морь мал үзүүлж харуулж, ишиг хурга, тугал мугал илүүлж таалуулсан шигээ, шинэ тараг хоормог ууж, өрөм ааруул хүлхсэн шигээ хөдөөгийн амьдралд умбаж өнжсөн 2 дахь удаагийн "2 хоног" маань ёстой сайхан гоё байлаа Лам багш минь 😍😍😍.
Чийгтэй байшинд шуухитнаж суухаар хөдөө гарч Монгол малчин айлын хотонд амарч налайж суух шиг жаргал гэж үнэндээ Дэлхийд байхгүй тансаглал юм байна. Юун яасан тэр зочид буудал, амралт сувилал, түгжрэл чигжрэл⁉️
Дэндүү сайхан амар тайван, аятай тухтай орчин чухам тэнд л байна. Зан сайтай айлд хүн бүхэн цуглана гэдэг чинь чухам л энэ буюу. Наадмын олон хоногийн амралтаар тэнд дахин очиж амрана гэж тохироод ирсэн. Хүүхдүүд маань мал сүрэг нохой шувуунаас айхаа больж найзалдаг болсон гэх мэтээр дажгүй сайхан Монголжлоо. Ёстой л буян нь дэлгэрч яваг гэж ерөөмөөр ааш зан сайтай, Сүү шиг цагаан сэтгэлтэй... жинхэнэ Монгол айл байнаа тэнд💯
📲Та бүхэн утсаар нь холбогдож байгаад Элсэн тасархай... Хайлаасан төглийн хормойд байх тэр айлд очиж үр хүүхдүүдээ хөдөөний сайхантай танилцуулж, байгалийн сайханд тоглуулж амраарай.
Сүрэг мал тань тоо тоомшгүй өсөж үржих болтугай, сайхан зан ааш тань буян хишгээрээ арвижиж нэмэгдээд... зуу зуун жилээр тасралгүй жаргах болтугай танай гэр бүл... хэмээх ерөөлийг тэрхүү сайхан айл гэрт зориулан өргөе дөө🇲🇳🌟🌈☀️🥇

10/06/2025

Зиа нэг сайхан айлын тухай хэдэн үг хэлчий. Манай гэр бүл ч одоо нилээн олон газраар аялж, нилээн олон гэр буудалд хонож үзсээн. Гэхдээ Элсэн тасархайн энэ айлд амарсан шиг ийм гоё тохитой тухтай амарч байсангүй. Хамгийн гол нь энэ айлын эздийн харьцаа, хоол унд бүх юм нь ёстой л нөгөө "Монголын их амар амгалан" гэдэг юмыг чинь мэдрүүллээ дээ хөөрхий. Өдөр ямар хоол хийлгэж идэх вэ гэхээр нь хуушуур захиалсан чинь хийчихээд бид нарын амарч налайж байсан Тарнын гол дээр авчраад өгсөн гээд л бодчих.
Зиа тэгээд хоёр хоног амарч тухлаад цаашаа явах гэсэн чинь эхнэр хүүхдүүд ахиад ганц нэг хоночихьё ч гэж байх шиг. Тэгтлээ л таалагдсан байхгүй юу. Хоол унд яриа хөөрөө, амар амгалан бүх юм жинхэнэ таашаал байсаан байсан.
Зиа тэгээд өглөөний цайн гэсэн чинь борцтой шөл аваад ирж байгаа юм. Би бүр борцтой шөлөн дотор хоносон хуушуураа хийж идлээ ш дээ. Ёстой янзтай...
Шинэ тараг өрөм, сүү сааль бүх юм мэдээж байгаа. Хамгийн гол нь сэтгэлийн сайхнаар бүх харьцаагаа сүлчихсэн айл байна билээ. Жинхэнэ стресс тайлагдсан шүү энэ 2 хоногт.
Цайлж дуусаад элсэн манхнаас хүүхдүүдтэйгээ гулгаж тоглосон, Тарнын голын элсэн дээр хөлөө амраасан шигээ ус туучиж алхаад, хүүхдүүд маань элсэн дээр нь тоглоод захиалсан хоолоо авчруулж идээд ёстой бөөн кайф зүгээр чухам...
Та нар минь Элсэн тасархай, элсний хажууханд байрлах энэ айлтай холбогдоод үзээрэй.
Утасны дугаар нь 📲8083-9236... 📲8886-9266 гэсэн утсаар ярьчихвал машинаас буугаад л шууд амар амгалан руу орчих юм билээ. Бараг бүх аймаг сумаар аялж үзсэн манай гэр бүлд маш их таалагдсаан таалагдсан. Та нар очоод үзээрэй.

