
25/07/2025
2025 оны 07 дугаар сарын 24-ний 08 цагаас 07 дугаар сарын 25-ны 08 цаг хүртэл төв болон зүүн аймгуудын нутгаар 0.2-65.0 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна.
Үүнээс хамгийн их нь Сүхбаатарын Халзанд 65.0 мм, Дорнодын Хэрлэнд 37.0 мм, Төв аймгийн Лүн, Нийслэл Баянзүрх дүүрэгт 21.0 мм, Булганы Тэшигт 20.0 мм, Хэнтийн Дадалд 19.0 мм, Төв аймгийн Мөнгөнморьт, Дорнодын Чулуунхороотод 18.0 мм, бусад нутгаар 0.0-17.0 мм бороо орсон байна.