Ardiinelch.mn

Ardiinelch.mn АРДЫН ЭЛЧ ЦАХИМ СЭТГҮҮЛ, САНАЛ АСУУЛГА СУДАЛГААНЫ ТӨВ www.ArdiinElch.mn

26/12/2024

Ховд аймгийн малчид өвлийн эхэн сараас малтайгаа нуурын зэгс, шагшуургат арал, тохойнуудаар суурьшиж, өвөлжих бэлтгэлээ хийдэг. Арлын зэгс, шагшуурга нь хоёр метр гаруй ургасан бөгөөд ус хөлдсөн үед малын идэш тэжээл элбэгтэй, дулаан, өнтэй өвөлжих боломжийг олгодог байна.

Гэвч А.Орломсүрэнгийн суурьших арал голоороо тасарч, мал амьтан идээшилж, хүн амьдрах нөхцөлгүй болжээ. Энэ нь анхны удаагийнх биш ажээ.

Энэ тухайгаа “Тэр жил арлын доогуур заарт харх нүх ухсанаас болж автомашинаа усанд унагаж байсан. Малчид бидний энэ цагийн дайсан чинь энэ амьтан болоод байна шүү дээ” гэсэн юм.

copy

25/12/2024
25/12/2024

#Өмгөөлөгч О.Анхбаяр: Хууль зүйн яамны сайт руу орж Их хуралд өргөн барьсан хуулийн төслүүдтэй танилцлаа. Тэгсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж Доромжлох үйлдлийг гэмт хэрэг болгохоор төсөл санаачилжээ.

Доромжлохыг яагаад ч гэмт хэрэгт тооцож болохгүй. Доромжлох гэдэг маш харьцангуй, ярвигтай асуудал. Хэн нэгэнд огт доромжилсон санагдаагүй зүйл, өөр нэгэнд доромжилсон мэт санагдана. Энэ бол ерөөсөө олон нийтийн шүүмжлэлийг нухчин дарах дарга ангийн гол арга хэрэгсэл болохоос цаашгүй. Энэ гэмт хэргийг ашиглан дарга нар, улс төрчид л жирийн иргэнээ цагдаад өгч шалгуулах нь тодорхой.

Шинэ Хууль зүйн сайдаас хүсэхэд Доромжлох гэдэг гэмт хэргээ төслөөс хасаарай⁉️

 #Иргэн: Бусад улс оронд боомт нээж, зам тавиад арилжаа худалдаа өргөсөж, бүс нутагт хөгжил дэвшил бий болж, "юм ордог”....
25/12/2024

#Иргэн: Бусад улс оронд боомт нээж, зам тавиад арилжаа худалдаа өргөсөж, бүс нутагт хөгжил дэвшил бий болж, "юм ордог”. Харин манай улсад тийм биш! Харин ч бүс нутгийн хамаг байгаль орчин үгүй болж, ан амьтан устаж, хамаг баялаг нь зөөгдөж “гардаг”! Дэлхийд гайхагддаг байсан Мэнэнгийн тал өнөөдөр ямар байдалтай байгаа билээ!!! Наран Сэвстэй боомтыг нээж худалдаа арилжаа өргөсгөх юм гэнэ. Зам тавина гэнэ. Уучлаарай тэр чинь дэлхийд данстай дархан цаазат бүс нутгийг үгүй хийнэ. Хагарсан шил шиг болсон Мэнэнгийн талаас эхлүүлээд эх орноо хөрсөөр нь эргүүллээ. Үнэндээ "боомт л нээх тухай, байгальд ямар ч хор хөнөөлгүй” гэж байгаа боловч ард нь Мэлтэсийн алтны үндсэн ордыг “УХАХ” л санаа байгаа. Олон ч засаг дамжиж яригдсан асуудал. Даан ч ховордсон хулан, хавтгай, мазаалай гээд зүйл бүрийн цөлийн ховор амьтдын сүүлчийн оромж. Дэлхийд өөр хаана ч ургадаггүй зүйл ургамал энэ бүс нутагт л бий. Хөрс нь маш эмзэг. Нэг л сүйдвэл дахин хэзээ ч нөхөн сэргээлт хийх боломжгүй. Хорин жилийн өмнөх машины мөр одоо ч дурайгаад байж байгаа. Тийм эмзэг хөрстэй. Хангай газар шиг биш юм. Энэ бүс нутгийг өнөөдөр л хамгаалах гээд байгаа юм биш! Өнө эртнээс өнөөг хүртэл үл халдаж, хамгаалж ирсэн түүхтэй юм.