24/05/2025

Юу болоод өнгөрснийг ухаж төнхөж үзвэл Оросын талаас МИАТ-д 20 жилийн хугацаанд тогтвортой үнээр шатахуун түлш нийлүүлэх тухай гэрээ байгуулах гэж байсан юм билээ л дээ. 20 жилийн турш тогтвортой үнээр шатахуун нийлүүлэх тул түүнийгээ дагасан агуулах сав, дэд бүтэц тоног төхөөрөмжөө Оросууд өөрсдөө оруулж ирнэ. Мөн түүнчлэн тэнд ажиллах мэргэжилтнээ өөрсдөө оруулж ирнэ хэмээн заасан байна. Мэдээж ийм хэмжээний нарийн няхуур ажилагаа явуулах тул манай дампуу компаниуд шиг “Архи уудаггүй, ажил тасалдаггүй, тэтгэврийн насны тэнэг маанаг хүнийг ажилд авна” гэх маягийн зараар боловсон хүчнээ бүрдүүлнэ гэж ямар юм байхав, өөрсдийнхөө сургууль соёлыг төгссөн хүмүүсийг авах нь зүйн хэрэг. Товчхон хэлбэл ГХО-ын гэрээнд зайлшгүй шаардагдах энгийн зүйлсийг л тусгасан харагдана лээ. Харин... Монгол маягийн ХО гэрээнээс ялгагдах онцлог гэвэл Оюу Толгой, Уран Шар нунтгийн гэрээ шиг 34-51 хувиа зээлээр өгнө, ХО-оо нөхөж дууссаны дараа 2040-50 оноос л орлогоо хуваавал хуваана, хуваахгүй бол тэгээд өнгөрнө... гэх маягийн хошин марзан үг өгүүлбэр харагдсангүй. Бас нэг шударга юм гэвэл Оросууд өөрсдөө үйлдвэрлэгч орон учраас тоног төхөөрөмжөө 100 хувь Оросоос оруулж ирнэ гэжээ. Хятадууд ч бас тэгдэг шүү дээ. За тэгэхгүй бол манай аваргууд жишээ нь Хятадаас 40 битаан чирч ирээд 4 тоннын ёмкостийн мөнгөөр зарна гэж дайраад үйлийг нь үзнэ л дээ яаж ч бодсон. Угаасаа ч Оросууд энэ мэтийг нь нэвтэрхий мэддэг тул зальхай луйварчин, зартай авилгач Монголын улс төрийнхөнд хөрөнгөө алдахгүйн тулд тиймэрхүү асуудал гарах юм бол ОХУ-ын Арбитрын байгууллагаар шийдүүлнээ гэсэн үг өгүүлбэр бол харин байна билээ. Мэдээж Хөрөнгө Оруулалт нь 100 хувь Оросынх тул хөрөнгийн маргаанаа Английн Шүүхээр шийдүүлнэ гэж ямар тэнэгийнх нь толгойд орох вэ дээ. Тийм маанаг юм тэр Цогтгэрэл Цэнгүүн мэтийн тоосго толгойд л багтах байх. Ерөнхийдөө иймэрхүү л гэрээний загвар харагдсан. За тэгээд УИХ яагаад энэ гэрээг баталсангүй вэ? Учир нь дэндүү ойлгомжтой. 20 жилийн туршид тогтвортой үнээр шатахуун нийлүүлнэ гэсэн үгнээс л чацгаа савиртал айсан хэрэг л дээ. Монгол Улсад тогтвортой үнэ ханш гэж юм 35 жилийн туршид бүр огт байгаагүй юм. Амь амьдралаараа туулж ирсэн хүмүүс шүү дээ бид нар чинь үүнийг харин. Төрийн өмчийг Төрийнх нь мөнгөөр хувьчлаад авчихсан нэг муу хулгайч шатахууныхаа үнийг дураараа нэмчихэд л улс гүрнээрээ гөлөг шиг гасалж гангинаж байгаад л худалдаж авсаар даруй 30 гаруй жил амьдарч ирлээ ш дээ. Тамсагийн талаа хотойтол ухуулж байгаа хирнээ нефтийн үйлдвэр ч үгүй явж ирсэн нь санамсаргүй хэрэг юм уу тэгвэл. Үгүй шүү дээ. Монголчууд өөрсдөө нефтээ үйлдвэрлээд эхэлбэл Оросоос шатахуун оруулж ирдэг луйварчид модоо барина. Өөрөөр хэлбэл Монголчууд дотооддоо үйлдвэрийн үнээр шатахуун аваад эхэлбэл нөгөө новшнууд чинь дураараа үнэ нэмдэг хөг нь өнгөрнө гэсэн үг. Эрхбиш хилийн цаанаас...тусгай зөвшөөрөл маягийн нууцлалтай оруулж ирдэг тулдаа л эдгээр хулгайч нар хүссэн үедээ үнээ нэмж чадаад байгаа юм.
Ингэж л хэд хичнээн төгрөөр авдаг нь бүрхэг шатахууны үнийг нэмээд, араас нь өргөн хэрэглээний үнийг дагаад өсгөчихдөг ийм л муухай луйврын системээр бид нар 35-36 жил яваад ирлээ л дээ. Нарийн хэлбэл нефть импортлогч хэмээх хэдхэн луйварчин Монголын эдийн засгийг хүссэнээрээ савлуулж хэвтүүлж, Монгол хүний түрийвчийг хүсэнээрээ ухан дээрэмдэж байгаа хэрэг юм. Өнөөдөр яасныг хар л даа та нар. ЭмСиЭсийнхэн ЗГ-тай муудалцаад эхлэнгүүт жирийн Монголчуудын хамгийн их хэрэглэдэг АИ-92 бензинийх нь үнийг үгсэн тохирч байгаад бүх колонк нэг цаг минутад нэмчихлээ шүү дээ. Үнэн хэрэг дээрээ Ухаа Худгийнхан Монголчуудыг өөрийнх нь талд ороогүйн төлөө хашрааж байгаа нь энэ юм. 2 жилийн өмнөх өвөл Монгол даяараа дусал ч бензингүй болтлоо бүх нийтээрээ шийтгүүлсэн шүү дээ. Шалтгаан нь мөн л ЗГ-аас Нүүрсний хулгайчдыг зарлана гэсэн учраас тэр. Тэрнээс болж Монгол даяараа хөхөө өвлийн хүйтэнд, харанхуй шөнөөр хонон өнжин колонк дээр дугаарлаж хоносноо мартаагүй биз дээ. Монголын шатахуун импортлогчидийн үнэн нүүр царай гэж энэ. Тэд нарт Монгол хүнийг бодох сэтгэл түй ч байхгүй. Худлаа гэвэл ЭмСиЭсийн угаадас долоогоод хуцалдаж байгаа золбин чөтгөр шиг банди нар яаж авирлаж байгааг нь та нар нэг харчихаарай. Нэг муу золбин халтар гөлөг Төв талбай дээр эх орныхоо баялгийг нэхсэн Монголчуудын өмнөөс өмхий шүлсээ цацлан боргож байх ба ард нь ЭмСиЭс, Энержи Ресурс... бүр тодорхой хэлбэл Элбэгдорж Оджаргал нар байгаа учраас чааваас муу Данх ч барьц алдаж байгаа нь тэр шүү дээ. Түүнээс биш тэр муу цус сорогч соёо ярзайлгасан халтар гөлгийг захын чавганц ч алгадаад уйлуулчихаж чадна л даа. Шууд хэлбэл хамаг муу муухай юм Ухаа Худгийн хулгайч нараас л гарч байгаа гэсэн үг. Ноорог гэдэг бол дээр нь юу ч бичиж сараачиж болдог хог хаягдлыг хэлдэг юм. Тэгж л хог новш дээр сараачсан юмыг энэ мэт ооркууд өөрсөндөө уншин баясч байгаа хэрэг. Ерөөсөө ийм халтар хултар батгануудад ичих нүүр, эмээх сэтгэл, эх орон, газар шороо гэж огт байхгүй учраас тэр. Энэ мэт загвараар Ухаа Худгийн хулгайч нар 35 жилийн турш Монгол Төрийг самарч, огцруулж унагаж, Монгол хүнийг дээрэлхэн шулж, амьжиргааг нь дордуулан туйлдуулж, хөгжил дэвшлийг гацаасаар ирсэн нь одоо харин баримтаар нотлогдож үнэнд гүйцэгдлээ. Яагаад зөвхөн Ухаа Худгийн луйварчид гээд байгаа юм гэж үү? Яагаад гэвэл шатахуун импортлогчид бүгдээрээ Ухаа Худаг, Энержи Ресурсд хувь эзэмшдэг учраас тэр. Тийм ч учраас Данхын ЗГ тэдний луйвар хулгайг илчлээд эхэлсэн учраас Монголчуудыг шатахуун бензинийх нь үнийг нэмж шийтгэсэн хэрэг шүү дээ. Луйвар хулгайг нь илчилсэн Засаг огцорч өгөхгүй, дээрээс нь таван цаасныхаа хувьцааг нэмүүлчих гэсэн хөөрхий ядарсан Монголчууд Данхтай цайгаа тас тэвэрчихээд байсан учраас тэр л дээ. Шатахуун тосны үнэ гадаад зах зээлээс шалтгаалахгүй гэнэт нэг л шөнө нэмэгддэг, түүнийгээ дагаад бүх бараа бүтээгдэхүүний үнэ дээшээ цойлдгийн учир ерөөсөө л энэ. Монголын минь бүх л баялгийг хулгайлж авчихаад, Монголын минь Ард түмнийг хуйгаар нь боолчлон дээрэлхэж суудаг Ухаа Худгийн луйварчдаас, стратегийн орд, нүүрсний хулгайч нараас л хамаг муу муухай бүхэн гардаг нь энэ. 20 жилийн турш тогтвортой үнээр шатахууныг чинь нийлүүлье гэхээр “Оросын аюул” гэж бархираад эхэлдэг тэр Цогтгэрэл, Цэнгүүн мэтийн гаднаа хоосон гялтгар, дотроо модон жорлон шиг бохир заваан ялгадасууд хоолойныхоо судсыг гүрийтэл хошногоныхоо сүвийг төмбийтэл орилоод эсэргүүцээд байгаагийн учир энэ. ЭмСиЭс, Энержи Ресурс, Элбэгдорж мэтийнхний аюулыг одооноос л ойлгож эхэлж байгаа Монголчууддаа бодит байдлыг тайлбарлаж хэлбэл иймэрхүү. Ноорогтойгоо адилхан өсөхийн өлөн, өтлөхийн золбин луйварчингууд даа тэр Ухаа Худгийнхан гэдэг чинь. Ийм л байна...

