Төгс Гэрэлт Их Сэцэн

Төгс Гэрэлт Их Сэцэн Сэтгэлдээ багтааж чадваас их багын ялгаа юун

Домын арга буюу аливаа зүйлийн утга учирын талаар товчхон бичлээ1.Өглөг буян хийхэд хармын  бузар арилна гэж яарьдаг.Мон...
04/12/2025

Домын арга буюу аливаа зүйлийн утга учирын талаар товчхон бичлээ

1.Өглөг буян хийхэд хармын бузар арилна гэж яарьдаг.

Монгол хүн дээж өргөл өргөхдөө толгой зулай онгорхой байх хэрэгтэй малгайгүй байх ёстой .

Өргөл буян хийхдээ малгай бүү тавь үхээрийн газарт харин малгай тавь гэдэг.

Өндөр дээдсүүд зулайд эрчим өгдөг учир.

хангайд зулай нээлттэй байх нь сайн харин харанхуйд малгай өмсөх ёстой.

2.Зул хүж бариж асаахад хүртэл учир бий утга учиргүй өдөр шөнөгүй зул асаах нь буян бас биш юм.

Гал, зул дээр маш их зүйл цугладаг учир сайн өдөр асаавал буян саар өдөр асаавал нүгэл болно.

3.Монгол хүн бүхэн ёсоо сайн мэддэг байх учиртай.

4.Хэншүү хярвасаар үйлддэг дом бас бий.

Хэншүү хярвас нь хүний биеийн хэр сэв хий баам дардаг ядаргаа тайлдаг.

Тоочвол олон ач тустай.

Толгой шийрний хэншүү,ясны хэншүү хөх хомоолны утаа зэргээр яадаргаа тайларч хий баам хөөдөг

хэншүүнд удаан сууж чадахгүй хүнийг хэр сэв ихтэй юм гэж таниж болно

5. Утаагаар дамжиж хийдэг ч дом бий. Уталга тавиад айл гэрийн муу эрчим арилдаг.Мөн төрсөн нутгийн хомоол ганга нь элдэв мууг зайлуулж биеийг ариутган цэвэрлэдэг.

Нөгөө талаараа архи дарс муу муухай сэвтэй газар тамхины утаанаас хүртэл авдаг наалддаг дэв сэв гэж бас бий.

Тиймээс хаана ямар утаа гаргах нь их чухал юм..

уталга ганга арц хомоол аргал нь эрт дээр үеэсээ хэрэглэж ирсэн том дом юмаа.

6.Сүүний өргөл дом нь хүнийг муу бүхнээс хаацайлдаг шидтэй.

Сүүн өргөл хийхдээ аяга тагшаа бэлхүүснээс дээш бариж. Цацалаар өргөх нь мянга мянган цацраг Дусал бүхний тоогоор буян дэлгэрүүлж.

үйлдсэн нүгэл байвал дундлаж Байдаг шидтэй юм бүх зүйл сүүнээс ихтэй учир айлд орохдоо хүртэл сүү барьж орох нь сайхан сэтгэлийг илтгэж байдаг.

7.Өнгөрсөн хүний хойноос буян үйлдэхдээ уйлж болохгүй мөн иргэж хургах нэхэл дагалтай үг хэлж болохгүй.

Сүнсийг нь амраах үг хэлж өргөвөл том тус буян болно.

8.Лусад өргөл хийхдээ санаатай болон санамсаргүй хийсэн бүхнийг минь өршөө гэж гэмшиж үнэн сэтгэл зүрхнээсээ хэлбэл догшин лус номхорч уярч болно.

Мөн идээ будаа бор цай өргөж болно.

Мод таривал лусад өгч буй хамгийн том өргөлд орно..

9.Айсан хүүхдийг ширгэлэхдээ биеийг нь утаад сүүг гангатай холиж буцалгаад ар нурууг нь арчина.

Мөн хар халзан туулай болгоод хөөг арилгахгүй 3 хонуулна.

10.Хүүхдийн сэвлэг үргээхдээ.

