28/05/2026
ДЭЛХИЙН ДЭЭВЭР ЭВЕРЕСТИЙН ОРГИЛД УВС АЙМГИЙН ДАЛБААГ МАНДУУЛЛАА.
Увс нутгийн унаган хүү Мягмарын Мөнхөө 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дэлхийн хамгийн өндөр оргил болох Эверестэд (д.т.д 8848 м) Увс нутгийнхаа далбааг мандуулсан бахархам үйл явдал болсон. М.Мөнхөө Эверестийн оргилд авирахаасаа өмнө Увс аймагтаа ирж, аймгийн ИТХ-ын дарга П.Баттулгатай уулзах үеэр түүнд Увс аймгийн далбааг гардуулан өгч, амжилт хүсэж байсан билээ.
Энэхүү түүхэн амжилт нь түүний олон сарын уйгагүй бэлтгэл, шантаршгүй хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр, хүсэл зориг, хатуужлын бодит үр дүн бөгөөд бахархам ялалт юм. Цаашдын тань амьдралын зам мөр үргэлж өөдөө байж, эх орон, нутаг усныхаа нэрийг өндөрт өргөсөн олон сайхан амжилтын эзэн байхыг хүсэн ерөөе.
Таны энэхүү бахархам амжилт олон залууст мөрөөдөлтэй байж, түүндээ үнэнчээр тэмүүлэн, зорилгынхоо төлөө тууштай хөдөлмөрлөх урам зориг өгөх болно.
Uvs.khural.mn