05/05/2025

I got 2,000 reactions and comments on my posts last week! Thanks everyone for your support! 🎉

11/04/2025

Одоогоос 12 жилийн өмнө Х.Баттулга юу ярьж байв? Өнөөдөр түүнийг нүүр нүдгүй гүтгэж, чичлэн харааж буй сэтгүүлч нэртэй адгийн шаарнууд тэр үед яаж толгой дохин Х.Баттулгыг долоож байсныг эндээс харж болно.
Ер нь бол Нүүрсний хулгайч нарын эрх ашгийг хөндөж "Таван Толгой Монголдоо үлдэх ёстой" хэмээн тэмцсэн учраас л түүнийг гүтгэн харлуулж, доромжлон чичлэх болсон билээ. -Тэдгээр луйварчдын гар хөл болж буй сэтгүүлчдийн нүүрний арьс яасан ч бөх юм?
-Тэдгээр сэтгүүлчдийн ичих булчирхай яасан ч өрөвдөлтэй юм? Үр хүүхдээ том болж юмны учир ойлгохтой болох цаг дор эдгээр Урвагчид тэдэндээ юу гэж хэлэх юм бол?
"Ээж чинь... аав чинь Хятадуудтай нийлж... Нүүрсний хулгайч нарыг долоон хөхөж... эх орноо зарж худалдаж баймаажин чамайг тэжээсэн юм даа" гэж хэлэх хэрэг үү?
🇲🇳Монголын Ард түмэн санах ойтой🇲🇳
🇲🇳Түүх хэзээ ч арчигддаггүй🇲🇳...

