“Пантера Креатив” нь “Пантера Солюшнс” ХХК-ийн салбар нэгж бөгөөд бид 2012 оноос эхлэн график дизайн, брэндинг, интерфейс дизайн зэрэг үйлчилгээг гэрээт байгууллагууддаа мэргэжлийн түвшинд үзүүлж ирсэн билээ. Манай байгууллага нь Европын орнуудын креатив мэргэжилтнүүдтэй хамтран, европын зах зээлд зориулсан бүтээгдэхүүн, ажлыг хийж гүйцэж байна. Бид олон улсын Креатив үйлчилгээний чиг хандлагыг су
длах хугацаандаа олон арван ажлуудыг гүйцэтгэж амжсан бөгөөд 2015 оноос эхлэн 3D (гурван хэмжээст) модель угсралт болон 360 хэмийн зураг авалт, дүрс бичлэгийг хийж зах зээлд нэвтрүүлж эхлээд байна. Маркетинг сурталчилгаа нь бизнесийн нэн чухал хэсэг бөгөөд орчин үед онлайн сошиал маркетингийн үүрэг энэхүү салбарт улам нэмэгдсээр байна. Тиймээс сурталчилгааны агуулгыг зөв, оновчтой, шинэлэг, үр дүнтэй тодорхойлон гаргах шаардлага бизнес эрхэлж буй хэн бүхэнд тулгарч байна. Иймээс бид захиалагч, хэрэглэгчийн шаардлагад бүрэн нийцүүлж байгууллагын имидж, бүтээгдэхүүн, үйлчилгээний Брэндингийг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.