Архи дарс ууж болохгүй бяцхан хүүхдийн заяа төөрөг харлана хазайна гэж үздэг тул. Цагаан идээ болон сүүгээр ерөөж үргээх нь чухал. Өдөр судрыг сайн харж намрын цагт голдуу хийх нь нэн сайн юм. Нар буухаас өмнө ёс дуусах ёстой юм.

11.Галын дом ёс

Гал бол Хүн төрөлхтөн үүссэн цагаас л гал хамт явсан гэдэг.

Галын эзэн нь эр хүн

Галыг манах нь эм хүн гэдэг тиймээс галын хажууд хэрэлдэх. Архи уух галруу элдэв хог шороо үсний сэв хийж болохгүй сэвтэж догширох учир маш сайн дээдэлж хүндлэх ёстой.

Гал догширсон айлаас маш том гарз хохирол гардаг.

Хүнээр, малаар, ясаар гээд ихэд муу. Гал ариун байхад гадны нөлөө босгоор орохгүй айл өрх улам бадарч өөдөлдөг учир өөх тос өгч мөргөж хүндэлж явах хэрэгтэй.

12.Ядаргаа тайлах дом хонины тойгны ясыг дотор хий болон гүн ядаргаанд хэрэглэдэг.2литр усанд 3 тойгны яс хийн 1л болтол ширгээгээд халуун бүлээнээр нь ууна. Ширгэсэн шөлөндөө цэвэр ганганаас 3 чимх хийнэ хутгаад ууна. Салхи авалгүй 20 минут хэвтэж амарна.

13.Хэл амны хэрүүл уруул муу муухайг амандаа байнга хэлдэг хүний хэрэг үйл хэзээ ч бүтдэггүй юм. Байнга саадтай шийтгэлтэй байдаг. Үүнийг бол та өөрөө засах дом хийнэ.

14. Архины дэв архи их уудаг хүний сүр сүлд их доройтсон байдаг. Муу юм үргэлж дагаж отож явдаг тул гэр орон үр хүүхэд бүх зүйл сэвтдэг.

Биеэ сайн утах буян сайн үйлдэх төрсөн нутагруугаа өргөл сайн хийх, төрүүлж өсгөсөн ээж аавдаа үнэрлүүлэх, хань ижил үр хүүхдээсээ уучлалт гуйх зэргээр нөлөө арилж болдог.

Хар архины гор их тул хоолойгоор давуулж болохгүй.хэрэг төвөг аваар осол цаашлаад амь насаараа хүртэл хохирч дуусдаг тул ухаанаараа уух үгүйгээ удирдаж явбал зохистой юм.

Та бүхэндээ мэдэх зүйлээсээ товчхон хуваалцлаа.

Хүн бүхэн эрүүл энх хүсэл бүхэн нь биелэн дэлгэрэхийг ерөөе. Гэгээн үйлс нь бүтэмжтэй гэр бүл бүхэн жаргалтай байг.

  Ёстой сургамжтай амьдралын үнэн байна даа 💖👇 АЗ ХААНА НУУГДАЖ БАЙДАГ ВЭ?Аз гэдэг: • Зүгээр сууж байгаад ирдэг бэлэг би...
03/12/2025

Ёстой сургамжтай амьдралын үнэн байна даа 💖👇
АЗ ХААНА НУУГДАЖ БАЙДАГ ВЭ?
Аз гэдэг:
• Зүгээр сууж байгаад ирдэг бэлэг биш
• Хаалгаа тогшоод өөрөө ороод ирэх боломж ч биш

Аз ихэнхдээ:
• Ядаргаатай өгсүүр зам
• Тусламж хэрэгтэй хүн
• Бусад нь зугтдаг хүнд хэцүү ажил хэлбэрээр бидэнд ирдэг.

Эрт цагт нэгэн жижигхэн тосгонд Адам, Лео нэртэй ихэр хөвгүүд өсчээ.
Адилхан гэр бүл, адилхан орчинд өссөн ч насанд хүрэхийн цагт тэдний зан ааш тэс ондоо болов.

Адам үргэлж гомдоллодог байлаа:
“Амьдрал шударга биш. Бусад нь дандаа азтай, харин би азгүй.”

Лео харин ингэж хэлнэ:
“Хэрвээ өнөөдөр аз тохиогоогүй бол, маргаашийн азтай мөчийг ирэхэд бэлтгэлээ сайн хийе.”

Нэг өдөр тосгон даяар нэг сонин цуу яриа түгэв:
“Маргааш үүрээр Эртний Сар ууланд авирсан хүн ‘Азын Өвгөн’-тэй уулзах боломжтой.
Түүнтэй уулзсан хүний амьдрал өөрчлөгдөнө.”

Адам шоолон инээв:
“Хэрвээ тэр үнэхээр надад аз өгөх гэж байгаа бол өөрөө л над дээр ирнэ биз.
Би үүрээр уул өгсөх гэж зовоод яах вэ?”

Харин Лео юу ч хэлсэнгүй. Харин чимээгүй бэлтгэлээ базаав.
Гутлаа тосолж, эдэлсэн дээлээ нөхөж, хатаасан талх, ус бэлдээд эрт унтлаа.

Үүр бараг цайгаагүй байхад Лео бослоо.
Уулын зам шавар шавхайтай, хад чулуу хурц,
салхи нь хайруу хүйтэн байв.
Тэр олонтоо бүдэрч, өвдөг нь шалбарсан ч буцсангүй.

Замын талд тэр ядарч сульдсан буурал өвгөнтэй таарлаа.
Өвгөн хүнд мод ачсан тэрэг түрчихээд цөхөрсөн мэт зогсоно.

Өвгөн зөөлөн дуугаар гуйв:
“Хүү минь, энэ богинохон өгсүүрийг давахад жаахан түлхээд өгөөч…”

Лео дээшээ, уулын оргил руу харав.
Азын Өвгөнтэй уулзах мөч…
Хоцорч магадгүй.

Гэхдээ өвгөний чичрэх гар, ядарсан царайг хараад тэр амьсгаа авч хэллээ:
“За, би туслая.”

Өгсүүр нь богино ч тэрэг нь хүнд.
Леогийн нуруу хөлөрч, гар нь бадайран байж тэд өгсүүрийн оройд хүрлээ.

Өвгөн талархан хэлэв:
“Чи байхгүй бол би энэ өдрийг давж чадахгүй байлаа, хүү минь.”

Лео инээмсэглээд:
“Зүгээр ээ, өвөө. Би замаа үргэлжлүүлье.”

Тэр яаран оргилд ирлээ. Гэвч оргил дээр хэн ч байсангүй—
Азын Өвгөн ч үгүй, гайхамшиг ч үгүй,
зөвхөн салхи, үүл хоёр.

Лео суугаад:
“Би хоцорчихлоо…” гэж гэмшив.

Тэр буцахаар эргэн харахад —
замын хажууд өнөө өвгөн зогсож байв.
Гэхдээ энэ удаа нүд нь гэрэлтсэн,
хувцас нь цэвэрхэн, цогтой харагдана.

Өвгөн тайван инээмсэглэн асуув:
“Хүү минь, чи энд хэн хайгаад байна даа?”

Лео түгдчин байж хэлэв:
“Азын Өвгөнтэй уулзах гэж ирсэн юм.
Гэхдээ би хоцорсон бололтой.”

Өвгөн хөгжилтэй инээв:
“Хэрвээ чи хоцорсон юм бол энэ ууланд хэзээ ч хэн ч амжиж ирээгүй гэсэн үг.
Учир нь би бол чиний хайсан Азын Өвгөн байна.”

Лео алмайрч:
“Тэгээд та яагаад доор… тэрэгтэй, ядарсан хүний дүрд байсан юм бэ?”