#ХатууМэдээ🇲🇳🇲🇳🇲🇳

03/04/2025

Ер нь бол Халтмаагийн Баттулга гэдэг хүн Ерөнхийлөгч болмогцоо оффшорчдын мөнгийг Монголдоо оруулж ирнэ гэж хэлээд л Монголын дайснуудын хорхойтой араанд зуугдчихсан хүн юм. Логикоор нь бодвол өөрөө оффшортой байсан бол ямар юмаа хийж оффшор мофшорр гэж толгой руугаа чулуу шидэхэв дээ. Хамгийн товчоор тайлбарлавал ийм л юм. Одоо энэ Женко руу бооролж орилолдоод байгаа новшнууд бол ерөөсөө л стратегийн ордуудыг Монголын Ард түмэнд авч өгөх гэснийг л эсэргүүцэж ЭиСиЭс мэтийн луйварчин хулгайч нарыг долоогоод байгаа өрөвдөлтэй урвагчид юм. Тэглээ гээд эд нар Монголын Ард түмнээс дэмжлэг авч огт чаддаггүй оюун ухааны доройтолтой тэнэгүүд л дээ. Тэнэг хүн боловч дор хаяж нэг юм ойлгоно. Тэр нь: Хууль Шүүх, АТГ, цагдаа тагнуул, УИХ, улс төрийн намуудыг бүгдийг нь гартаа тас базчихсан МАН... цор ганцаараа 10-аад жил засаглаж байхад л Ард түмнээс нь Х.Баттулгыг салгаж чадахгүй арчаагаа алдаад байна гэдэг чинь л өөрөө хамгийн том факт юм шүү дээ. Ядаж л Нүүрсчдийн нам, ЭмСиЭс-ийн хамгийн эмзэг сэдэв болох Оффшор, уул уурхайг нь оролдоод... “Ард түмэн та нартаа өгье өө. Энэ бол та нарын өмч шүү” гээд явж байна гэдгийг бодоод нэг үз. Тэгж бодоход л энэ их бохир дайралтууд, боорлолтын учир олдоно. Хувьдаа таамаглаж байгаагаар бол энэ удаагийн УИХ-ын чуулганаар 39 ордыг бүгдийг нь ард түмний өмч болгохоор хэлэлцүүлэх гэж мань Женко зүтгээд байна л даа. Тэгээд л луйвардаж олсон уурхайнуудаа Ард түмэнд алдчих гээд байгаа нүүрсчин хулгайч нарын амь нь гарчих гээд Хөх тугийн аян, Женко Баттулга руу бөөнөөрөө боргон гүтгэж хуцалдаж эхэлсэн байх нь. Өөр хувилбар харагдахгүй байна. Бод бод сайн бод. 39 орд, 39 уурхайг минь та бидэнд хувьцаа болгож өгөх гэж зүтгээд байна шүү дээ тэр Женко чинь. Харин гүтгэгчид болуул Монголын маань хөрсөн доор байгаа тэр олон ордуудыг та биднээс харамлаад байна. Энд л учир байна. Өөр хэлж тайлбарлах юм энэ удаад алга.

🇲🇳Монголчууд үр хүүхдүүдээ эх орноо батлан хамгаалагч... зоригт нэгэн болоосой гэсэндээ эх орон, Зэвсэгт хүчин, цэрэг да...
28/03/2025

🇲🇳Монголчууд үр хүүхдүүдээ эх орноо батлан хамгаалагч... зоригт нэгэн болоосой гэсэндээ эх орон, Зэвсэгт хүчин, цэрэг дайчид, хилийн цэрэг гэсэн үг орсон алдар нэр хайрлах нь цөөнгүй. Эртдээ ч байсан, одоо ч хэвээрээ. Манай цэргийн хүрээнд хурандаа Л.Цэрэгбаяраас эхлээд цэрэг гэдэг үгтэй холбосон эсвэл түүхийн баатруудын нэртэй алба хаагчид олон. Тэд амьдралынх нь туршид үргэлж хамт явах нэр шигээ эх орондоо зүтгэж яваад нь ч талархмаар🇲🇳🇲🇳🇲🇳
🇲🇳Яг түүн шиг Х.Хилчинтуяа гэдэг 22 настай, хилчин бүсгүй байна. Хилийн цэргийн 0151 дүгээр ангид алба хаадаг, дэд ахлагч цолтой гэнэ.
🇲🇳Хамгийн сонирхолтой нь, түүний аав ижий насаараа эх орныхоо дархан хилийг дагаж амьдарсан ахлагч бөгөөд ээж нь тулгар байхдаа гэнэт өвдөлт өгч, охиноо заставдаа төрүүлж байсан түүхтэй байна.
🇲🇳Хилчдийн дундаас төрсөн, бүр хилийн застав дээр дуу хадаан мэндэлсэн охинд нь Сүхбаатар аймгийн Онгоны хилчид "Хил" амьдралтай нь салшгүй холбоотой байг хэмээн билэгдэж Х.Хилчинтуяа гэдэг нэр хайрлажээ.
🇲🇳Эцэг эхийн заяасан алдар нэрээр гүйцэтгэж байгаа ажил үйлсээ илэрхийлж, амжилт бүтээлээ дархалж, эх орныхоо өмнө нэртэйгээ хамт гялалзаж яваа залуустаа амжилт хүсье!🇲🇳🇲🇳🇲🇳
хэмээн✒️ ЗЭВ залуусын холбооноос нийтлэл оруулжээ...
Монгол Улс мандан бадраг🔱‼️⚜️🇲🇳🇲🇳🇲🇳

