Cut & chat

Directions

Cut & chat киноны тухай чатлий

Avatar цуврал дээр 4 махбод тус бүрд дараагийн шатны онцгой чадварууд байдаг. Энэ дундаас агаарын шидтэний онцгой чадвар...
18/09/2026

Avatar цуврал дээр 4 махбод тус бүрд дараагийн шатны онцгой чадварууд байдаг. Энэ дундаас агаарын шидтэний онцгой чадвар нь нисэх гэж гардаг. Одоогийн байдлаар Гүрү Лхима, Захир хоёр л энэ ур чадварыг эзэмшиж байгаа.

Тэгвэл дуу авиаг удирдах чадвартай агаарын шидтэнүүдийг хармаар байна. Дууны долгионыг ашиглан янз бүрийн дуу чимээ гаргаж бусдыг хуурах, эсвэл бүр хэнгэргийг нь цоолхоор хөнөөлтэй чимээ гаргах гэх мэт сонирхолтой зүйлсийг хармаар л байна.

Цаг уурын өөрчлөлтөөс болж зэрлэг амьтад өөрсдийн нутгаас дайжин хүмүүстэй зам огтлолцох болжээ. Гэвч бид л энэ дэлхий д...
16/09/2026

Цаг уурын өөрчлөлтөөс болж зэрлэг амьтад өөрсдийн нутгаас дайжин хүмүүстэй зам огтлолцох болжээ. Гэвч бид л энэ дэлхий дээр эрхшээгч нь гэж өөрсдийгөө андуурсан үйлдлээс болж хангайн хамаг л сайхан амьтадыг хөөж туух, агнах нь элбэгшсэн үед ойн баавгай болон хүмүүсийн дунд байгаль хамгаалагчид хэрхэн гүүр болж буйг “The Valley of the Bears” баримтат кинонд харуулжээ.

Эндээс хүмүүс амьтадыг ан агнуур, малын дайсан, ашиг хонжоо, арьс үс бус хангайн эзэн гэж хардаг болсныг, хүүхдүүд өөрсдийн чихэр печениэс өнчирч үлдсэн бамбаруушид илүүчилж байгааг, хүн байгалийг эрхшээж биш зохицож амьдрах ёстойг харуулна.

Энэ киног үзээд уур амьсгалын өөрчлөлт зөвхөн хүмүүст биш зэрлэг амьтадад ч гэсэн хэрхэн нөлөөлж байгааг, тэр өөрчлөлтийн эсрэг юу хийж чадах вэ гэдгийг бодно гэдэгт найдаж байна.

Машинаар хүрэх боломжгүй тайгын жим бүрийг мориор эргүүл хийнэ нэг талаараа бэрх. Байгаль хамгаалагчдад дрон дулаан мэдрэгч камер ууланд авиралтын тусгай багаж хэрэгсэл дутмаг байдаг санагдлаа.

Англи хадмал орчуулгыг нь уншвал кинон дээр гарч буй үндсэн харилцан ярианаас ихээхэн ялгаатай, үзэгчдэдээ нэлээн зажилж өгсөн байсан. Хүүхдүүд үзнэ гэж тооцон хүнд үг агуулгыг хялбаршуулсан нь тэр биз.

https://www.youtube.com/watch?v=XVm_IqiLvFM&t=1198s

#уурамьсгалынөөрчлөлт #баавгай

Дүүгээ тултал нь дэмждэг тэр нэг ах
11/09/2026

Дүүгээ тултал нь дэмждэг тэр нэг ах

Комунист систем нуран унаж нэг нийгэм нөгөөгөөр солигдож байх үе комноос дөнгөж сэрсэн ээжийгээ ахиж шокт оруулахгүйн ту...
10/09/2026

Комунист систем нуран унаж нэг нийгэм нөгөөгөөр солигдож байх үе комноос дөнгөж сэрсэн ээжийгээ ахиж шокт оруулахгүйн тулд жижигхэн өрөөнд нь бүх зүйлийг нь хуучны маягаар хадгалахыг хичээнэ. Киноны оргил хэсэгт удаан хугацаанд хэвтэрт байсан ээж нь гадаа гарч ертөнцтэй танилцах үеэр Лениний хөшөөг зөөж байхтай таарна. Өөртэй нь мэндлэх гээд гараа сунгаж буй ч юм шиг. Гэхдээ тэр бол Ленин нэгэн цагт өөрийнх нь үзэл суртлаар замнаж байсан ард түмэнд баяртай гэж хэлж байсан нь тэр юм.

Монголчуудтай маш ойрхон сэдэв хэдий ч энэ тухай өгүүлсэн кино үгүй. Бодлын хулгайч киноны эхлэл дээр л халтихан гараад өнгөрдөг.