Азын Өвгөн намуухан боловч тод дуугаар хэллээ:

“Аз гэдэг ихэнхдээ
тусламж гуйсан хүний дүрээр ирдэг.”
“Аз гэдэг ихэнхдээ
бусад нь хийхээс цэрвэдэг хүнд ажлын цаана нуугддаг.”
“Аз гэдэг ихэнхдээ
хүмүүс замын талд бууж өгдөг ядаргаатай өгсүүр зам дээр оршдог.”

Тэр Леог ширтээд асуув:
“Хэрвээ чи тэр үед намайг орхиод ганцаараа өгссөн бол
чи өнөөдөр надтай энд уулзаж чадах байсан гэж үү?”

Лео дуугүй болов.

Өвгөн инээмсэглэн үргэлжлүүлэв:
“Хүмүүс аз гэдгийг тэнгэрээс унадаг бэлэг гэж эндүүрдэг.
Гэвч үнэнхүү аз гэдэг зүйл зөвхөн:
Урт хол замаас айдаггүй,
Хэцүү ажлаас ухардаггүй,
Хэнд нэг нь тусламж хэрэгтэй үед нуруугаа харуулдаггүй хүмүүст.” ирдэг.

Тэр жижигхэн даавуун уут гаргаж Леод өгөв.
Уутан дотор өчүүхэн ганц үр байв.

Лео жаахан гонсойход
Өвгөн зөөлөн инээмсэглэн хэлэв:
“Азын өгч чаддаг цор ганц бэлэг бол ‘боломжийн үр’.
Тэр үр мод болно уу,
жимс ургана уу…
энэ нь азнаасаа бус,
чиний өөрийн хөдөлмөр, тэвчээрээс хамаарна.”

Тосгонд ирэхэд хүмүүс шуугилдан асуув:
“Алт мөнгө авсан уу?”
“Эрдэнэ өвгөн юу өгсөн бэ?”

Лео жижиг үрээ дэлгэв.
Адам шоолон хэлэв:
“Бүхэл бүтэн уул өгсөөд ганц үр авсан гэж үү? Ээ, азгүй л юм даа чи!”

Гэхдээ Лео маргасангүй.
Өөрийнхөө хашаанд тэр үрийг суулгаж,
нар шарахад ч, бороо орж байхад ч өдөр бүр услав.

Удалгүй үр нь соёолж, мод болон өсч, эртний уул шиг сүрлэг томорч, жигтэй сайхан жимсээр дүүрэв.

Худалдаачид ээлж дараалан ирж,
Леогийн амьдрал сайжирч,
тэр олон хүнд туслах боломжтой болов.

Хүмүүс гайхан хэлдэг боллоо:
“Лео ч ёстой азтай хүн дээ.”

Харин Лео тэр том модны сүүдэрт зогсоод инээмсэглэн:
“Хүмүүс ‘аз’ гэж нэрлэдэг зүйл бол
тэсвэр тэвчээр, сайн санаа, бас бусад нь зугтдаг хэцүү зүйлийг зоригтойгоор хийсэн хөдөлмөр юм даа.”

Аз одтой амьдралын нууц:
“Бусад нь зайлсхийдэг зүйлд зоригтой орж чаддаг хүнд бусад нь хэзээ ч хүрч чадахгүй үр дүн ирдэг.”

Хэрвээ та одоо амьдралынхаа “уулынхаа талд”
ядарч цуцаж, ямар нэгэн “тэрэг” түрж яваа мэт санагдаж байвал…

Азын Өвгөн таны хажууд аль хэдийн ирчихсэн ч байж мэднэ 🤗

Их Эзэн Чингис хааны хөл дор улс гүрнүүд дагжин чичирч байсныг гэрчлэх түүхэн эх сурвалжуудаас; “Тэдний байдал эрлэг мэт...
26/11/2025

Их Эзэн Чингис хааны хөл дор улс гүрнүүд дагжин чичирч байсныг гэрчлэх түүхэн эх сурвалжуудаас;