ХатууМэдээ

18/02/2025

Ураны уурхайгаас ус уугаад, Улаан Бадрах сумаас идшээ идчихвэл яг итгэх гээд байна та нарт.
Тиймээс Хиамчин Тэгшээ бугай та Хүхрийн хүчил гартаа бариад, хүүхэд шуухдаа тоглуулчихаад Амьд арзайж, мэнд мэлтийжээ байвал нэг юм итгэхчээ болох юм биз дээ, өөр яахав???
Тэгэхээр одоо хэдүүлээ ШАР НУНТАГ гээч хөөрхөн юмыг нь огт ярихаа больчихьё. Учир нь ямар ч аюулгүй, тэр бүү хэл идсэн ч болдог ШАР НУНТАГ-ийг нь л Франц руу аваад явчихна, аа харин цацраг идэвхт бусад хог шавхруунууд нь манайд үлдэх юм гэсэн. Тийм учраас одоо хэдүүлээ Монголд маань үлдэх тэр шаар шавхруу дээр л тогтож ярих ёстой. Яагаад гэвэл ямар ч аюулгүй ШАР НУНТАГ гээч юмыг нь Францчууд аваад явчихсан шүү дээ. Цөмийн шаар шавхруу нь харин Монголд үлдэнэ. Тиймээс үлдэж хоцрох юмаа л тэдгээр эрдэмтэн хиамчдаар яриулж тайлбарлуулах ёстой. Онгоцоор нисээд Франц руу явчих ШАР НУНТГИЙГ ярьж үхсэнээ хийх юм тийм ээ? Тийм ч учраас ШАР НУНТАГ АУЮЛГҮЙ гэж сурталдаад байгаа үхээрийн ёрын тэр Тэгшээ, энэ мэтийн Хиамчдад тэр хүхрийн хүчлийг бариулж, радон тархсан тэр газраас нь УС УУЛГАЖ, МАХ ИДҮҮЛЭХ л ёстой юм. Ер нь ч одоо тэр ганц нүдтэй ишиг тугал, 6 хөлтэй зулбадас золбидос ярихаа бүр болиод тэр муу хараал идсэн зольбин Тэгшээ Мэгшээ... энэ мэт Хиамчдад ураны уурхайн цооногоос ус уулгаж, газрын гүн рүү шахсан хүхрийн хүчлийн зуурмагийг идүүлж турших ёстой юм шүү дээ. Монголд үлдэхгүй шар нунтаг ярих хэнд хэрэгтэй юм? Тэгж уулгаж идүүлсний дараа амьд арзайж, мэнд мэлтийгээд зогсож байх юм бол сая харин Уран аюулгүй гэж ярихад нь итгэж болох юм биз. Товчхондоо үүнийг л та бүхэнд сануулах гэсэн юм. Ураны уурхайн уснаас уугаад үзүүлчих Тэгшээ гуай? Хүхрийн хүчил шахсан зуурмагийг нүцгэн гараараа барьж ирээд МҮОНТ-ээр эфирт гарчих Хүн гуай. Тэр үед л итгэе. Ийм л байна. Өөр ч юмгүй дээ...

Дональд Трамп: 🆗Бусад улсыг баяжуулахын тулд иргэдээсээ татвар авахын оронд гадаадын улс орнуудаас татвар авч иргэдээ ба...
21/01/2025

Дональд Трамп: 🆗Бусад улсыг баяжуулахын тулд иргэдээсээ татвар авахын оронд гадаадын улс орнуудаас татвар авч иргэдээ баяжуулна🆗...

2025/01/20-ны Даваа гаригт Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн тангарагийг өргөлөө.
🆗Тангараг өргөхдөө хэлсэн үгнүүдийн гол том утга санаа нь “Даян дэлхий дайн дажингүй, шударга ёсонд нийцсэн байхыг хүснэ” гэсэн агуулгыг илэрхийлэв.
Манай Улсын хувьд 2019 онд АНУ-тай Иж бүрэн Стратегийн түншлэлийн гэрээ байгуулж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга нар гарын үсэг зурсан билээ. Энэ бол Халтмаагийн Баттулгын үнэлж баршгүй гавьяа байсан юм. Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээний хамгийн чухал заалтад: Хоёр тал нэгнийхээ тусгаар тогтнолыг хамгаалж, хэн нэг рүү нь 3-дагч Улсаас цэргийн хүч хэрэглэвэл бүх талаар харилцан тусална... хэмээн заадаг юм.
Бүх талаар харилцан тусална гэдэгт “Цэрэг зэвсгээр ч тусална” гэсэн утгыг хэлдэг билээ. Ингэж л 2019 онд МУ-ын тусгаар тогтнол аюулгүй байдлын гэрээг АНУ-тай хийж чадсан явдал нь Монголын түүхэнд арилшгүй тод томруунаар үлдэх гавьяа байсан юм.
🆗За ингээд Дональд Трампын хэлсэн үгнүүдээс гол хэсгийг нь та бүхэнд өөрийн бодлоор тайлбарласнаа хүргэе!