#кино

Болсон явдал шүү #кино
29/08/2026

Болсон явдал шүү
#кино

Jinx бол дотроо асар том зөрчилтэй дүр. Бусад найзууд шигээ хүчтэй тулаанч биш учир байнга адлуулдаг. Гэвч түүний эгч Vi...
15/08/2026

Jinx бол дотроо асар том зөрчилтэй дүр. Бусад найзууд шигээ хүчтэй тулаанч биш учир байнга адлуулдаг. Гэвч түүний эгч Vi “бид бүгд алдаж байсан, гэхдээ бүгд алдаанаасаа суралцаж хатуужицгаасан” гэдгийг хэлдэг. Vi гаднаа хатуурхдаг ч дотроо бол үргэж дүүгээ хамгаалах гэж хичээж байдаг дүр, гол нь тэрийгээ илэрхийлэх арга нь л Jinx-д өөрийг нь дутуу үнэлж үл тоож байгаа юм шиг санагддаг. 2-р бүлэг дээр Jinx хууль сахиулагчдаас зугтааж яваад Isha гэх дүүтэй болдог. Харин тэдний харилцаа Vi Jinx хоёрынхоос шал өөр. Тэд хамтдаа тоглож, үсээ будуулан хууль сахиулагчдаас ч хамтдаа зугтдаг. Ер нь бол Jinx Vi-н өгч чадаагүй дутуу бүхнийг Isha-д дүүргэж өгдөг.

Хэдий өөр хэл соёлоос орчуулж байгаа ч гэлээ яг энэ хэсэгт шууд агтын хариу жилдээ аяганы хариу өдөртөө гэж буулгасан бо...
10/08/2026

Хэдий өөр хэл соёлоос орчуулж байгаа ч гэлээ яг энэ хэсэгт шууд агтын хариу жилдээ аяганы хариу өдөртөө гэж буулгасан бол гэж бодогдлоо #танжиро #камадотанжиро #аниме #орчуулга

Өдрийн сайныг өнжин хүлээж “Одиссей” үзлээШинжлэх ухааны уран зөгнөлт кинонуудаараа алдартай Кристофер Нолан найруулагч ...
03/08/2026

Өдрийн сайныг өнжин хүлээж “Одиссей” үзлээ

Шинжлэх ухааны уран зөгнөлт кинонуудаараа алдартай Кристофер Нолан найруулагч дэлхийн сонгодог туулийг кино болгоно гэдэг өөрөө их сонирхолтой. Аль аль жанр нь найуруулагч, зохиолчид дураараа сэтгэх боломжийг өгдөг. Тэр ч утгаараа хүлээлт өндөр байсан. Бараг 3 цаг үргэлжлэх урт кино хэдий ч үзэгчийг уйдааж чилээхгүй. Эх зохиолийг нь мэддэг хүнд бол бүр ч амттай байлаа.

Прада өмссөн шулмын Эндигээр нь сайн мэдэх Анна Хаттеваег хүчтэй монолог, эрс шийдэмгий хүчирхэг хатан Пенелопегийн дүрд харах үнэхээр сонирхолтой байлаа. Матт Дамон Оддисейн дүрийг бүтээснээр өрийнхөө карерийг шинэ төвшинд авч ирлээ.

Одоо харин өндөгнөөс олсон өөг тоочъё. Афинад Зендаяаг тоглуулсан зөвтгөлөө киноны төгсгөлд гаргаж өгсөн. Харин Тройн дайны шалтгаан грекийн домогт гоо үзэгслэнгээрээ алдаршсан Хеленад яагаад өнгөт арьст жүжигчин сонгосоныг үнэхээр ойлгосонгүй. Грекийн соёлыг хүндэтгэсэн хэрнээ ард түмнийг нь үл тоосон мэт санагдлаа
#кино #одиссей

Ларьдма нөхөртөө аймар зодуулдаг хэсэг байдаг даа. Хүнсний скочоор боож ухаан алдуулдаг. Яг тэр хэсэгт зодоон нүдээний ч...
27/07/2026

Ларьдма нөхөртөө аймар зодуулдаг хэсэг байдаг даа. Хүнсний скочоор боож ухаан алдуулдаг. Яг тэр хэсэгт зодоон нүдээний чимээ, орилоон, хашиграан гээд юу ч сонсогдохгүй. Зурагтынхаа дууг хамгийн чанга дээр нь тавьсны дараа л найруулагчийн хэлэх гээд байгаа санааг ойлгосон. Гэр бүлийн хүчирхийлэл яг л ийм чимээгүй хэнд ч сонсогдохгүй, ямар ч гэрчгүй нөхцөлд болдгийг харуулжээ. Тэгвэл энэ киног театрт үзсэн хүмүүст яг ямархуу сэтгэгдэл төрсөн нь сонирхолтой байна.

Хамтдаа киноны тухай чатлий

#ларьдма

04/07/2026

Үзэх гээд амждаггүй Euphoria, demon slayer -ээ наадмын амралтаар л дуусгана даа. Та хэд минь юу үзэх гэж байна даа

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Cut & chat posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category