15/10/2025
💯👍🏅 Бөхмөрөн сумын бахархал — Монгол Улсын зөвлөх багш В.Баяраа
Увс аймгийн Бөхмөрөн сумын ерөнхий боловсролын сургуулийн математикийн багш В.Баяраа 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Боловсролын сайдын А/489 дүгээр тушаалаар “Монгол Улсын зөвлөх багш” цол хүртжээ.
Тэрээр 21 жил тасралтгүй сурагчдынхаа төлөө сэтгэл зүтгэлээ зориулж, боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй туршлагатай, үр бүтээлтэй багш нарын тод төлөөлөл юм
В.Баяраа багш нь аймаг, бүсийн хэмжээнд зохион байгуулагддаг мэргэжлийн уралдаан, олимпиадуудад удаа дараа тэргүүн болон дэд байр эзэлж, олон шилдэг амжилтыг гаргаж ирсэн ба мөн шавь нараа математик, логик сэтгэлгээний өндөр түвшинд хүргэж, аймаг, Улсын олимпиадын тэргүүн амжилт гаргахад нь бодит хувь нэмэр оруулсаар иржээ.
Багшийн хөдөлмөр, сэтгэл, зүтгэл үнэлэгдэж, Улсын хэмжээнд зөвлөх багшийн эрхэм цол хүртсэн нь зөвхөн түүний төдийгүй Бөхмөрөн сумын сургууль, Увс аймгийн боловсролын салбарын бахархал болж байна.
🎖 Багшдаа халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, эрүүл энх, бүтээлч амьдрал хүсье.
“Багшаараа бахархъя!” #Өнөөдөр