1-Сүүлийн жилүүдэд манай улс маш их хохирол амссан. Гэхдээ бид үүнийг буцааж авчирч, урьд өмнөхөөсөө илүү агуу болгох гэж байна. Бид бусадтай адилгүй, энэрэн нигүүлсэхүй, эр зориг, онцгой шинж чанартай үндэстэн болно. 🆗Бидний хүч бүх дайныг зогсоож, уур хилэн, хүчирхийлэл, огт тааварлашгүй байсан дэлхийд эв нэгдлийн шинэ сүнсийг авчрах болно... гэжээ.
Энэ нь Орос-Украйны дайныг зогсооно гэсэн үг юм. Учир нь АНУ дайныг санхүүжүүлэхгүй гэх шийдвэр гаргачих юм бол уг дайн зогсох байсан билээ.
Ийнхүү Д.Трампын хэлснээр АНУ дайн санхүүжүүлэхгүй, бүх дайныг зогсоож уур хилэн, хүчирхийлэлгүй эв нэгдлийн сүнсийг дэлхийд авчрахаар болж байна.

2-Ковидын үеийн шийдвэрүүдийг эргэн харж, вакциныг эсэргүүцсэний улмаас ажлаасаа халагдаж, армиас хөөгдсөн офицер албан хаагчдыг цагаатган, цэргийн албанд нь буцаан томилж, нөхөн төлбөр төлнө гэжээ.
🆗Үүгээрээ Д.Трамп нь маш чухал мессежийг дэлхий дахинд өгч байгаа бөгөөд Ковидын үе дэх суртал ухуулга, зохиомол айдсаар дэлхий дахиныг сүрдүүлж бүх нийтээр нь хорионд оруулж, хортой вакцин шахаж байсан явдлыг илчлэн буруутгаж байгаа явдал болж байна.
Манай Улсад ковидын вакцин шахаж эхэлснээр эрүүл мэнд нь муудаж, учир битүүлгээр амь насаа алдах болсон тохиолдлууд ихэссэн бөгөөд чухамхүү нэг ч үхэлгүйгээр Ковидын хязгаарлалтуудыг даван гэтэлж байсан Монголчууд вакциндаж эхлэнгүүт ар араасаа үхэж эхэлсэн нь бодит үнэн юм.
Тэгэхээр ДЭМБ болон ковидын үеийн хэлмэгдүүлэлтийн тухай АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп маш чухал мессежийг дэлхий дахинд өгсөн явдал болж байна.
Үүнийгээ баталж АНУ-ыг ДЭМБ-аас гаргаж гишүүнчлэлийг нь цуцаллаа. Тэгэхээр манай Улс ч бас ДЭМБ хэмээх аюултай байгууллагаас татгалзаж, тэдний заавар зөвөлгөөг дагахаа болих нь зүйтэй байх.

3-АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп бас нэг маш чухал мессежийг дэлхий дахинд өгсөн нь:
“АНУ-ын Засгийн Газрын албан ёсны бодлого нь эрэгтэй эмэгтэй гэсэн хоёрхон хүйстэй байх болно” гэсэн үг байлаа. 🆗Үүгээрээ тэрбээр гомо лесби гаж буруу ижил хүйстнүүдийг Төрийн бодлогоор дэмжихгүй 🆗гэдгээ маш хатуугаар илэрхийлсэн явдал болов.
Буруу эрхтнээрээ хурьцаж, бүх л муу мухай өвчний үүр болдог гаж донтой новшнуудыг ийнхүү байранд нь аваачсан явдал нь АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийг эрүүл саруул хүн гэдгийг ийнхүү нотолсон явдал болов.
Монголд өсөж үржих зам руугаа орж, жагсаал цуглаан хийдэг болтлоо томорч буй бузар хүн хогнуудад ийнхүү маш том цохилт боллоо... хэмээн “Хатуу мэдээ” редакци ч бас баярлан дэмжиж байгаагаа энэ дашрамд хэлье.

4-Маш чухал, маш том бас нэг мессеж нь “АНУ-д асар их газрын тос, шатдаг хий байгалийн баялаг байгаа. Бид түүнийгээ өрөмдөн ашиглаж эрчим хүчний хувьсгал хийх болно” гэсэн үг байлаа. Үүгээрээ Д.Трамп 🆗“АНУ нь нефть болон байгалийн баялгийн төлөө дайн үүсгэхгүй” гэдгийг амлаж байгаа хэрэг боллоо. Ойрхи дорнод болон Арабын орнууд энэ үгийг сонсоод сэтгэл амарсан байх хэмээн бодож байна...

5-Хамгийн хамгийн шинэ сонин үг өгүүлбэр бол:
Бид Ногоон шинэ хэлэлцээрийг зогсоож, цахилгаан автомашины мандатыг цуцалж, автомашины үйлдвэрлэлээ аварч, Америкийн агуу автомашин үйлдвэрлэгчдэд өгсөн ариун амлалтаа биелүүлэх болно. Өөрөөр хэлбэл, та хүссэн машинаа худалдаж авах боломжтой болно. Бид хэдхэн жилийн өмнө хэний ч мөрөөдөж байгаагүй хурдаар Америкт дахин машин бүтээх болно. Итгэл хүлээлгэсэн манай улсын автомашины ажилчиддаа баярлалаа... гэсэн үг юм.
Үүгээрээ АНУ нь цахилгаан авто машины үйлдвэрлэлийг онцгойлон дэмжихгүй, АНУ-ын уламжлалт загварын автомашин үйлдвэрлэгчдэд боломж олгоно. Хятад машин дэлхийг бүрхэх ёсгүй.. гэсэн бодлогоо зарлав. Харин манайд үүнийг онцгойлон дэмжиж Хятад машины импортыг дэмжих зорилгоор татварын дээрэм тонуулаа тултал нь өсгөж байгааг бид харсаар л сууж байна⁉️⁉️ ⁉️

🆗Төгсгөлд нь хэлэхэд Дональд Трамп тангараг өргөхдөө хэлсэн үгийнхээ сүүлд:
💯Би Америкийн ажилчид болон гэр бүлүүдийг хамгаалахын тулд!!! манай худалдааны тогтолцооны шинэчлэлийг нэн даруй эхлүүлэх болно. 💯Бусад улсыг баяжуулахын тулд иргэдээсээ татвар авахын оронд гадаадын улс орнуудаас татвар авч, иргэдээ баяжуулна⁉️ .💯 Үүний тулд бүх тариф, татвар, орлогыг бүрдүүлэх зорилгоор Гадаад орлогын алба байгуулж байна. 💯Энэ нь манай улсын сан хөмрөгт гадны эх үүсвэрээс орж ирэх асар их мөнгө байх болно⁉️ ... гэж хэлсэн юм.

