Mind Hunters Клуб

Mind Hunters Клуб Хүүхэд залуусын чөлөөт нэгдэл🫂🔥

Mind Hunters Клуб -ийн гишүүдийн танилцуулгыг хүргэж байна.🫂❤️‍🔥 Бидний үйл ажиллагааг үргэлж дэмжиж хамтран ажиллаж бай...
10/06/2026

Mind Hunters Клуб -ийн гишүүдийн танилцуулгыг хүргэж байна.🫂❤️‍🔥
Бидний үйл ажиллагааг үргэлж дэмжиж хамтран ажиллаж байдаг байгууллагууд болон эцэг эх, ах эгч нар, найзууддаа маш их баярлалаа👏🏻🙏🏻

05/06/2026

📚Юуны өмнө та бүхний өмнө байгаа анги дэвших шалгалтуудаа амжилттай өгч, хөдөлмөрлөсөн бүхнийхээ үр шимийг хүртэхийг хүсье💪🏻💖

📚☀️ Хичээл, сургууль амарч буйтай холбогдуулан MIND HUNTERS клубээс хүүхэд, залуус та бүхэндээ зуны амралтаа үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрүүлэхийг хүсэж байна.🌿✨

Үүний дараа өөрийгөө хөгжүүлэх, шинэ зүйл сурах, сайхан дурсамж бүтээх зуны өдрүүд эхэллээ. Амралтаа зөв төлөвлөж, цаг мөч бүрээ үнэ цэнтэй өнгөрүүлээрэй. 💚

02/06/2026

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Хүүхдийн баярыг тохиолдуулан бид дүү нартаа бяцхан ч гэсэн баяр бэлэглэлээ. 🍭

Хүүхдийн инээмсэглэл бүхэн аз жаргал, ирээдүйд итгэх итгэлийг түгээдэг.
Эерэг үйлдэл энгийнээс эхэлдэг. Жижигхэн халамж, сайхан сэтгэл бүхэн хэн нэгний өдрийг гэрэлтүүлж чадна. ✨💖

30/05/2026

Dream Music сургалтын төвийн тайлан тоглолт амжилттай зохион байгуулагдлаа👏🏻👏🏻👏🏻
Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр , Энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан Dream music сургалтын төвийн суралцагчдын тайлан тоглолт Зэвсэгт хүчний 325 дугаар ангид хүндэтгэлтэйгээр зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээгээр дамжуулан эх орныхоо амар амгалангийн төлөө зүтгэж буй баатарлаг дайчдадаа хүндэтгэл үзүүлж, тэдний гэр бүл, алдрай бяцхан үрсээ хөгжмийн аялгуугаар угтан авч баярлууллаа. Бяцхан авьяастнууд маань сурч мэдсэн зүйлээ тайлагнаж, хуран цугларсан олонд уянгалаг хөгжмийн аязыг өргөн барьсан юм.

Хүүхдийн инээдээр хорвоо гоёж, хөгжмийн аялгуугаар дэлхий уярч байг👧🏻🎼🎵

#зэвсэгтхүчний325ранги
#энхийгсахиулагчдынөдөр

Ухамсар Хаанаас Эхэлдэг Вэ? Өнөөдөр буюу 2026.05.30 өдөр манай клубын хамт олон Dream Music сургалтын төвийн эгч нартайг...
30/05/2026

