10/01/2026
МЭДЭГДЭЛ
ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам караокетэй холбоотой чухал асуудал хөндсөнд талархаж байна. Сайдын ярианд дурдагдаж буй уран бүтээлчдэд караоке баарны орлого ашгийн тодорхой хувийг хүртээх асуудал бол караоке ажилуулж ашиг олж буй эздийн хуулиар хүлээсэн үүрэг болохоос бус дуу дуулж буй хэрэглэгчдийн үүрэг огт биш. Караокеноос зохиолч, хөгжмийн зохиолчдод орлогын тодорхой хувийг олгодог энэ жишиг олон улсад хэвшил болсон зүйл юм. Яамны энэхүү санал санаачлагыг Зохиогчийн эрхийн Хамтын удирдлагын байгууллага МОSCAP зуун хувь дэмжин хамтран ажиллана.
MOSCAP-ын Удирдах зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар