Нийгмийн араншин

Нийгмийн араншин Цаг үеийн сонирхолтой мэдээ мэдээлэл

П.Сайнзориг: УИХ-ын тогтоолоос өмнө буюу гараагүй шийдвэр дээр Цэц маргаан үүсгэсэнЕрөнхий сайд Г.Занданшатарыг огцруулс...
20/10/2025

П.Сайнзориг: УИХ-ын тогтоолоос өмнө буюу гараагүй шийдвэр дээр Цэц маргаан үүсгэсэн

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьж, Үндсэн хуулийн Цэц дээр маргаан үүсгээд байгаа билээ. Үүнд УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Туйлын харамсалтай зүйл Цэц дээр өрнөж байна. Цэц хараат бус байх ёстой. Гэтэл эргэлзээтэй харагдаж байна. Ерөнхий сайдын хүсэлтээр тодорхой УИХ-ын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц хэлэлцэж болно. Гэхдээ энэ шийдвэр нь албан ёсоор гарах ёстой. Гэтэл Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тогтоолыг 2025.10.17-нд УИХ гаргасан байхад 2025.10.16-нд буюу нэг хоногийн өмнө гараагүй шийдвэр дээр маргаан үүсгэсэн. Урьдчилаад нөлөөнд орж асуудлыг шийдэх байдал үүсч байгаа гэж ойлгох уу?
Байнгын хорооны шийдвэрийг Цэц хянахгүй. УИХ-ын шийдвэрийг л хянана. Үүнээс гадна Цэц гуравхан хоногт дүгнэлт гаргасан. Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж аваагүй бол Цэц их суудлаараа хэлэлцэх хуультай. Гэтэл ямар зорилгоор дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг шууд их суудлын хуралдаанаар оруулж байгаа юм бэ. Цэцийн дээр хөх тэнгэр байдаггүй шүү. Цэцийн дээр Үндсэн хууль байдаг. Үндсэн хуулийг барьж ажиллах ёстой Цэц маань Үндсэн хууль зөрчиж байна.
Дээрээс нь маргаан үүсгэсэн Цэцийн гишүүн О.Мөнхсайхан өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй. Энэ хүн Цэцийн 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Г.Занданшатар даргатай гэрээгээр ажиллаж тайлбар бичиж байсан хүн.
Нэг асуудалд Ерөнхийлөгчийн болон Цэцийн шийдвэр зэрэг гарлаа. Цэц нь УИХ-ын шийдвэр албажаагүй байхад яаруу сандруу маргаан үүсгэлээ. Дээрээс нь дунд суудлынхаа хуралдааныг алгасаж их суудлын хуралдаанаа зарлалаа. Бэлтгэл ажлыг гуравхан хоногт хийлээ. Дайн болон онц байдал зарласан шийдвэр гаргасан тохиолдолд Цэцийн хуралдааныг гурав хоногт бэлддэг. Бусад асуудлын хувьд талуудад тайлбар өгөх хугацаа олгодог.
УИХ-ын зүгээс тайлбар шаардахгүйгээр Цэц өөрөө хуулиа зөрчлөө. Ерөнхий сайдын асуудлыг дайн байлдааны хэмжээнд авч үзэж байна. УИХ хамтын шийдвэр гаргадаг байгууллага. УИХ хамтын шийдвэр гаргасныхаа төлөө хэн нэгнийг буруутгаж болохгүй.
Ерөнхийлөгч хориг тавьж болно. Гэтэл Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга буюу төрийн тусгай албан хаагч тайлбар хийгээд зогсож байж болох юм уу? Ерөнхийлөгчийн хоригийг УИХ 14 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Хоригийг хэлэлцээгүй байхад Цэц маргаан үүсгээд хүч түрээд явж байна” гэж тайлбар хийлээ.

Төгрөгийн ханш голлох валютуудын эсрэг суларсаар байнаhttps://ezasag.mn/index.php?newsid=367Монголбанкнаас 2025 оны есдү...
17/10/2025

Төгрөгийн ханш голлох валютуудын эсрэг суларсаар байна

https://ezasag.mn/index.php?newsid=367

Монголбанкнаас 2025 оны есдүгээр сард зарласан дунджаар голлох гадаад валютын эсрэг төгрөгийн ханш суларсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Төгрөгийн америк доллартой харьцах сарын дундаж ханш 2025 оны есдүгээр сард 3593.8 болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 212.8, өмнөх сарынхаас 1.7 төгрөгөөр суларсан үзүүлэлт аж.

Р.ГОНЧИГДОРЖ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛСАН ТОГТООЛД ҮНДСЭН ХУУЛИЙН ЗӨРЧИЛ БАЙХГҮЙЕрөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан У...
17/10/2025

Р.ГОНЧИГДОРЖ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛСАН ТОГТООЛД ҮНДСЭН ХУУЛИЙН ЗӨРЧИЛ БАЙХГҮЙ

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын тогтоол Үндсэн хуулийн зөрчилгүй гэдгийг УИХ-ын дарга асан, академич Р.Гончигдорж тайлбарлалаа. Тэрбээр “Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг байнгын хороо дэмжихгүй гэдэг санал гаргах эрхтэй. Ийм тохиолдолд дэгийн дагуу байнгын хорооны дэмжээгүйг дэмжих асуудлаар УИХ санал хураалт явуулна. Үүнд толгой эргээд байх зүйлгүй. Үндсэн хуульд УИХ-ын нийт гишүүдийн олонх уг асуудлыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол батлагдсанд тооцно гэсэн заалттай” гэдгийг тодотгоод “Ерөнхийлөгч хориг тавьсан тохиолдолд УИХ-ын гишүүдийн 1/3 нь дэмжсэн бол хоригийг хүлээн авдаг. Байнгын хороо дэмжсэн санал ч оруулж болно, дэмжээгүй ч оруулж ирж болдог. Хэрэв байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг дэмжээгүй бол чуулганаар байнгын хорооны томьёоллыг гишүүдийн 2/3 нь дэмжээгүй тохиолдолд хоригийг хүлээн авна гэсэн үг. Шууд бишээр орж ирсэн болохоор 2/3 болж байгаа юм. Эндээс үндэслэн огцруулах саналыг дэмжихгүй гэж орж ирж байгаа бол Ерөнхий сайдад итгэл үзүүлье гэсэнтэй адил юм. Манай Үндсэн хуульд Ерөнхий сайдыг огцруулна гэж оруулсан ч, огцруулахгүй гэж оруулсан ч тухайн оруулсан санал нийт гишүүдийн олонх дэмжсэнээр хангагдана. Байнгын хорооноос огцруулахгүй гэж санал оруулсан ч гишүүдийн олонх огцруулна гэвэл огцорно. Харин Цэц дээр маргаан үүсгэсэн тохиолдолд шийдвэрийг түдгэлзүүлдэг.
Харин хүчингүй болохгүй. Түдгэлзүүлсэн шийдвэр гарсан нөхцөлд УИХ-ын үйл ажиллагааг зогсоох нөхцөл байдал үүсэж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлээгүй шалтгаанаар Үндсэн хуулийн том зөрчил рүү орно. Тэгэхээр Цэц Үндсэн хуулиа сахих баталгаа гэдэг утгаараа ийм шийдвэр нь Үндсэн хуулийн дахиад нэг том заалт зөрчилдөх байдал руу орно гэдэг үүднээс асуудалд нухацтай хандах учиртай. Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг булааж авах оролдлого гэх зэргээр зарим хуульч тайлбарлаж байна. Өөрийгөө хүндэлдэг том хуульчдын зүгээс нэг талд үйлчилсэн тайлбар хийх хэрэггүй. Хуулийн маргаантай асуудал олон хувьсагчтай бодлогыг бодож байж шийдвэр гаргах учиртай. УИХ яагаад байнгын хороотой байдаг юм, түүнийг дагасан процессын хуулиуд бол нэг хувьсагч. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг яагаад тусад нь томьёолсон юм. Ерөнхий сайдыг огцруулахгүй итгэл хүлээлгэх асуудлыг яагаад тусад нь томьёолсон юм. Энэ хоёрын батлагдах квотыг аль алинд нь яагаад нийт гишүүдийн олонх гэж тавьсан юм гэдгийг авч үзнэ. Тэгэхээр УИХ явдаг процессоороо явж байна. Ерөнхий сайдыг огцруулна гэсэн 64 гишүүн байгаа бол түүн дээрээ хатуу л бай л даа. Тэгвэл огцорч л таарна шүү дээ” хэмээн тайлбарлалаа.

