Event Boss

Event Boss Бидэнтэй холбогдоорой
80089618
[email protected]

20 жил эсвэл 22 жил болж байгаа The Lemons хамтлагийн уран бүтээлчид энэ намар 2026 оны 9 сарын 4 эсвэл тэр долоо хоногт...
04/08/2026

20 жил эсвэл 22 жил болж байгаа The Lemons хамтлагийн уран бүтээлчид энэ намар 2026 оны 9 сарын 4 эсвэл тэр долоо хоногт бороотой, бороогүй өдөр 4 дөх албан ёсны цомгоо танилцуулахаар болжээ.
Тэгвэл өнөөдөр буюу 2026.08.04 өдөр шинэ цомгийн дуугаа бидэнд сонордуулж байна.

Өмнө: Улаан цомог, Залуу Ленины ойролцоо 3-н давхарт,
Мөн нэлээн удаж байж "Гурван зураас" нэртэй цомгуудыг сонсогчдоо өгсөн билээ.
шинэ видео үзэх линк:
https://www.youtube.com/watch?v=qhv4qEhGxGo

Мэдээж муслим Оромо ба Жулет гэж байхгүй тул Дэлхийгээр нэг цацагдсан орос уран бүтээлчид тус жүжгийн тоглож байгаа юм б...
16/06/2026

Мэдээж муслим Оромо ба Жулет гэж байхгүй тул Дэлхийгээр нэг цацагдсан орос уран бүтээлчид тус жүжгийн тоглож байгаа юм байна.

Түрк-д амьтадыг манайх шиг элдэв гаж аргаар тэжээдэггүй бөгөөд гудамж талбай олон нийтийн газар гээд хүссэн газраа хэвтэж унтаж хооллож байдаг. Тэгвэл Алдарт Оромо ба түүний дурлалт бүсгүй 14 билүү 13 настай гэж гардаг Жулет хоёрын эмгэнэлт жүжгийг урлагийн алтан тайз дээр ромо хороо уугаад үхсэн байхад нэг муур жаал ноолж байгаад явсан байна.

Харин Ромо жулет жүжигт үзэгчид сэтгэл ханах бус муурын элдэв аягт татагдан үзвэрийг тун зугаатай өнгөрүүлсэн ээ сошиалд түгээж байна.

үзэх линк:
https://www.instagram.com/reel/DZnxPTLgPA7/?utm_source=ig_web_copy_link&igsh=NTc4MTIwNjQ2YQ==

Oliver Tree Nickell 32 насандаа оддын үхлээр буюу нисдэг тэргээр агаарт мөргөлдөж нас барах тавилтай байжээ. Дэлхийг той...
15/06/2026

Oliver Tree Nickell 32 насандаа оддын үхлээр буюу нисдэг тэргээр агаарт мөргөлдөж нас барах тавилтай байжээ. Дэлхийг тойрох аялан тоглолтоор Өмнөд америкийн нэг газраас нөгөө рүү явах хооронд энэ харамсалтай хэрэг болжээ.

Дундын үеийнхний мэдэх мэдэрч чадах тун өвөрмөц өнгө төрх 90 оны эхэн үеийн поп соёлын нөлөөлтэй хэв маягаар өөрийгөө чимж алтернатив хөгжим поп соёлд өөрийн тэнэг үс засалт тайгаа цөм шааж орж ирээд удаагүй байсан тэрээр 6 сарын 14 нд буюу өчигдөр нас баржээ.

https://www.youtube.com/watch?v=UEoU6VbHs2c&list=RDUEoU6VbHs2c&start_radio=1

11/06/2026

2022 оноос эхлэн “Үйл хөдлөлийн урлагийн үдэшлэгийг 5” дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Монголдоо цорын ганц энэхүү хөтөлбөр нь энэ жилийн 04-р сараас хойш өөрийн өвөрмөц шийдлээрээ сард нэг удаа олны хүртээл болж байгаа билээ.
Тус хөтөлбөр нь орчин үеийн урлагийн төрөл зүйл болох үйл хөдлөлийн үзүүлбэрийг / Перформанс арт / дотоодын болон олон улсын үзэгчдэд сурталчилан таниулах ба дэргэдээс нь шууд харах, харилцан хамрагдах өвөрмөц боломжийг нээх юм.
Энэхүү мартагдашгүй үзвэр тоглолтыг үзэж, урлагийн холбоо тогтоох, үйл хөдлөлийн урлагийн уран бүтээлчидтэй хамтран оролцож дэргэдээс нь харах, урам зориг өгөх, өөрчлөх хүчийг тэмдэглэхэд бидэнтэй нэгдээрэй.

