Newslife.mn

Newslife.mn news мэдээ мэдээллийн портал сайт. Та нийтлэгдсэн мэдээ мэдээлэлтэй холбоотой болон асууж тодруулах зүйл байвал 99134615 дугаарын утсаар холбогдож болно
(1)

16/07/2025

Увс аймгийн түүхт 100 жилд хурдан морьд

16/07/2025

🔵С.Амарсайхан-“Торгоны зам” олон улсын авто ралли Монголын нутгаар үргэлжилж байна. Энэ нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой👍👍👍
#Торгонызам, #авторалли,
Сайнбуянгийн Амарсайхан

16/07/2025

🔵"Торгоны зам” уралдааныг зохион байгуулах хорооны дарга Владимар Чагин- Би Монгол Улсад ирэх болгондоо маш их баяртай байдаг. Учир нь би болон манай багийнхан хамгийн анх олон улсын уралдаанд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр уралдаж түрүүлж байсан👍👏👍
#Торгонызам, #авторалли, #

16/07/2025

#Шууд:12 орны 837 хүн, 306 автмашин, түүний дотор Монголын баг тамирчид оролцож буй Авторалли МУ-д ирсэн байна👍👍👍

“Торгоны зам ралли” олон улсын арга хэмжээ 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 21 -ний өдрийг хүртэл манай улсын Сэлэнгэ, Дархан, Төв, Дундговь, Өвархангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгуудын нутгаар 5,500 километр замыг туулж, үргэлжлэх болно.👏👍👍
#Торгонызам, #авторалли

МАЛЧИД, ИРГЭДИЙН АНХААРАЛД‼️📌Орон нутгийг зорьж байгаа иргэд шөнө, оройн цагаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгө...
16/07/2025

МАЛЧИД, ИРГЭДИЙН АНХААРАЛД‼️
📌Орон нутгийг зорьж байгаа иргэд шөнө, оройн цагаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ мал, амьтан мөргөсөн, дайрсан зам тээврийн ослын тохиолдол бүртгэгдэж байна.
📍Тодруулбал, дээрх ослууд нь үзэгдэх орчин хангалтгүй, замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар шөнийн цагт хурдаа тохируулаагүй, малчид шөнийн цагаар мал тууж зам хөндлөн гарахдаа гар чийдэн эсхүл дэнлүү барьж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй, хариулагагүй мал бэлчиж яваагаас шалтгаалсан нөхцөл байдалтай байна.
📎Иймд иргэд болон малчид гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж малаа замаас хол бэлчээх, шөнө гэрэлтүүлэгч зүүх, мөн замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар хурдаа тохируулан явах, хэт ядарсан үедээ хөдөлгөөнд оролцохоос татгалзах шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэн, зөвлөж байна.

16/07/2025

🔴Баянхонгорчууд шинэхэн арслан Э.Батмагнайтайгаа хамт Хонгор нутаг дуугаа дуулжээ

16/07/2025

Ерөнхий сайд Г.Занданшатар ТЭЦ-3 -ын нөхцөл байдалтай танилцаж байна
Монгол Улсын Засгийн газар
Гомбожавын Занданшатар

16/07/2025

Анхаар‼️ ХУУРАМЧ ӨНДӨГ

 #СэрэмжлүүлэгИргэний пост: Өчигдөр оройн 19:30 минутын үед Өгий нуурын эрэг дээр загасчилж зогсож байтал хийлдэг жижиг ...
16/07/2025

#Сэрэмжлүүлэг
Иргэний пост: Өчигдөр оройн 19:30 минутын үед Өгий нуурын эрэг дээр загасчилж зогсож байтал хийлдэг жижиг завьтай дөрвөн хүн нуур луу гарч явахыг харлаа. Завин дээр 4 настай, 6 настай хоёр охин, тэдний аав, мөн нэг эмэгтэй байсан бөгөөд нийтдээ дөрвүүлээ байв.

Би тухайн үед эхнэртээ:
“Энэ хийлдэг завь маш аюултай харагдаж байна. Салхи гарахад хүн алж мэднэ дээ,” гэж хэлчихээд таван минут ч болоогүй байхад салхи эрчтэй сэвэлзэж эхэлсэн.

