22/12/2025
СТАНДАРТЧИЛЛЫН 2026-2027 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНД САНАЛ АВЧ БАЙНА
🔹Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.1, 27 дугаар зүйлийн 27.1.3 хэсэгт заасны дагуу Стандартчиллын ажлын төлөвлөгөөг баталдаг.
🔹Стандартчиллын 2026-2027 оны ажлын төлөвлөгөөнд тусгуулах шаардлагатай стандартын санал ирүүлэхдээ дараах баримт бичгүүдтэй уялдуулахыг зөвлөж байна.
Үүнд:
1. Монгол Улсын хууль, тогтоомж
2. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого
3. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал
4. Шинэ сэргэлтийн бодлого
5. Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
6. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр
7. Монгол Улсын Засгийн газраас 2024-2028 онд эхлүүлэхээр төлөвлөсөн 14 мега төсөл
8. Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө
🔹Стандартын төсөл боловсруулах санхүүжилт, дээр дурдсан баримт бичгүүдтэй уялдсан байдал, боловсруулж ирүүлэх хугацаа, хариуцах албан хаагч болон бусад мэдээллийг хавсралтад заасан “Шинэ ажлын сэдвийн санал” маягтын дагуу тодорхойлон ирүүлж хамтран ажиллахыг хүсье.
🔹“Шинэ ажлын сэдвийн санал” маягтыг www.estandard.gov.mn цахим хуудасны “мэдээ, мэдээлэл” хэсэгт байршуулсан болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-2525 дугаарын утаснаас лавлана уу.