Time News

Time News Онцлох мэдээ мэдээллийн хөтөч TimeNews.mn сайтын албан ёсны

Зөвлөх инженер Г.Алтангэрэл: ИНЖЕНЕРИЙН УХААН  буюу/ механик оньс/Аврах ажиллагаанд инженерийн ухаан хэрэгтэй байв.  Орч...
29/05/2026

Зөвлөх инженер Г.Алтангэрэл: ИНЖЕНЕРИЙН УХААН буюу/ механик оньс/

Аврах ажиллагаанд инженерийн ухаан хэрэгтэй байв. Орчин үед 30 метрийн гүнд орчныг гэрэлтүүлж бүрэн харах гар дээр байгаа юм шиг үзэх камер хангалттай хөгжсөн байгаа Та нар нүхэнд амьдардаг тарвага мэтийн нуруунд гэрэлт камер тавиад дотор нь оруулж бүгдийг үзэж байгаа тухай дүрс их байдаг Охиныг камераар гэрэлтүүлж маш тодоор дэргэд нь байгаа мэт бүрэн харах боломжтой /Тийм камер байдаггүй юм бол Apple iPhone 13 утсаа гар хүчтэй гэрэлтэй жижиг гар чийдэнд хамт бэхлээд нүхрүү оруулж дүрсийг маш нарийвчлан харж бичлэг хийж болно. /Хоёрт хиймэл оньсон төхөөрөмж хийж хүүхдийн хувцаснаас нь бэхлэж нүхнээс нь чанх дээш татаж гаргах ёстой байв. Жижиг робот байх байлаа Байдаггүй юмаа гэхэд оньсон механик гар татах төхөөрөмжийг хурдан хугацаанд хийгээд нисэх онгоцоор яаралтай аваачиж хэрэглэх ёстой байлаа. /Сьемник маягийн/ хиймэл гар гэсэн үг Алсаас бэхэлгээр нь татахын тулд гарын хуруу мэт хиймэл оньсыг хүүхдийн хувцаснаас бэхэлж байхад хүүхдийн биед гэмтэл учируулахгүй тулд камераар дүрсээ маш сайн хянаж байна. Алсаас 32 метр гүн экскватороор газар ухаж хүүхэд аварна гэдэг бол маш болхи ухааангүй ажиллагаа юм. Зураг дэр жижиг робот гарыг үзүүлэв Ийм нарийн бишээ Маш хялбарчилсан байдлаар утсаар татахад атгах хөдөлгөөн үзүүлэх жижиг оньс ашиглах юм. Чилид уурхайд гацсан 33 уурхайчныг газрын гүнээс аварахад эрдэмтэн инженерүүдийнхээ тусламжаар орчин үеийн ШУ ны ололтод тулгуурлаж эсэн мэнд гаргаж авсаныг санах ёстой Илүү үг хэлсэнд хүлцэл өчие Залууст цаашид хэрэг болох болуу хэмээн ахмадын сургаал хэлэв.
Монгол улсын зөвлөх инженер, зохион бүтээгч Г.Алтангэрэл

3 настай хүүхэд цооногт унаж осолдсон хэсэг буюу  "Рэдбулкан" компанийн эзэмшилд байх талбайн ашиглалтын тусгай зөвшөөрл...
29/05/2026

3 настай хүүхэд цооногт унаж осолдсон хэсэг буюу "Рэдбулкан" компанийн эзэмшилд байх талбайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцаллаа. Мөн Төв аймгийн Заамар сумын удирдлагууд, байгаль орчны байцаагч нар Байгаль орчин нөхөн сэргээлгэх үүргээ биелээгүй, хууль зөрчсөн гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам үзлээ.

29/05/2026

МУ-н Шадар сайд Н.Номтойбаяр гадаад улсад ажиллаж байгаа бөгөөд ийм мэдэгдэл хийлээ. Тэрээр “Миний бие 2026.5.27-ны өдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Астана хотноо Евразийн эдийн засгийн форумд оролцохоор ирэх үед Төв аймгийн Заамар суманд маш харамсалтай осол гарч, онцгой байдлын алба хаагчид бүхий л нөөц боломжоороо ажиллаж байна. Тиймээс Астана хотноо төлөвлөсөн албан ёсны бүх уулзалтуудаа цуцалж, яаралтай эх орон руугаа буцаж байна. Монгол Улсын Засгийн газраас ослын асуудалд бүрэн анхаарлаа хандуулж, мэдээллийг цаг тухай бүрд авч ажиллаж байгаа.

Гурван настай охины аврах ажиллагааг одоо зуун хувь гар аргаар хийж байгаа. Тухайн газрын хөрс нь сул, шаварлаг тул доргилт өгч огт болохгүй. Энд охиноос гадна онцгой байдлын аврагчдын амь нас ч давхар яригдаж байна” гэв.

27/05/2026

Өчигдөр буюу 2026-05-26-ны өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт маш харамсалтай осол болж 15 настай 5 хүүхэд нэгнийхээ эцэг эхийн автомашиныг зөвшөөрөлгүй унаж яваад 2 хүүхэд харамсалтайгаар амь насаа алдсан байна.