“Тэдний байдал эрлэг мэт, үзмэгц айдас төрмөөр сахалгүй, уруул оочиндоо хэдхэн үстэй, нүд жартгар, түргэн харцтай, дуу нарийн. Бие махбодь хүдэр чийрэг, урт насалдаг” /Армений түүхч Киракос 13 дугаар зуун/
“Чингис хаан, түүний залгамжлагчдын гарт ертөнц дахин доргиж, султанууд сэнтийгээ орхиж, хаант улсууд мөхөж, Цезарь суудалдаа чичирч байв” /Эдвард Гиббон Ромын эзэнт гүрний доройтол/
“Монгол морьдын туурай газар бүрийг тамгалж, тэд тэнгэрт авирч, далайд шумбаж байлаа” /Елү Чуцай 1237/
“Чингисийн хувь заяаны туг мандаж, тэр урагш довтолгосоор...” /Ата Малик Жувейни Дэлхийг байлдан дагуулагчийн түүх/
“Их хаанд зүтгэх Хятад Персийн зураачид өөр хоорондоо тэмцэлдэнэ” /Эдвард Гиббон/
“Чингис хаан нуруу өндөр ханхар, бие чийрэг, мийн нүдтэй билээ” /13р зууны Арабын түүхч Жужани/
“Бидний үйлдсэн нүглийн харгайгаар хаанах нь үл мэдэгдэх аймгууд хүрч ирэв” /Новогородын он тооллын бичиг, 1224 он/
“Монголчууд гэнэт утаа манаруулан тэсэрч, үмхий утаагаар хучих мэт зүйл хэрэглэн Польшуудыг ихэд айлгаж, байлдах чадваргүй болгов” /түүхч Ян Олигос/
“Ази биднийг тонож байна. Зүг бүрт Татаарууд үзэгдэнэ” /Томас Манн, Шидэт уул/
“Монголд хүрэх зам өдөр ч, шөнө ч ямар ч аюулгүй байлаа” /Франциско Балдучи Пеголотти, Арилжаа наймааны ажиллагаа, 1340/
“Монголчууд цөмрөн орж ирсэн цагаас хойш дэлхий дахин Этиоп хүний үс шиг эмх замбараагаа нэг мөсөн алдав. Хүн чоно шиг болов” /Саади 18 дугаар зуун/
“Энэ гайтай улс морио унаад давхих нь нүдээр үзээгүй хүмүүст итгэшгүй хурдан” /Клавиго 15 дугаар зуун/
“Алдар суугаа дуурсгасан
Аугаа их тэр хааныг
Чингис хаан хэмээх агаад
Аливаад түүн шиг амжилт олсон нь
Аль ч нутаг оронд төрөөгүй ажээ” /Жеффи Чосер Хөдөөх эргийн домог 1315/

ЛУС САВДАГ ГЭЖ ЮУ ВЭ? ТЭД БИДЭНД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?Монголчууд эрт дээр үеэс бүх юмыг амьтай, эзэнтэй гэж үзэж ирсэн бөгөө...
24/11/2025

ЛУС САВДАГ ГЭЖ ЮУ ВЭ? ТЭД БИДЭНД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Монголчууд эрт дээр үеэс бүх юмыг амьтай, эзэнтэй гэж үзэж ирсэн бөгөөд үүний нэг илрэл нь лус савдгийн тухай ойлголт юм.

Энгийн үгээр тайлбарлавал лус гэдэг нь бидний хүрээлэн байгаа газар дэлхийн бүх уул, ус гол мөрөн, ан амьтдыг эзэгнэн захирдаг хаан нь юм. Харин савдаг гэдэг нь тухайн уул хайрхан, гол усны эзэн нь гэж ойлговол зохино.

Нийт 8 төрлийн лус байдаг бөгөөд ерөнхийд нь 3 ангилдаг.

Үүнд:

1. Хар лус - бүх уул хайрхад, мод чулуу газрын эзэн тэнгэр

2. Цагаан лус - газар дээр оршигч бүх ан амьтдын эзэн тэнгэр

3. Хөх лус - булаг шанд, гол мөрөн далай тэнгис болон түүнд оршин амьдрагч бүх амьтдын эзэн тэнгэр Хүмүүс бид байгаль дэлхийтэйгээ буруу харьцсанаас үүдэн лус савдгийн хорлолд өртдөг ба энэ хорлол нь голлон биеийн өвчин болон илэрдэг.

