27/10/2025
Сайхан мэдээ дуулгая.
👨👩👧👦 Анх ямар нэгэн будаг, цавуугүй цэвэр модоор хийж байсан “Монхүүгийн найзууд” тоглоомоо байгаль орчинд ээлтэй, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хүүхэд өөрөө дуртай өнгөөрөө будах боломжтой сайн чанарын шахмал модон материалаар хийж хүүхдийн баяраар хүүхдүүддээ бэлэглэсэн юм. Өнгөрсөн 5 сарын хугацаанд хүүхдүүд маань санаснаас олон янзаар ашиглаж, шимтэн тоглохыг хараад илүү олон хүүхдэд хүргэхээр пэйждээ мэдээлэл оруулж байна.
🌲 Цэвэр модон загвар нь эвлүүлж, байрлуулдаг л байсан бол энэхүү шахмал модон загвар нь эвлүүлэхээс гадна дүрс бүрийг анх байсан тохирох сууринд нь багтааж хийх, өнгө өнгөөр ялгаж будах, цаасан дээр хэв болгон зурах гэх мэтээр хүүхэд өөрөө олон янзын бүтээлч үйлдэл хийж болдогоороо давуу талтай.
Оюунлаг Монголын төлөө эх орондоо бүтээв.🇲🇳
Та бүхэн манай пэйжд like, follow дарж Монгол ахуй, өв соёлоо таниулж түгээн дэлгэрүүлэх үйлсд нэгдээрэй, баярлалаа.🙂