Эх орондоо хайртай бол Наран Сэвстэй ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРӨӨС “...НАРАНСЭВСТЭЙ БООМТЫГ СЭРГЭЭЖ, НЭЭХ..” ГЭСЭН ХЭСГИЙГ ХАСУУЛАХ гэсэн хэсэгт гарын үсэг зураарай. Одоо бид багадаа дахин 10,000 зурах хэрэгтэй байна!

Гарын үсэг зурах холбоос…
https://petition.parliament.mn/Detail?id=2f54d3d5-9129-4fd0-b26d-409e82feee8c&fbclid=IwY2xjawHWCiVleHRuA2FlbQIxMAABHUeOz8EkwHvaa1V0bub6-GpO6T3G_Qy6fIY62A7MDQXCRz-awtbp1LneSw_aem_Swf661MK56emviZbGjWQNw

НИЙТИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН СИСТЕМ

25/12/2024

🇲🇳2025 оныг "Багшийн ёс зүйн жил" болгон зарлалаа

25/12/2024

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компаниуд зэрэг нийт 35 байгууллагын 1200 гаруй ажилтан 180 гаруй тусгай зориулалтын машин техник, хэрэгсэлтэйгээр цэвэрлэж байна👍

Nutag.mn

25/12/2024

П.Наранбаяр: 45 хоногийн сургалтад суусан гэрээт багш нар хоёрдугаар улирлаас хичээл заана

1. Нью Йоркод метронд унтаад явж байсан эмэгтэйг Гватемалагаас ирсэн цагаач шатаав. 29 настай Эмэгтэй амьдаараа шатаж он...
25/12/2024

1. Нью Йоркод метронд унтаад явж байсан эмэгтэйг Гватемалагаас ирсэн цагаач шатаав. 29 настай Эмэгтэй амьдаараа шатаж онц хэрцгийгээр алагдлаа.
2. Эмэгтэй шатаад шоконд ороод босоод алхаж байхад хэн ч тусалсангүй. Цагдаа нар нь хараад л зогсож байсан нь маш их шуугиан дэгдээлээ.

Энэ бол америкийн нийгэм яаж ялзарч байгааг харуулсан нэг л үйл явдал. Дуртай нь сургуульруу ороод хэдэн арван хүүхэд шүрчихдэг болсон газар ш дээ.

Энэ ялзарлын цаад шалтгаан.

1. Ардчилсан нийгмийн суурь болох иргэншил, иргэн хүний үүрэг хариуцлага орхигдож зөвхөн гажуудсан эрх л ярих болсон. Вокизм гээд заваан урсгал байна. Хүүхэдтэйгээ нетфликс үзэж болохоо байсан. Бүх контент дээр заавал лесби гомог гоё, күүл гэж харуулж хүүхдийн сонголтыг манипуляци хийж байна. Грек гаралтай Клеопатраг хар хүүхэн болгочих жишээний. Трамп вокизмтой тэмцэх бололтой.

2. Сошиал медиаг ашиглан дуртай нь тархи угаах болсон. Дандаа залхуурал, үзэн ядалт, авагч дүрийг сурталчилдаг. Учир нь ийм л контентууд олон үзэлт авдаг.

3. Тэтгэмжийн улс болж хувирсан. Тэтгэмжээр 100 сая хүн буюу америкийн 1/3 хүн амьдарч байна. Энэ нь зомби хүн сүргийг бий болгож. Тэд нь мансуурч, солиотой зүйлс хийж байна.

Америкад гэмт хэрэг байхгүй тайван хот гэж байхгүй. Ганган хувцаслаад явбал буудуулж дээрэмдүүлнэ. Буруу гудамжруу андуураад орвол дээрэмдүүлнэ. Би америкад олон очоогүй, гэхдээ л очих бүртээ л машины цонхны шилээ хагалуулах, шилээ булаалгах гээд л үзэж байлаа.

Бид америкийн араас орж болохгүй. Орвол баларна. Монгол хүний мөс чанараа гээхвий.

Хэрэв манайд ингээд хүн шатсан бол хамгийн ойрхон байгаа хүмүүс гүйлдэж очоод дарж унагаад, хувцсаараа нөмөргөж галыг нь унтраана гэдэгт би итгэж байна.