Энэ удаагийн хөтөлбөрт Монголын үйл хөдлөлийн урлагийн дараах уран бүтээлчид оролцох юм.
Үүнд:
Chinzorig Ryenchin-ochir “ТАРХИА ТЭЛЭХ”, Eya Ganbat “ЭХИЙН ЗҮҮД”, Bolortuvshin Jargalsaikhan “ӨНДӨГ”, Уранхиад Их Далай Тэн “ТЭНГЭРИЙН СУМ" гэсэн бүтээлүүдээ дэлгэх билээ.
Эдгээр уран бүтээлчид нь өөрийн өвөрмөц, давтагдашгүй өнгө аясыг мэдрүүлнэ гэдэгт зохион байгуулагчид итгэлтэй байна. Монголын орчин үеийн урлагийн нэрт төлөөлөгч: Dalkh-Ochir Yondonjunai энэхүү хөтөлбөрийн куратороор ажиллаж байна.

Зохион байгуулагч: @Хөх нар Монголын Контемпорари Урлагийн Төв, .artmongolia
Сав арт спэйс / Cab art space / khukhnar.cab
Баримтжуулалт контент хөтөлбөрийг Event Boss Narbaysgalan Ulambayr

Огноо: 2026 06 18-нд 20:00-23:00 цаг .
тасалбарыг shoppy.mn 80K худалдаалж байна.
уух зүйл багтсан.

Хаана: Төв шуудангийн баруун хойно, Эрдэнэс таван толгойн офисын ард Гэрэл төвийн 1 давхарт “ХөхНар.САВ” Урлагийн орон зай

09/06/2026

KHUKHNAR CAB ART SPACE
Artists: R.CHINZORIG. J.Bolortuvshin. G.ENKHJARGAL. D.BATZORIG

DATE: JUNE 18 2026
TIME: 20:00-23:00 PM
artmongolia

06/06/2026

Нэгэн үдэш. Энэ бол Nirvana Vol. 3.

Юу болохыг нь харуулахгүй. Харин хэсэг хугацааны дараа энд цугласан хүмүүсийн сэтгэгдэлийг хуваалцах болно.

Тээр нэг жил Төмөр хүн кинонд Босоо хөх... бишээ Монгол бичиг ашиглалаа мөнгө өг үгүй бол манай соёлыг яасан яасан хэмээ...
04/06/2026

Тээр нэг жил Төмөр хүн кинонд Босоо хөх... бишээ Монгол бичиг ашиглалаа мөнгө өг үгүй бол манай соёлыг яасан яасан хэмээн гомдол гаргана хэмээн Соёлын яамныхаас гомдол гаргаж тус кино зохиол маш том үүрэгтэй дүрүүдийг үүрд мөнх үгүй болгосон байдаг.

Танилцуулаад 48 цаг болоогүй байгаа бурхдын тулаан тоглоомын шинэ анги дэлхий нийт тоглоом сонирхогчдын дунд тэсрэлт болж бүгд л бүлтэртлээ баярлаж байгаа билээ.

Тус тоглоомд мартагдаж үе ээ өнгөрөөсөн элдэв шулам бурхдын хогийн цэг дээр үйл явдал өрнөж буй хэдэн минутын бичлэг oлныг нээрээ л ангайлгаад байна.

Одоогоор Гандангийн gamer-ууд Төвөдийн gamer-даас түрүүлж элдэв цэцэн үгээ айлдаагүй байгаа ч хойд Монгол зан гаргаж элдэв эсэргүүцэл гаргах магадлал 50% боломжтой байгаа билээ.

Линк: https://www.youtube.com/watch?v=szwYBVY7FsU

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Event Boss posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Event Boss:

Shortcuts

Share