Засгийн газрын гишүүд Г.Занданшатарын завааруулах тактикт оролцож эхэллээЕрөнхий сайд Г.Занданшатар Бага хурал дээр хэрэ...
16/10/2025

Засгийн газрын гишүүд Г.Занданшатарын завааруулах тактикт оролцож эхэллээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Бага хурал дээр хэрэглэсэн “хар технологио” Төрийн ордонд хэрэгжүүлж эхлэв бололтой. “Улс төрд үүссэн нөхцөл байдал хүрээ, хязгаараас хальж парламентын засаглалд эрсдэл үүссэн учраас” хэмээн тодотгоод УИХ-ын дарга Д.Амарбаясалан өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөө мэдэгдсэн. Үүний дагуу чуулганы хуралдаан зарласан ч ирц хүрэхгүй өдийг хүрч байна. Учир нь Засгийн газрын сайд нар чуулганы танхимд орж ирэхгүй байгаатай холбоотой. Гэтэл Г.Занданшатар сайд танхимын гишүүдээ чуулган руу орж болохгүй хэмээн үүрэгдэж, өрөөнөөсөө гарч болохгүй гэх сануулга өгсөн сураг дуулдаж эхэллээ. Хамгийн хачирхалтай нь ийм үйл явц аравдугаар сарын 27-нд болсон МАН-ын Бага хурлын үеэр өрнөсөн, Г.Занданшатар сайд гардан өрнүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Г.Занданшатар намын даргын төлөөх эхний санал хураалтад өвдөг шороодсон даруйдаа хоёр дахь шатны санал хураалтад оролцох гэсэн гишүүдийг Тусгаар тогтнолын ордны өрөөнүүдэд түгжиж, ирцээр бойкотлон,санал өгүүлэхгүй байх “хар технологи” ашигласан нь зураг, бичлэгтэйгээ үлдсэн байдаг. Харамсалтай нь тахимаа өгч сураагүй “шатарчин” сайд ийнхүү сурсан аргаа дахин хэрэглэн, Засгийн газрын сайд нарыг өрөөнд нь хашсан сурагтай.

Г.Занданшатар эрх мэдэл, албан тушаалтайгаа үхэн хатаж зууралдаж байгааг Монголын ард түмэн бэлхнээ харж байнаЕрөнхий са...
16/10/2025

Г.Занданшатар эрх мэдэл, албан тушаалтайгаа үхэн хатаж зууралдаж байгааг Монголын ард түмэн бэлхнээ харж байна

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах санал хураалтыг чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах гэсэн боловч ирц хүрэхгүй байна. Учир нь Засгийн газрын бүх сайд нар болон зарим гишүүний зүгээс “Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулах нь хууль зөрчинө” хэмээн мэдэгдсэнээр ирцэд орохгүй чуулганыг бойколж байгаа юм. Гэтэл манай улс Байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжих саналын томьёоллын дагуу гурван ч Ерөнхий сайдыг огцруулж байсан кейс бий. Хамгийн сүүлийнх нь гэхэд одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүхийг яг өнөөдрийнх шиг нөхцөл байдлаар огцруулж байв. Тодруулбал, 2021.01.21-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн огцрох асуудлыг хэлэлцэхэд "ТББХ-ны саналаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах саналыг дэмжье" гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулж байсан хүн нь Г.Занданшатар өөрөө. Байнгын хорооны санал дүгнэлтэд үндэслэн чуулганы нэгдсэн хуралдаанд санал хурааснаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын суудлаас огцруулах алхыг ердөө дөрөвхөн жилийн өмнө цохиж байсан атлаа өнөөдөр ийнхүү ой санамжгүй мэт аашилж буйг олон нийт гайхаж байна. Яг л өмнөх жишиг, хуулийн хүрээнд өнөөдөр өөрийг нь огцруулах эсэх санал хураалтыг Байнгын хорооны санал дүгнэлтэд үндэслэн явуулах гэж буйг “Үндсэн хуулийн зөрчил” хэмээн муйхарлаж байгаа нь төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого ч гэж харж болохоор байна. Нөгөө талаас Г.Занданшатар эрх мэдэл, албан тушаалтайгаа ийнхүү үхэн хатаж зууралдаж байгааг Монголын ард түмэн бэлхнээ харж байна.

Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

УИХ-ын гишүүн Э.Болормаа: Сүүлийн 30 жилд улсаа ямар болгосон хүмүүс ардын жүжигчин шиг юм ярьж байна. Нэгнээ дарамталж,...
16/10/2025

УИХ-ын гишүүн Э.Болормаа: Сүүлийн 30 жилд улсаа ямар болгосон хүмүүс ардын жүжигчин шиг юм ярьж байна. Нэгнээ дарамталж, зодох нь шахуу зүйл болж байна. Ерөнхий сайд УИХ, Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдаж, Үндсэн хуулийг уландаа гишгэж, засаглалын хямралыг үүсгэсэн. Олон нийт парламентаа яаж яллаж, ардчиллыг доройтуулж байгааг харж байгаа.

Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

УИХ-ын гишүүн М.Мандхай: Засгийн газар нь парламентаа барьцаалж байгаад нухчин дардаг болсон. Засгийн газрын гишүүдийн х...
16/10/2025

УИХ-ын гишүүн М.Мандхай: Засгийн газар нь парламентаа барьцаалж байгаад нухчин дардаг болсон. Засгийн газрын гишүүдийн хүүхдүүд бүгд хувийн сургуульд явдаг учраас өнөөдөр багш нарын амьдралыг мэдэхгүй байна. Та нар АМНАТ-ынхаа мөнгөөр цалин нэмж болох байсан. Орон нутагт бензин олдохгүй байна гэдгийг иргэд ярьж байна. Ийм байхад Засгийн газар огцрохыг дэмжиж байна.

Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

15/10/2025

Ү.Амарбат: Нэр хүндэд халдсан асуудлаар шүүхэд хандсан гэхээр “Нэр хүндтэй хүн нэрээ хамгаалдаг юм” гээд огт эрх зүйн сургуульд заадаггүй зүйл яриад зогсож байна. Тэгэхээр энэ хүн баталгаатай маш том ар талтай, өөртөө итгэлтэй байна. Юу ч энэ хүнийг зогсоохгүй гэдэгт итгэлтэй байх шиг байна. Удахгүй Хууль зүйн сайд болоод энэ хэргийг бүхэлд нь зогсоох хүсэл эрмэлзэлтэй байхыг ч үгүйсгэхгүй. Ийм хэмжээний ааг омог энэ хүнээс гарч байна

15/10/2025

Ерөнхий сайдын үүрэг гэнэ үү

“Хиймэл оюун ухаан ба ёс суртахуун” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулнаhttps://ezasag.mn/index.php?newsid=365Энэ өдөр н...
14/10/2025

“Хиймэл оюун ухаан ба ёс суртахуун” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулна

https://ezasag.mn/index.php?newsid=365

Энэ өдөр нь ёс суртахуун, шударга байдал, хариуцлага, нийгмийн сайн сайхны төлөөх манлайллын үнэ цэнийг эргэн сануулах, хэлэлцэх зорилготой билээ. Хиймэл оюун ухаан бидний амьдралд асар их боломжийг авчирч байгаа ч, нэг асуулт үргэлж нээлттэй бий. Энэ нь “Ёс суртахуун хаана оршиж байна вэ” гэсэн асуулт юм. Эл хэлэлцүүлгийг “МИК ОССК” компани болон “Хас” банк дэмжин ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нь хүний нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээлэлд иргэний хэрэг үүсгэвУИХ-ын дарга Д.Амарбаясга...
14/10/2025

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нь хүний нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээлэлд иргэний
хэрэг үүсгэв