Сошиал медиагаас болж сүүлийн үед ажил хийх дургүй, гоншигоносон, авагч соёлтой, мөрийтэй тоглоомчин, хэрэглэгч дүртэй хүн сүрэг үүсэх вий гэж сүүлийн үед харах боллоо.

Өлзийбаярын Ганзориг

25/12/2024
25/12/2024

Бид зөвхөн залбирал, сайхан үгсийг унших замаар бус, харин оюун ухаанаа сайн ашиглах замаар төрөлхийн энэрэн нигүүлсэхүйгээ хөгжүүлэхийн тулд хүчин чармайлт гаргах ёстой. Тэгж байж бид өөрсдөө аз жаргалтай болж, гэр бүл, хамт олон маань аз жаргалтай байх болно. Бидний хүн төрөлхтөн гэдгээрээ ялгарах нэг зүйл бол бидний төрөлхийн энэрэн нигүүлсэх сэтгэлийг бусад хүмүүст, эцэст нь бүх хүн төрөлхтөнд хүргэх чадвар юм.

-Дээрхийн Гэгээнтэн 14-р Далай багш
🙏🙏🙏

23/12/2024

“Эрдэнэт”-ийн 49%-ийн шүүх хурлыг НЭЭЛТТЭЙ явуулмаар байна

23/12/2024

Технологи | Домогт сагсанбөмбөгч Коби Брайантын сүүлийн нислэгийг орчин үеийн технологи ашиглан сэргээжээ.Ингэхдээ цаг хугацаа, дүрслэлийн хувьд бодит байдал...

23/12/2024

ШААРДЛАГА

Монгол Улс Үндсэн хуульдаа иргэний үзэл бодолтой байх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг үндсэн эрх хэмээн үзэж, төрөөс баталгаатай эдлүүлэхээр тунхагласан төдийгүй Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг хамгаалан түүнд төрөөс ямарваа хэлбэрээр цензур тогтоохыг хориглосон нь хүчин төгөлдөр буйг нийтийн өмнөөс томилогдсон албан тушаалтан болох Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар болон улстөрчдөд дахин сануулж, хууль ёсыг мөрдөн ардчиллын үнэт зүйл, хэм хэмжээн дор зарчимтай ажиллахыг шаардаж байна.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нь 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын утааг бууруулах арга хэмжээний талаар мэдээлэл хийх үеэрээ сэтгүүлчдийн асуултад агуулгын хяналт тогтоон хариулах, эс хариулахаа өөрийн үзэмжээр шийдэн илтэд зүй бус хандсан нь юуны өмнө олон нийтийн мэдээлэл хүлээн авах эрхийн төлөөх сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа, эрх ашигт бүдүүлгээр халдсан явдал төдийгүй Монгол Улсын хүн амын 50-иас дээш хувь нь оршин суудаг, улс төр, нийгэм, соёл, боловсрол, шинжлэх ухааны төв болох нийслэл хотын иргэдийн эрүүл, амьд явах эрхийг ноцтой эрсдэлд оруулж буйутааны гамшгийн эсрэг татвар төлөгчдийн мөнгөөр ямар бодлого, шийдвэр хэрэгжүүлсэн, цаашид хэрхэх талаар олон нийт, иргэдэд үнэн зөв мэдээлэл, бүрэн бүтэн хариулт өгөх албан тушаалтны үүргээ биелүүлэхээс эрс татгалзсан бүдүүлэг, балмад үйлдэл хэмээн Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл үзэж байна.

Х.Нямбаатарын хэвлэл мэдээлийн хараат бус бие даасан байдалд халдсан, сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулсан эл үйлдэл нь удаа дараа давтагдаж, тэдгээр тохиолдол бүрд МСНЭ нь мэдэгдэл, шаардлага хүргүүлсээр ирснийг дахин сануулж, сэтгүүлчдээс уучлал гуйхыг шаардаж байна. Шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй аваас хэвлэн нийтлэх болон эвлэлдэн нэгдэх эрхийнхээ дагуу эсэргүүцлийн дараагийн алхмыг хэрэгжүүлэхээ мэдэгдэж байна.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

23/12/2024

А.Отгонбаатарт долоо хоног баривчлах шийтгэл оногдуулжээ

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Ardiinelch.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Ardiinelch.mn:

Share