Лус нүдгүй гэж үздэг бөгөөд буруу үйл хийсэн хүнийг үнэрээр нь буюу энэ цагийн ойлголтоор бол генээр нь олж хорлодог. Тийм учраас лусын хорлол нь удам дамждаг гэж үздэг байна. Хүмүүс манай удам ийм өвчнөөр үхдэг, тийм өвчнөөр өвчилдөг гэдэг нь үүнтэй холбоотой ойлголт юм.

1. Уул овоо, мод чулуу, газар шороог зүй бусаар хөндөж онгичвол хар лусын хорлолд өртдөг бөгөөд энэ хорлол нь хүний биеийн 5 цул эрхтэнг голчлон барьж өвчлүүлдэг. Ялангуяа элэгний элдэв өвчин нь голдуу хар лусаар хорлогдсон өвчин байдаг.

2. Ан амьтан, тэдгээрийн үр төл, мөн ганцаар яваа амьтан болон содон зүстэй ан амьтан агнах зэрэгтцагаан лусын хорлолд өртдөг ба энэ хорлол нь голчлон хүний бие эрхтэнг тахир дутуу болгодог.

3. Булаг шанд, гол мөрөн, нуур далайн усанд элдэв бохир бузар оруулах, түүнд амьдардаг амьтдыг зүй бусаар хороох зэрэгт хөх лусын хорлолд өртөнө. Хөх лусын хорлол нь голдуу усан хаван, бөөрний талын өвчин, арьсан дээр элдэв тууралт, яр, шарх гарах зэргээр илэрдэг.

Лусын хорлолд өртсөн хүмүүс нь ихэвчлэн эм эмчилгээ хийлгэвч үл эдгэх, элдэв амьтан, ус , мод, уул зүүдлэх, хавар намрын цагт өвчин нь идэвхжих зэрэг нийтлэг шинж тэмдэг үзүүлдэг байна. Мөн 3,5,7 дахь жилүүддээ лусын хорлол нь биелдэг гэж үздэг.

Лус савдгийн хараал, хорлолд өртөхгүйн тулд бид юу хийх ёстой вэ?

Юуны өмнө байгал эхтэйгээ бид хүйн холбоотой гэдгээ бүрэн ухамсарлаж, байнга санаж явахад илүүдэхгүй. Хүмүүст ихэвчлэн учир мэдэхгүйн харгайгаар алддаг хэдэн тохиолдлуудыг энд дурдъя:

1. Элдэв хог хаягдалаа хамаа бусаар хаях, газар ухах, шороо чулуу хөндөх, хөдөлгөх, хамаагүй газраас чулуу авах, модны мөчир хугалах,ургаа мод тайрах, навч цэцэг тасдах

2. Уул хайрхадын овоон дээр гарч архи уух, шээх, хэрэлдэх, муу үг хэлэлцэх

3. Ургаа мод болон овоонд элдэв хадаг торго уях, мөнгө тавих, уусан архины шил, савтай сүү, архи орхих, таяг, машины жолооны бүрээс тавих

4. Байгалд үл шингэх элдэв эд зүйлс өргөх учир нь хэсэг хугацааны дараа тэд хог болон хувирдаг

5. Ан амьтдыг үй олноор нь устгах агнах, үр төлтэй амьтан болон содон зүстэй амьтад, ганц нэгээр яваа амьтан хөнөөх

6. Шувууны өндөг ,үүр сүйтгэх

7. Гол , булаг шанд, нуур далайд шүлс, нус цэрээ хаях, шээх

8. Урсгал усанд улаан цагаан өнгийн идээ ундаа хийх болон цус дусаах, угаах

9. Голд элдэв хог хаягдал хаях, машин тэргээ угаах зэргийг цээрлэвэл зохино. Хангай дэлхий, лус савдагтаа өргөл өргөж, мөргөж, гуйж элдэв үйлээ бүтээж байх хэрэгтэй. Өргөл өргөхдөө цайны дээж, сүү, будаа буудай, үйрмэг талх, цаасгүй чихэр зэрэг байгальд амархан шингэх зүйл өргөнө.