Харж байтал аав нь сандарсан байдалтайгаар завиа сэлүүрдэн эрэг рүү зүтгэж байгаа боловч огт дийлэхгүй байв. Би нөхцөл байдал хүндэрч байгааг мэдэрч зогсож байтал завин дээр байсан хүмүүс гараараа даллан аврал эрж эхэллээ.

Гэтэл миний хажууд зогсож байсан зарим хүмүүс тэднийг салхинд туугдаж байгааг ойлгохгүй, далласныг нь “мэндчилж байна” гэж андуурч, хариу даллаад инээж зогсож байв.
Ингээд би сандарч:

👉 “Наад хүмүүс чинь салхинд туугдаад живэх нь байна! Онцгой байдал 105 руу яаралтай залгаарай!” гэж хэлээд
👉 Машинаа асааж, тухайн өдөр нуур дээр явж байсныг харсан моторт завьтай хүний араас давхилаа.

1 км гаруй улаан галзуу давхиад очтол, завины эзэн машинаасаа буугаагүй сууж байв. Би болсон явдлыг тайлбарлаж, завины ахтай, мөн эрэг дээр байсан нэг залуутай хамт гуравлаа моторт завиар аврах ажиллагаанд явлаа.

Анх тэднийг харсан байрлал руугаа очтол завь байсангүй. Дотор хүйт оргиж, бүх юм харанхуй мэт санагдаж байлаа. Гэтэл завины ах:
“Тэр байна!” гэж заахад салхинд туугдаж, нуурын цаад тал руу холдсон байсныг олж харлаа.

Ойртож очиход завин дээрх аав хоёр охиндоо аврах хантааз өмсүүлсэн, өөрөө хантаазгүй байв. Биднийг хараад маш их баярласан. Айдаст автсан байсан гурвыг завиндаа суулган, буудалласан газар нь аваачиж өглөө.

Ингэж гурван хүний амь насыг аварч чадлаа. Та бүхэн ийм хийлдэг, жижиг завь ашиглахад маш өндөр эрсдэлтэйг ойлгож, найз нөхөд, ойр дотнын хүмүүстээ заавал анхааруулж хэлээрэй.

Энэ төрлийн завь нь тоглоом мэт харагдавч салхи, давалгаа гарвал аминд хүрэх аюултай шүү!

🔴Түймэр унтраахаар 20-40 хоног ажилласан онцгойн албан хаагчид гэртээ ирэв. Тэдний зарим нь дөрөвдүгээр сараас хойш өнөө...
16/07/2025

🔴Түймэр унтраахаар 20-40 хоног ажилласан онцгойн албан хаагчид гэртээ ирэв. Тэдний зарим нь дөрөвдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл 40 орчим хоног гэртээ харилгүй үүрэг гүйцэтгэжээ. Түймрийг унтраах ажиллагаанд оролцсон Онцгой байдлын байгууллагын 99 алба хаагчийг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэргээр Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймгийн Мандал суманд татан авчээ.

Алба хаагчид ой, хээрийн түймэрт 20-40 хоног үүрэг гүйцэтгээд ирж буй юм. 👏👏👏❤️❤️❤️

Дундговь аймгийн наадам & Улсын наадам
15/07/2025

Дундговь аймгийн наадам & Улсын наадам

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин баяр наадмын мэндчилгээ ирүүлжээҮндэсний их баяр наадмыг тохиолдуу...
15/07/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин мэндчилгээ ирүүлжээ.
МЭНДЧИЛГЭЭНД:

“Эрхэм хүндэт ноён Ерөнхийлөгч өө,

Үндэсний их баяр Наадам – Ардын хувьсгалын 104 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.

Орос, Монголын харилцаа найрсаг шинж чанартай гэдгийг Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх үеэр Москва хотноо Та бидний хийсэн уулзалт бүрэн нотолж байна.

Та бид хамтдаа хоёр орны ард түмний сайн сайхан болон бүс нутгийн тогтвортой байдал, аюулгүй байдлыг хангах, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхийн төлөө цаашид ч үргэлжлүүлэн хамтран ажиллах нь дамжиггүй.

Танд эрүүл энх, ажлын амжилт, Монголын ард түмэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Newslife.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

all kinds of information

Мэдээ мэдээлэл