Ухамсар Хаанаас Эхэлдэг Вэ?
Өнөөдөр буюу 2026.05.30 өдөр манай клубын хамт олон Dream Music сургалтын төвийн эгч нартайгаа хамтран, Улиастай хотынхоо төвд орших "Хутагтын хүрээлэн" орчмыг цэвэрлэх сайн дурын аяныг зохион байгууллаа.
"Хутагтын хүрээлэн" бол манай Улиастай хотын иргэд, хүүхэд залуучууд, ахмад настнуудын салхилж, цагийг зөв боловсон өнгөрүүлдэг газар билээ. Гэвч өнөөдөр биднийг хог цэвэрлэхээр очих үед үнэхээр харамсалтай байлаа. Хот тохижилт үйлчилгээний ах, эгч нар маань сэтгэл зүтгэл гарган тогтмол цэвэрлэгээ хийдэг ч, зарим иргэдийн ухамсаргүй үйлдлээс шалтгаалан тус газар хогондоо дарагдсаар байна.
Цэвэрлэгээ хийх явцад орон нутгийн хүүхэд, залуус болон такси үйлчилгээнд явж буй жолооч нарын хаясан ундааны сав, гялгар уут, тамхины иш маш их байлаа. Хамгийн харамсалтай нь, биднийг уут бариад хог түүж байх яг тэр мөчид ч таксины нэгэн ах татсан тамхиныхаа ишийг машин дотроосоо шууд гадагш шидчихэв. Ахаа, бид энд хог цэвэрлэж байна шүү дээ. Та хогоо буцаагаад аваад хаячихаж болох уу?гэж зүй ёсны шаардлага тавихад бидний шаардлагыг огт тоолгүй, үл хүндэтгэсэн хандлага гаргасаар л…
Тор дүүрэн хог түүхээс илүү, хүмүүсийн сэтгэлгээн дэх энэ "хог"-ийг харах үнэхээр сэтгэл өвтгөм байлаа.
Бусдын хийсэн хөдөлмөрийг үнэлдэггүй, өөрийн амьдарч буй орчиндоо сэтгэл гаргадаггүй энэ мэт ухамсаргүй байдал манай Улиастай хотын хөгжил, соёлыг хойш татсаар байна. Хот тохижилтын ажилчид бидний хаясан хогийг үг дуугүй түүх ёстой "зарц" биш, харин та бидний ая тухтай амьдрах орчныг бүрдүүлж буй баатрууд юм шүү.
Эрхэм жолооч ах эгч нар аа…Машиндаа жижиг хогийн уут эсвэл хайрцаг байрлуулж хэвшээрэй. Таны цонхоор шидсэн ганц тамхины иш, ундааны сав Улиастай хотын маань өнгө үзэмжийг гутааж байна.
Хүүхэд залуус үе тэнгийн найзуудаа Найзуудаараа сууж, цагийг зугаатай өнгөрүүлсэн бол ууж, идсэн зүйлийнхээ хогийг заавал зориулалтын цэгт нь хаяж соёлтой байцгаая🤗🤗.
Өнөөдрийн үйл ажиллагаанд сэтгэл зүрх, цаг заваа зориулан оролцсон Dream music сургалтын төвийн эгч нартаа болон Улиастай хотоо цэвэр цэмцгэр байлгахын тулд өдөр бүр хөдөлмөрлөдөг хот тохижилт үйлчилгээний ах эгч нартаа маш их баярлалаа👏🏻🫂

"Хогийг цэвэрлэдэг биш, хог хаядаггүй ухамсартай иргэн хамгийн соёлтой."

Цэвэр сайхан Улиастай хотынхоо төлөө хүн бүр ухамсартай байж, хогоо хаяхгүй байцгаая! Хандлагаа өөрчилж, Улиастай хотоо хайрлая💚🌱
#ХоггүйУлиастайнТөлөөХамтдаа
#УхамсартайИргэн

Сайн байцгаана уу? 🤗✨“MIND HUNTERS” клуб нь ШИНЭ ГИШҮҮНЧЛЭЛЭЭ албан ёсоор зарлаж байна. 🥳🎉💡 Өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй,...
17/05/2026

Сайн байцгаана уу? 🤗✨
“MIND HUNTERS” клуб нь ШИНЭ ГИШҮҮНЧЛЭЛЭЭ албан ёсоор зарлаж байна. 🥳🎉

💡 Өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй,
💡 Шинэ найз нөхөдтэй болохыг хүсдэг,
💡 Чөлөөт цагаа үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрүүлэхийг хүсдэг
8-11 ангийн сурагчдыг манай хамт олонд нэгдэхийг урьж байна. 🫶✨

Бидэнтэй нэгдсэнээр:
🌟 Өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлнэ
🌟 Олон сонирхолтой үйл ажиллагаанд оролцоно
🌟 Багаар ажиллаж сурна
🌟 Дурсамж дүүрэн өдрүүдийг хамт бүтээнэ
📌Гишүүнчлэлийн анкет бөглөх👇🏻

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScue0OT8JQwwdboxyfaMWNHnNlZO2Wx426QiLda7tQCsP1LMQ/viewform?usp=header

📌 Дэлгэрэнгүй мэдээллийг чатаар болон холбогдох утсаар холбогдон аваарай. 😉
Утас: 90737576, 98980340

👋🏻   Мэдээлэл технологийн "ХУРДАН"клуб "Mind hunters" клуб хамтран зохион байгуулсан "Mobile legends" E-sport-ын тэмцээн...
02/02/2026

👋🏻 Мэдээлэл технологийн "ХУРДАН"клуб "Mind hunters" клуб хамтран зохион байгуулсан "Mobile legends" E-sport-ын тэмцээн зохион байгуулагдаж 16 багын 80 гаруй суралцагчид амжилттай оролцож шилдэг 3 багийг шалгарууллаа.👏👏👏

🥇1-р байранд Энхтайван ахлагчтай "Final episode" баг
🥈2-р байранд Баасандорж ахлагчтай "Bbe" баг
🥉3-р байранд Бямбасайхан ахлагчтай "New biess" баг

🏆MVP Шилдэг тоглогчоор "Жавхлант Цогцолбор" сургуулийн 12г ангийн сурагч Г.Билгүүнтөгс нар тус тус шалгарлаа.

01/02/2026

Final-д шалгарсан
⚡️Final episode ⚡️багийн ахлагч Энхтайван

01/02/2026

MVP шалгарсан Selenge Red Giants багийн тамирчин Билгүүнтөгсийн сэтгэгдэл.

Address

Завхан
Uliastay

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mind Hunters Клуб posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share