02/05/2025
Нэгэн залууд хэдэн жилийн өмнө өөд болсон найзынх нь дугаараас дуудлага ирж гэнэ. Утсаа автал нэг бяцхан хүү:
• ахаа та надад дугуй аваад өгөөч
• чи намайг хэн гэдгийг мэдэж байгаа юм уу
• үгүй ээ, гэхдээ би аавынхаа нэг хүнтэй авхуулсан байсан зургийг харж байгаад эргүүлсэн чинь ард талд нь “хэрвээ хэзээ нэгэн цагт чамд ямар нэг зүйл хэрэг болоход аав нь дэргэд нь байхгүй байвал энэ хүн рүү залгаарай. Тэр яг л би гэсэн үг.” гэсэн байсан гэжээ.