-Дүгнэлт: Манай Нянгар тэргүүтэй Коммунист хүчирхийлэгчид “Шинэчлэл бүтээн байгуулалт, хөгжил дэвшил” гээч юмыг ганц л утгаар ойлгодог. Тэр нь татварын аргаар Ард түмнийхээ эрхийг хязгаарлан, дээрэмдэж хоосруулах явдал юм... гэж ойлгодог билээ. ⁉️ ⁉️ ⁉️
Тэр л тэнэг бодлоороо “Үндсэн хуулиар олгогдсон өмч хөрөнгө эдлэх тэгш эрхийг уландаа гишгэснээр Монголыг хөгжүүлнэ” хэмээн ойлгосноор улсаа нурааж, Ард түмэндээ жигшигддэг тул “Шинжлэх Ухаан ялж гуйлгачид гудамжиндаа үлдлээ” ⁉️ хэмээн дээрэлхэн тавлаж суугаа юм.

💯Харин АНУ - тэрбумтан Трампын бодлоор бол
💢“Бусад улсыг баяжуулахын тулд иргэдээсээ татвар авахын оронд гадаадын улс орнуудаас татвар авч иргэдээ баяжуулна”💢 гэдэг юм байна шүү...

💢Энэ үгийг та бүхэн төрийн 3 өндөрлөг 💢У.Хүрэлсүх, 💢Л.Оюун-Эрдэнэ, 💢Д.Амарбаясгалан нарт болон Хаданд гараад хэвтчихсэн мунхаг коммунист 💢Х.Нянбаатар нарт тултал нь шейрлээд өгөөрэй⁉️ ⁉️ ⁉️

Ахин хэлэхэд 🆗Эх оронч хүн бол: 🆗💢"Бусад улсыг баяжуулахын тулд иргэдээсээ татвар авахын оронд гадаадын улс орнуудаас татвар авч иргэдээ баяжуулна” хэмээн боддог юм байна. Үүний тулд АНУ-ын Ерөнхийлөгчийн үгийг зориуд хөрвүүлэн буулгав.

Монгол Улс мандан бадрах болтугай.
🆗🆗🆗Мандан бадрахын тулд МАНгар Коммунистуудаасаа салж хагацах болтугай🆗🆗🆗...

#ХатууМэдээ

26/12/2024

⭕️ҮХ-ийг минь өөрчлөн 🛑126 болгосны учир тайлагдаж байна.
🛑Л.Энх-Амгалан гэж яг хэн бэ⁉️⁉️⁉️
П.Сайнзориг⁉️ Ж.Алдаржавхлан⁉️ Н.Алтаншагай⁉️ Э.Бат-Амгалан⁉️ Н.Батсүмбэр⁉️ нар бас хэн юм бэ???⁉️⁉️⁉️

💯Ийм асуултыг ер нь Монгол хүн бүр тавина. Тавих ч ёстой. Монголчуудыг гадны орон руу дүрвэж зугтаах бүх нөхцлүүдийг гаргуун сайн гүйцэтгэж буй МАНгар Сайдуудын нэг Л.Энх-Амгалан болон тэдгээр новшнууд "МОНГОЛЧУУД АЖИЛ ХИЙЖ ЧАДДАГГҮЙ" учраас гадаадаас ажиллах хүч оруулж ирэн сул зайг нь нөхнө⁉️ хэмээн хууль боловсруулан УИХ-д өргөн барих гэж байгаад бүтэлгүйтэв...
30 жил хумсаа нуусан ЭмСиЭс-ийн тавиул болон... шинээр орж ирсэн новшнууд ингэж нэг л өдөр багаа хуулан гарч ирсэн нь тэр байж‼️
Монголын Төр лүү ГАДНЫХАН хүчээ сэлбэн орж ирцгээжээ. Тиймээс ТЭД ЗОРИГТОЙ БОЛСОН байна‼️

㊗️УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ ㊗️76-ААС ㊗️126 БОЛГОСНЫ УЧИР ㊗️ИНГЭЖ ТАЙЛАГДАВ⁉️

