24/06/2025
#ИргэнийПост: Ипотекийн зээл гээч зүйл яагаад ийм төвөгтэй ярвигтай байдаг юм бэ. Монголын Ипотекийн Корпораци
Хэн өр зээлгүй хэн цалин өндөртэй нь л ордог зүйл юм байна. Цалингаас цалингийн хооронд зээлнээс зээлний хооронд ядаж яваа залуучууд нь бөөн юм болж урьдчилгаагаа босгоно. 50-60сая бол одоогийн нийгэмд бага мөнгө биш шүү миний хувьд бол. Том дарга нарт 2,3 цүнхний л мөнгө байх. За тэгээд гэр бүлийн нэг нь л орлоготой бол байгаа жижиг сажиг зээлээ бүгдийг нь хаах хэрэгтэй л гэнэ за энийгээ мэдээж хаана аа.
‼️2уулаа орлоготой байж болох ч үр хүүхэд гэр ороноо хүүхдүүд томортол өөрөө гардаж харахаас өөр аргагүй байдаг шүү бага насны хүүхэдтэй айл бол‼️
Тэгтэл цоо шинэ байрыг гэрээ хийсэн дүнгээр нь бодохгүй гэнэ мк тутамд 300.0-аар хасагдаж бодно гэв энэ нь бараг 15 сая болж байгаан. За тэгээд зээлийн 2% гээд 2 сая банкинд тушаана. За тэгээд нөгөө ипотекоо нэр дээрээ авах гэж байгаа хүн 60нас хүртэлээ төлөхөөр авахдаа амь насны даатгал гээч зүйл хийнэ тэр нь саяханаас нэмэгдэж нас нэмэх тусам төлөх дүн нь өндөр болоод явж байгаан байна.
‼️‼️‼️Хүүе ээ Дээр суудаг Дарганцаруудаа байраа барьцаанд тавиад зээл авч байхад ор сураггүй алга болох гэж байгаа юм шиг ямар их шантармаар олон асуудал даатгал, шимтгэл, зөрүү мөнгө вэ‼️‼️‼️ Монголбанк /Монгол Улсын Төв банк/ Монголын Ипотекийн Корпорари Монгол Улсын Засгийн газар
1. Ипотекийг 100% банкнаас зээл олгодог болмоор байна‼️70%д л зээл олгож 30%өөрсдөө төлдөг тэнэг тогтолцоогоо болимоор юм. 30%аа олж чадахгүй орж ипотект чинь хамрагдаж чадахгүй аыл өрх өчнөөн байна.
2. Банкны үнэлгээнд өөрчлөлт оруулж гэрээ хийсэн дүнгээр нь л зээл олгодог болмоор байна. Банк ахиж үнэлгээ хийж зөрүү мөнгө гаргадагаа болимоор байна.
3. Та нар 6% авч байгаа ч олон жилдээ бодхоор бид байрныхаа мөнгийг дор хаяж нэг нугалж байгаа биздээ энэ зээлээ хүртээмжтэй өгдөг болмоор байна. Дарга нарт бол ганц байрны мөнгө Дансанд нь л байж байдаг байх.
4. Залуучууд яагаад энэ МИК, Банкуудын талаар юу ч ярьж энэ олон чирэгдэл болсон асуудлыг яридаггүй юм бэ?