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоож, мэдээллийг тараасан хэлбэрээр няцааж, залруулгах хийлгэхийг даалгуулах тухай” нэхэмжлэл гаргасныг өмгөөлөгчид нь мэдэгдэж байсан. Тэгвэл шүүхээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэх захирамж гарчээ. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нь хүний нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээлэлд иргэний хэрэг үүсгэж, нотлох баримтаа өөрөө гаргаж, нотлох үүрэгтэй болж байна. Тэрээр, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нь “хүн нухаад, чандарласан”, “орд эзэмшиж, нүүрс хулгайлсан” гэх мэтээр гүтгэсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан юм. Гэвч Бортээгийн орд нь улсын эзэмшилд буюу Эрдэнэс Тавантолгой ХК-даа байдаг бөгөөд Д.Амарбаясгалан нь уг ордыг эзэмших нь байтугай, нэг хүрз нүүрс ч олборлоогүй гэдгээ мэдэгдсэн юм. Бортээгийн ордод одоо болтол ямар нэгэн нүүрс олборлолтын ажиллагаа хийгдээгүй бөгөөд тус ордын лиценз нь улсын өмчид хэвээр байна. Тиймээс УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ямар үндэслэл, баримттайгаар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг гүтгэсэн бэ гэдгээ шүүх дээр нотлох шаардлагатай боллоо.

Ерөнхий сайдыг огцруулах асуудалд ашиг хонжоо хайсан АН-ынхан  төрийн ажлыг гацаанд  орууллааЕрөнхий сайд Г.Занданшатары...
14/10/2025

Ерөнхий сайдыг огцруулах асуудалд ашиг хонжоо хайсан АН-ынхан төрийн ажлыг гацаанд орууллаа

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудал АН-ынхнаас болж гацаанд орлоо. УИХ-ын гишүүдийн олонх нь Ерөнхий сайдыг огцруулахад гарын үсэг зурснаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн ч АН-ынхан орж ирээгүйгээс ирц хүрсэнгүй, хурлыг хаалаа. Уг асуудлыг хэлэлцэж эхэлсэн цагаас АН-ынхан нэгдсэн байр суурьт хүрээгүй, гишүүд нь өөр өөр байр суурь илэрхийлсээр ирсэн бол өнөөдөр ийнхүү УИХ-ын үйл ажиллагааг гацаах алхмыг бодитоор хийлээ. Учир нь Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг даваа гарагийн 11:00 цагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэдгийг гурав хоногийн өмнө буюу өнгөрсөн баасан гарагт тов тогтоон нийтэд зарласан. Гэвч АН-ынхан бүлгийн хуралдаанаа энэ цагтай давхцуулсан нь санаандгүй тохиолдол биш байв. Улмаар байнгын хороо, чуулганд АН-гүйгээр ирц хүрэхгүй учраас тэд ийнхүү шийдвэр гаргахгүйгээр барахгүй, хувь хувийн эрх ашигтаа баригдан, хоёр үзүүртэй зүү шиг байсаар өдийг хүрч буй нь харамсалтай. Ийнхүү сөрөг хүчний үүргээ ч гүйцэтгэж чадахгүй нөхцөлд хүрсэн нь АН-ын дарга О.Цогтгэрэлийн байр суурьтай шууд холбоотойг эх сурвалж хэлж байна. Учир нь “Тэсо”-гийн О.Цогтгэрэл Г.Занданшатарын талд буй. Тиймээс байнгын хороо, чуулганд нэгдсэн байр суурьгүй буюу өөр өөрсдийнхөөрөө санал өгөх боломжийг олгож, задгай орох нь зүйтэй гэж үзсэн байна. Гэтэл хэрвээ Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахгүй гэдэг шийдвэр гарчихвал “Тэсо” нам дотроо адлагдах буюу АН-ын нэр хүндийг шороотой хутгаж, сөрөг хүчний үүргээ биелүүлээгүй гэх ялд унах нь гарцаагүй. Ийнхүү хувийн эрх ашигтаа баригдсан даргатай АН-ынхан нэг шийдвэрт хүрэхгүй байсаар төрийн ажлыг гацаанд оруулаад байна. АН-ынхан ингэж эрх мэдэл, албан тушаалын төлөө өдрийн хэд урваж шарваж байна. Тэд ард түмний дуу хоолой бол гэж олгосон кнопоо ийнхүү наймааны хэрэгсэл болгож, МАН-ын засгийг авч үлдэх хуйвалдаан хийгээд ордноор гүйлдэж байгаа нь харамсалтай.

Address

Ulaanbaatur
520

Alerts

Be the first to know and let us send you an email when Нийгмийн араншин posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Нийгмийн араншин:

Share