💯🇲🇳Монголчууд ямар ч ажилд дэндүү сайн. Бүр хэнээс ч илүү сайн. Гагцхүү тэр сайн ажиллах хүчний цалин цуух, нийгмийн хангамжийг тасалдуулж, Монголдоо сайхан амьдрах нөхцлийг нь хааж боогдуулж буй ганц л Улс төрийн хүчин бий. Тэр нь МАН хэмээх луйварчин хулгайч нараас бүрдэл болсон бүлэг этгээдүүд болон МАНАН бүлэглэлийн гишүүд юм.
🚯Эхлээд тэд ажлын байрыг нь булааж авсаан.
🚯Дараа нь мөнгөний ханшийг тултал нь унагаж амьдрах хүчийг нь сорж эхлэв. Яг л Зомби шиг...
🚯Үүнийхээ дараа нь татвар хураамжаар үлдсэн хүчийг нь сорж туйлдуулан дарж унагаад дуусгаж байх шиг байна.
🚯Олон компани хаалгаа барьж, тэр хирээрээ ажлын байр хумигдаж... мянга мянган Монголчууд гудманд гарцгаав.
🚯Гудманд хаягдсан тэдний амьсгалах агаарыг нь бас булаагаад авчихсан‼️
🚯Ийм газар хүн бүү хэл чөтгөр ч тогтохгүй‼️
🚯Бүх нөхцөл ингэж бүрдэв. Одоо яах билээ⁉️ Их амархан байсан байна л даа⁉️⁉️⁉️
🚯Амьдрахыг хүссэн Монголчуудаас 30 түмэн хүн арга буюу гадаадад дүрвэжээ. Мянга мянган ажлын байр суларч, ид насны түм түмэн Монгол хүн нутаг орноосоо дайжин зугтаж гадаадыг зорьсон⁉️⁉️⁉️
🚯Энэ бүх уялдаа холбоотой ажиллагаануудын хариулт нь ердөө л тэр "АЖИЛЛАХ ХҮЧ ГАДААДААС ОРУУЛЖ ИРЭХ ХУУЛЬ" байсан ба тавиулууд нь тодорч байгаа нь энэ байж⁉️⁉️⁉️

🛑30 түм буюу 300 мянган Монгол хүн дэлхийн өнцөг булан бүрт гадаад эзний царай харан, толгой доогуур, зүс гундуухан... бөхөлзөж явна.
🛑Хөөрхий тэдэнд аж амьдралаа залгуулах цалин л хэрэгтэй байсан юм.
🛑Тэр цалин нь Монголд байхгүй л дээ?💢 Яагаад тэр билээ???
🛑Тийм цалин олж болох боломжийг МАН болон Л.Энх-Амгалан мэтийнхэн нь хэзээ ч олгодоггүй учраас тэр⁉️ ⁉️ ⁉️
💢Ингээд л Монгол хүн амь зуухын тулд арга буюу гадны орныг зорьж боолын тавиланг сонгодог болсон байна.
🛑Харин... 🛑Төрд шургалсан новшнууд 🛑эрлийз хурлийз 🛑харийн даалгавартай урвагчид эцэст нь ханцуй шамлан ажилдаа орж, хөөрхий Монголчуудын орон зай руу Хятадуудыг чихэж оруулах ажиллагааг эхлүүлжээ⁉️
Тэр нь🛑П.Сайнзориг 🛑Ж.Алдаржавхлан 🛑Н.Алтаншагай 🛑Э.Бат-Амгалан 🛑Н.Батсүмбэр 🛑туршлагатай луйварчин 🛑ЭмСиЭс 🛑Л.Энх-Амгалан нарын санаачилгаар илэрч байгаа нь тэр.
🛑Тэд үнэхээр зоригтой болж Монголчуудаас айхгүй болжээ.
Монголыг мөхөөх ажиллагааг 76 урвагчаар эхлүүлэн 30 гаруй жил оролдоод дийлэхгүй... барахгүй... байсан учраас хүчийг нь зузаатгахын тулд ҮХ-ийг минь өөрчлөн 🛑126 болгосны учир ингэж тайлагдав.
🛑Тэд ер нь хэн бэ⁉️‼️⁉️‼️

26/11/2024
19/11/2024

Дэндсэн юм олныг хардаг болсон доо Монголчууд бид. Тархин дээр минь сандайлсан авилгачин МАНгаруудын бизнесийг дэмжихийн тулд үр удмаараа хордож, химийн бодисоор барьцалдуулсан шахмал түлш гээч юмыг нь хүчээр түлж, хав хар утаанд дунд хахаж цацсаар амьдарч байгаа.
Харин тэр утааны үйлдвэрийн шавыг тавьсан хүн Ерөнхийлөгч болоод дээр минь заларсан.
Энэ мэт юмыг харсаар, өдөр бүр 10-20 халуун амь угаарт утуулан үхсээр, хордсоор л байгаа. Үхэл хагацал, угаартсан талийгчдынхаа тоог тоолохоо ч больсон доо сүүл сүүлдээ бүр?? Өвчин зовлон бол бүр тоймоо алдсан.
Ийм байхад 3 сая Монголчууд өсөж үржих гэж үү? Өсөж үржүүлж болохгүй, өсөж үржээд байвал утаж хордуулж алаад бай хэмээн хэн нэгнээс команд заавар авсан юм шиг дарга нартай болоод 8 жил өнгөрлөө...
Адаг сүүлд нь хэрэггүй болсон бичиг баримтуудаа Цагаан Давааны хог дээр хаяж эхлэх шиг боллоо. МУ-ын иргэн төрж, бүл нэмснийг баталгаажуулдаг Төрийн сүлдэт бичиг баримт "Төрсний гэрчилгээ" хэмээх хамгийн эрхэм Хүндтэй бичиг баримтыг хог дээр аваачиж хаядаг болжээ.
Төрөлтийг зогсоох шийдвэр гарсан юм болов уу?
Төрөлтийг хязгаарлах бодлого хэрэгжиж эхлэв үү?
Ямар гээч юм болоод байнаа?
Юу зөгнөх нь энэ билээ???
Эрхэм та Монгол хүн л юм бол бодоод үзэгтүн???
Төрсний гэрчилгээ хог дээр бөөн бөөнөөрөө, хайрцаг хайрцгаараа хаягдаж байгаа юм бол Төрийн бодлого хаашаа чиглэсэн хэрэг вэ?
Бодогтун, санагтун, сэрэгтүн!!!

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Хатуу мэдээ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Хатуу мэдээ:

Share