Copy

Хүмүүсийн ухамсар өөр өөр байдаг шалтгаанФизик биеийн нас ба ухамсрын түвшин хооронд шууд хамаарал байдаггүй.Хүн хэдэн н...
24/11/2025

Хүмүүсийн ухамсар өөр өөр байдаг шалтгаан

Физик биеийн нас ба ухамсрын түвшин хооронд шууд хамаарал байдаггүй.

Хүн хэдэн настай байх нь
– яс
– булчин
– мэдрэлийн систем
– тархи
гэх мэт физик биеийн хөгшрөлттэй холбоотой.

Гэвч ухамсрын түвшин нь огт өөр зарчмаар өсдөг.

Ухамсар → сүнсний тэлэлтээс хамаардаг.

🌟 1. Сүнс бол насгүй оршихуй

Физик бие насарна, турж доройтно, гэхдээ сүнс:
• цаг хугацаанд баригддаггүй
• элэгдэхгүй
• хөгширдөггүй

Иймээс сүнсний ухаарал хүний насыг дагадаггүй.

80 настай мөртлөө ухамсрын хувьд нялх хүн байх боломжтой.
20 настай мөртлөө гүн ухаантай, тэлсэн, тайван хүн байх боломжтой.

🌿 2. Ухамсрын тэлэлтийн гол эх үүсвэр нь Дотоод сэрэлт

Сүнс дараах зүйлсээр өсч тэлдэг:
• зовлонг зөв ухаарсан туршлага
• хайр, нигүүлсэл, энэрэл
• үнэнтэй нүүр тулсан агшин
• амьдралын хичээл
• бясалгал, дотоод ажиглалт
• удам дамжсан буян, холбоо
• зөн совин нээгдэх

Эдгээр нь физик наснаас биш, дотоод боловсролоос хамаарна.

🌓 3. Тархи ба ухамсар хоёр нэг зүйл биш

Тархи → биологийн компьютер
Ухамсар → түүнийг ашигладаг сүнсний орон

Физик бие хөгширч тархины үйл ажиллагаа сулрах үед ч:
• сүнсний гэрэл
• ухаарал
• дотоод танин мэдэхүй алдагдахгүй байдаг.

🔥 4. Ухамсар өндөр хүн залуудаа ч “насанд хүрчихсэн” мэт харагддаг

Учир нь тэд:
• тайван
• ойлгомжтой
• бодит байдлыг өргөн харах чадвартай
• бусдад эвтэй
• сэтгэл хөдлөлийн давалгаанд автдаггүй.

Энэ бол СҮНСНИЙ ТЭЛЭЛТ

🌈 5. Ухамсрын тэлэлт нь үе дамжсан ухааралтай холбоотой.

Зөвхөн нэг амьдралын туршлага бус:
• удмын заяа
• өвөг дээдсийн мэдлэгийн энерги
• төрөхдөө авч ирдэг зөн ухаан ухамсрын суурийг бүрдүүлдэг.

❌ наснаас хамаарахгүй
✔ сүнсний тэлэлтээс, дотоод ухаарал–сэрэлтээс хамаарна.

Өдөр бүр 2 ш зажилвал 50 наснаас хойш та үүнээс ангижрах боломжтой. Хадаасан цэцэг нь жижигхэн боловч хүчирхэг юм! Эдгээ...
17/11/2025

Өдөр бүр 2 ш зажилвал 50 наснаас хойш та үүнээс ангижрах боломжтой.