Эцэг эхчүүд, асран хамгаалагчид, боловсролын байгууллагуудад Дархан-Уул аймгийн ЦГ-аас сэрэмжлүүлэг хүргэлээ

Эх сурвалж: DBS TV

2026 оны 05 сарын 27ны өдрийн байдлаар  улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9-өөр нэмэгдэж нийт тохиолдол  15152 бол...
27/05/2026

2026 оны 05 сарын 27ны өдрийн байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9-өөр нэмэгдэж нийт тохиолдол 15152 боллоо.
Дэгдэлт 455 дах өдрөө үргэлжилж байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй.

Вашингтон мужид химийн бодисын сав дэлбэрч, олон хүн амиа алджээАНУ-ын Вашингтон муж дахь Nippon Dynawave Packaging үйлд...
27/05/2026

Вашингтон мужид химийн бодисын сав дэлбэрч, олон хүн амиа алджээ

АНУ-ын Вашингтон муж дахь Nippon Dynawave Packaging үйлдвэрийн химийн бодисын том сав дотогшоо цөмөрч дэлбэрсний улмаас хэд хэдэн хүн амиа алдаж, бусад нь хүнд бэртсэн талаар эрх баригчид мэдээлжээ.

Осол болсон Лонгвью хот нь Портланд хотоос хойд зүгт ойролцоогоор 70 км зайд оршдог.

Химийн түлэгдэлт болон бусад гэмтэл авсан олон хүнийг ойролцоох эмнэлгүүдэд хүргэсэн байна. Эрх баригчид “одоогоор ойр орчмын иргэдэд шууд аюул занал учраагүй” гэж мэдэгджээ. Хамтарсан мэдэгдэлд осолтой холбоотойгоор хүн нас барсан, олон хүн хүнд бэртсэн талаар дурдсан ч тодорхой тоо мэдээлээгүй байна.

Ослын газарт ажилласан Скотт Голдштейн хэвлэлийн бага хурлын үеэр есөн ажилтан болон нэг гал сөнөөгчийг эмнэлэгт хүргэсэн гэж мэдэгджээ. Нас барсан хүний тоо “одоо хүртэл тодорхойгүй” байгаа гэлээ.

PeaceHealth St John Medical Center эмнэлэг ABC News-т мэдээлэхдээ осолтой холбоотой есөн өвчтөн хүлээн авсны дотор нэг хүн нас барсан байсан гэжээ. Зургаан хүний биеийн байдал тогтвортой байгаа бол хоёр хүнийг өөр эмнэлэг рүү шилжүүлсэн байна.

Хамтарсан мэдэгдэлд өгүүлснээр, цаасны нухаш үйлдвэрлэлд ашиглагддаг натрийн гидроксид болон натрийн сульфидын холимог болох “white liquor” хэмээх химийн уусмалтай сав орон нутгийн цагаар өглөөний 7:15 цагийн орчимд хагарчээ.

Уг 80 000 галлон буюу ойролцоогоор 300 000 литрийн багтаамжтай сав ослын үед 60 орчим хувь дүүрэн байсан гэж мэдээлсэн байна.

Үүний зэрэгцээ Калифорниа мужийн өмнөд хэсэгт эрх баригчид метил метакрилат агуулсан үйлдвэрийн савны хэт халалтыг хянаж байгаа аж. Энэ нь хуванцар үйлдвэрлэлд ашиглагддаг маш шатамхай химийн бодис юм.

Дархлаажуулалтын 10 хоног эхэллээМонгол Улсын Засгийн газрын 2023 оны “Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн батла...
27/05/2026

Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн батлах тухай” 472 дугаар тогтоол болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Дархлаажуулалтын ээлжит 10 хоног-ийг 2026 оны 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 05-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулж байна.
Энэ жилийн дархлаажуулалтын 10 хоногийг:
“Өнөөдрийн вакцин – Маргаашийн хамгаалалт”
уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд заавал хийх товлолын дархлаажуулалтаас хоцорсон 0-15 насны хүүхдийг нөхөн дархлаажуулах ажлыг эрчимжүүлэхэд чиглэж байна.

Малайз улс 16-аас доош насныхны нийгмийн сүлжээг хязгаарлана. Хүүхдүүд цахим орчинд донтох, хүчирхийлэл болон сэтгэлзүйн...
27/05/2026

Малайз улс 16-аас доош насныхны нийгмийн сүлжээг хязгаарлана. Хүүхдүүд цахим орчинд донтох, хүчирхийлэл болон сэтгэлзүйн дарамтад орох тохиолдол нэмэгдэж байна. Дэлхийн улс орнууд хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах бодлого руу шилжиж байна.

26/05/2026

ШУУРХАЙ: МУБИС-Мах импекс чиглэлийн автобусанд 20 цаг орчимд зорчиж явсан залуу "Намайг хулгайч гэлээ" гэж уурлан бусдын биед халдаж, зорчигч тээврийг удаан хугацаанд саатуулж, танхайрлаа

Бусдын биед халдсан этгээд автобусны хоёр зорчигчийг 20 минут орчим ээлжлэн зоджээ. Хамгийн гол нь эрэгтэй зорчигчид хүний биед халдаж буй эл үйлдлийг харсан ч зогсоосонгүй. Нийтийн тээврийн хөдөлгөөнийг удаан хугацаанд саатуулсны эцэст жолооч танхай этгээдийг ганцаараа хүчилж буулгалаа.

26/05/2026

Unboxing😘❤️
Хайр ундарсан гэр бүлд аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе😘

Address

Ulaanbaatar

Telephone

+97699126657

Alerts

Be the first to know and let us send you an email when Time News posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Time News:

Share