Нэмэхжаргалын Лхагвабаяр

Нэмэхжаргалын Лхагвабаяр Нүүдэл шийдэл нэвтрүүлгийн хөтлөгч TV

04/05/2025

"Нүүдэл Шийдэл" нэвтрүүлгийг Даваа гараг бүр 21:00 цагаас Монгол ТВ-ээр хүлээн авч үзээрэй.⏰

04/05/2025

2000 plus хөтөлбөр тун удахгүй...

26/03/2025

Өргөн баригдаж хуулийн төсөлд Хүний эрхийн нөлөөллийн үнэлгээ хийгдэхгүй байгаа нь алсдаа хүний зөрчигдөх эрсдэлийг бий болгож байна.

#НүүдэлШийдэл нэвтрүүлгийн хэсгээс...
Бүтэн үзэх: Facebook - https://www.facebook.com/mongoltv/videos/4089201734632002

26/03/2025

Өнгөрөгч парламент 160 гаруй хуулийг олон нийтээр хэлэлцүүлэлгүй баталсны 45 хуулийг яаралтай горимоор хэлэлцэн баталсан нь зөв үү?
#НүүдэлШийдэл нэвтрүүлгийн хэсгээс...

Бүтэн үзэх: Facebook - https://www.facebook.com/mongoltv/videos/4089201734632002

24/03/2025

#НүүдэлШийдэл "УИХ-ын гишүүн ба Иргэд" /3 сарын 24/ ♟

Асуудал:
✍2020-2024 оны парламент 4 жилийн хугацаанд 158 бие даасан хууль, 1571 нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, 37 олон улсын гэрээ нийт 1700 гаруй хууль, тогтоомжийн төслийг эцэслэн баталсан. Эдгээр хуулиудаас олон нийтэд ил тод болгосон байдал хангалтгүй байна. Тухайлбал: Иргэдээс санал авах ёстой хуулийн төслийн 39 хувьд олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. /Хууль тогтоомжийн тухай хуулийн 38.1.Хуульд өөрөөр заагаагүй бол хууль санаачлагч хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс өмнө олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, холбогдох материалыг баримтжуулан хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрт хавсаргана./
✍2020-2024 оны парламент 160 гаруй хуулийг олон нийтээр хэлэлцүүлэлгүй баталсны 45 хууль нь яаралтай горимоор батлагдсан. /Аливаа хуулийг олон нийтээр хэлэлцүүлэх нь зөрчилтэй хууль гаргахаас урьдчилан сэргийлэх хамгийн том хамгаалалт юм./
✍Нийт 810 хуульд дүн шинжилгээ хийж үзэхэд өдөр тутмын харилцаанд хамаарах 300 гаруй хуулийн 400 заалт хүний эрхийн зөрчилтэй. Энэ нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах эрсдэлтэй, хэрэгжих чадамж муутай байх юм.
✍1 хууль маш олон хүний амьдралыг шийддэг. Гэвч өөрийн дуу хоолойгоо хүргэх боломж хомс хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхэд, ахмад настан санал, хүсэлтээ илэрхийлэх боломж багатай байна.
✍Хэлэлцэж буй хуультай холбоотой судалгаа, мэдээллийг гишүүдэд хурлын өмнө өгдөг. Танилцах цаг хугацаа хомс учир бүрэн танилцаж амжихгүй байх асуудал.
✍Иргэд хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох, санал, хүсэлтээ илгээх дээр мэдээлэл хомс, эргээд оролцоо муу байна.
✍Судлаач, экспертүүдийн судалгаатай танилцаж, хамтран ажиллах, Иргэний нийгмийн байгууллагуудыг санал, хүсэлтийг тусгах ажлын процесс удаашралтай
✍Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хуулийн төсөлтэй холбоотой мэдээллийг онцлогт нь тохируулан хүргэх /Жишээ: Сонсголын бэрхшээлтэй иргэдэд аудио байдлаар/ гэх мэт олон асуудлууд гарсан юм.

Шийдэл:
✅Хуулийн ач холбогдол, чанар, үр дүнг хангаж байх шаардлагыг Хууль тогтоомжийн тухай хууль болон УИХ-ын Дэгийн тухай хуулиудаар тогтоосон байдаг. Эдгээр хуулийн хэрэгжилт дээр хяналт тавих, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Улсын Их Хурал нэн яаралтай горимоор хууль хэлэлцэх процессыг олон улсын стандартад нийцүүлж нарийвчлах шаардлагатай байна.
✅Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах бүхий л үйл ажиллагаа хүний эрхийг дээдэлсэн, хүний эрх, эрх чөлөөг нэн тэргүүнд хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлагыг чухалчлан үзэх.
✅Хуулийн төслийн хүний эрхэд нөлөөлөх байдлыг үнэлэх механизмыг парламентад бий болгох, Хуулийн хэрэгжилтийн үнэлгээг тогтмолжуулж, цаг үеийн шаардлагад нийцэхгүй болсон хуулийг шинэчлэх.
✅Хууль тогтоох үйл ажиллагаатай холбоотой институтийн хяналтыг сайжруулах
✅Өргөн мэдүүлэх хуулийн төлөвлөлтийг оновчтой хийх
✅Хүн төвтэй, хүртээмжтэй байдлыг хангах
✅Хууль тогтоох үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах
✅D Parliament болон бусад сувгаар иргэдийн зүгээс өгч байгаа саналын товьёог ил тод нийтэлдэг болох, хуулийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсний дараа иргэд, иргэний нийгмийн зүгээс оролцох боломжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах
✅Хүний эрхэд нөлөөлөх байдлыг үнэлэх механизмыг парламентад бий болгох, Хуулийн хэрэгжилтийн үнэлгээг тогтмолжуулж, цаг үеийн шаардлагад нийцэхгүй болсон хуулийг шинэчлэх гэх мэт шийдлүүдийг дэвшүүллээ.

Улсын Их Хурлын 2024-2028 онд баримтлах стратеги, төлөвлөгөө буюу Шинэ үеийн Парламент 2.0 "Гурван Төгөлдөршил" нь Хүн төвтэй хууль, Цаг үеийн шаардлагад нийцсэн хууль, Иж бүрэн, ойлгомжтой хууль батлан ажиллана.


Mongol TV
ParliamentMN

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Нэмэхжаргалын Лхагвабаяр posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Нэмэхжаргалын Лхагвабаяр:

Share