Хадаасан цэцэг нь жижигхэн боловч хүчирхэг юм! Эдгээр анхилуун нахиа нь гал тогооны гол бүтээгдэхүүн биш, ялангуяа 50-аас дээш насны хүмүүсийн эрүүл мэндэд тустай. Хадаас цэцэгний ид шидийн талаар сонирхож байна уу? Тэд таны төлөө юу хийж чадахыг олж мэдэцгээе!
1️⃣Үе мөчний өвдөлт, үрэвслийг намдаана.
Хадаасан цэцэг нь үе мөчний өвдөлт, хөшүүн байдлыг багасгахад тусалдаг байгалийн үрэвслийн эсрэг нэгдэл болох эвгенолоор баялаг. Хэрэв үе мөчний үрэвсэл эсвэл архаг өвдөлт таныг удаашруулж байвал хадаасан цэцэгийг өдөр бүр зажлах нь гайхамшгийг бүтээж чадна. Eugenol нь цусны эргэлтийг сайжруулж, хаван, таагүй мэдрэмжийг бууруулдаг.
2️⃣Хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулж, гэдэс дүүрэхийг намдаана.
Хадаасан цэцэгийг зажлах нь хоол боловсруулах ферментийн үйлдвэрлэлийг идэвхжүүлдэг бөгөөд энэ нь таны биед хоолыг илүү үр дүнтэй задлахад тусалдаг. Энэхүү энгийн зуршил нь ходоодны хямралыг хөнгөвчлөх, гэдэс дүүрэх, тэр ч байтугай өтгөн хатахтай тэмцэх боломжтой. Өдөрт ердөө хоёр хумсаар хоол боловсруулах эрхтний эвгүй байдалд баяртай гэж хэлээрэй!
3️⃣Дархлааг сайжруулна
Хадаасан цэцэг нь антиоксидантаар баялаг бөгөөд таны биеийг хорт чөлөөт радикалуудаас хамгаалж, дархлааны системийг бэхжүүлдэг. Тогтмол хэрэглээ нь халдвар, ханиад, томуунаас сэргийлж, жилийн турш эрүүл мэндэд тустай.
4️⃣Амны хөндийн эрүүл мэндийг сайжруулна
Хадаасан цэцэг нь шүдний өвчин, амны эвгүй үнэр, буйлны эрүүл мэндэд байгалийн гаралтай эм юм. Тэдний бактерийн эсрэг шинж чанар нь таны аманд байгаа хортой бактерийг устгаж, буйлны булчинг чангалж, амьсгалыг тань цэвэр байлгахад тусалдаг. Өдөр бүр хадаасан цэцэгийг зажлах нь амны цэвэршүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг.
5️⃣Цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулна
Хадаасан цэцэг нь инсулины мэдрэмжийг сайжруулснаар цусан дахь сахарын хэмжээг зохицуулахад тусалдаг. Чихрийн шижин өвчнөөр өвчилсөн эсвэл түүнээс урьдчилан сэргийлэхийг хүсч буй хүмүүсийн хувьд хадаасан цэцэгийг өдөр бүр зажлах нь глюкозын хяналтыг сайжруулах жижиг боловч үр дүнтэй алхам болно.
6️⃣Зүрхний эрүүл мэндийг дэмжинэ
Хадаасан цэцэг дахь антиоксидантууд нь зүрхний өвчинтэй холбоотой исэлдэлтийн стрессийг бууруулдаг. Хадаасан цэцэгийг зажлах нь холестерины түвшинг бууруулж, зүрх судасны эрүүл мэндийг сайжруулахад тусалдаг.
Өглөө 2 ш хадаасан цэцэг зажлах: Зүгээр л өлөн элгэн дээрээ хоёр хумсыг бүхэлд нь зажилна. Хэрэв амт нь хэтэрхий хүчтэй байвал та тэдгээрийг нэг аяга бүлээн усаар угааж болно.
Тогтвортой байх нь гол зүйл: Наад зах нь нэг сарын турш өдөр бүр дадал зуршил болгосноор мэдэгдэхүйц үр өгөөжийг мэдрэх болно.

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Төгс Гэрэлт Их Сэцэн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share