Хан Хэнтий портал сайт - KhanKhentii.MN

Хан Хэнтий портал сайт - KhanKhentii.MN Эзэн Чингис хааны өлгий нутгийн иргэдийн мэдээллийн цахим сувагт нэгдсэн танд баярлалаа.

ХЭНТИЙ АЙМГИЙН 9 ГАЙХАМШИГ
1.Бурхан халдун
Бурхан Халдун: Өмнөдэлгэр сумын нутаг дахь ой хөвчит энэ уулын нэр нь анх цайзат бэхлэлт гэсэн утгыг илэрхийлж байснаа XII зууны үед тахилгын газар гэсэн утга санаатай болжээ. Харин XVII зууны үед Монголын түүхчид бурхан гэдэг үгтэй холбон тайлбарласнаас эл үгийн анхын утга мартагдсан байна. Тэмүүжин багадаа хэдэнтээ Гурван мэргэд мэт дайснууддаа мөшгөгдө

н дутааж байх үедээ Бурхан Халдун ууланд бүгэн амь гарч байжээ. Тэрээр нэгэнтээ уулнаас бууж ирснийхээ дараа:
Бурхан Халдуныг өглөө бүр тахья
Өдөр бүр мөргөе
Ургийн урагт мэдтүгэй . . . гэж бүсээ хүзүүндээ тохож, сөгдөн есөнтөө мөргөж байсан нь энэ уулыг хичнээн их шүтэж байсны илрэл буй за.

Бөө мөргөлийн сүсэг бишрэлтэй түүний бодлоор тэр уул зөвхөн сүрлэг том хад хясаа, намаг шавар, ой хөвч ихтэйдээ амийг минь аварлаа гэх бус харин түүнд онгон сахиус оршдог хэмээн тахиж байсан байна. Тиймээс эдүгээ Бурхан Халдуны овоо нь оройдоо бус бэлд нь байдаг.

Түүнд дээдсийн шарил байдгаас очиж болохгүй ариун нандин байлгаж, нууцлах учиртай хэмээдэг бүлгээ. Төрийн тахилгатай дөрвөн уулын нэгбөгөөд төрийн тахилгаар төрийн хар сүлдийг тахиж төрийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Burkhan Khaldun: Temuujin survived thanks to this mountain when he escaped from Gurvan Merged for several times in his childhood. When he arrived from the mountain he ordered to worship it for all generations. For him who was worshipper of shamanism the mountain was not only great cliffs, swamps and taiga he believed that it had sacred spirit. There fore, the shrine of Burkhan Khaldun is at the foot of it but not on the top. Because people believe that there is a burial of dignitaries so it must be kept in secret and it is forbidden to climb the mountain. Burkhan Khaldun is one of four state worshipped mountains, therefore, black emblem of national is worshipped and celebrated at the level of the nation.

- Их багшаа, та өөрийн дайснуудтайгаа хэрхэн харьцдаг вэ? - Би тэднийг устгадаг. - Пөөх, яаж тэр вэ? - Би тэдний талаар ...
19/07/2025

- Их багшаа, та өөрийн дайснуудтайгаа хэрхэн харьцдаг вэ?
- Би тэднийг устгадаг.
- Пөөх, яаж тэр вэ?
- Би тэдний талаар бодохоо больсон. Бүрмөсөн.
(©)

Дуугүй суух, зүгээр байхуй. Амьдралдаа бясалгалыг аяс аясаар нэвтрүүл. Боломж гарвал зүгээр бай. Шалдар булдрыг үйлдэж, ...
15/07/2025

Дуугүй суух, зүгээр байхуй. Амьдралдаа бясалгалыг аяс аясаар нэвтрүүл. Боломж гарвал зүгээр бай. Шалдар булдрыг үйлдэж, дэмий юмсаар өөрийгөө ачаалах хэрэггүй. Анир чимээгүй суугаад амьдралын урсгалыг аж. Моддыг хар, оддыг халиа. Эсвэл хамрын үзүүртээ, эсвэл хүйсэндээ чиглэ. Эсвэл нүдээ аниад зүгээр л дотоод байгалиа тольд. Юмс урсаж байг. Чи өөрөө нам жимхэн халиан суу.

"Хэдхэн хором нам жим суух юм бол гэрэл дохио харагдана" гэж Будда хэлдэг. Орчин үеийн сэтгэлзүйчид зүгээр суух л хангалттай гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Өөр юу ч хийх шаардлагагүй. Тарни уншлага зэрэг өөр зүйлс нь зүгээр суухад л тус болох төдий. ТМ буюу Чанадаас халих бясалгалын талаар өнөө үед үлэмж судалгаа өрнөж байна. Бясалгалын үр нөлөөг Махэш Ёги тарнитай холбож үздэг нь ташаа хэрэг. Тарни уншихгүй зүгээр суусан ч адилхан үр нөлөө гарна. Гагцхүү хүмүүс зүгээр сууж чаддаггүй учраас тарни уншлага хэрэг болдог. "Рам, Рам" гэж хорин минут дуудах юм бол амар амгаланд хүрнэ гэж хэлэхээр хэрэгжүүлэх жишээтэй.

Тийнхүү хорин минут суухад цусны даралт буурч, амьсгал намуун болж, бие дэх хүчилтөрөгчийн агууламж өөрчлөгдөж, зүрхний цохилт удааширч, бие чинь тавирснаар альфа долгион бүрэлдэж, түүний үрээр чи шинэ шижир болсноо мэдэрнэ. Энэ бол онцгой тарнийн ач ивээл биш. Рам, Рам гэхийн оронд Аүм, Аүм гэх буюу Аллах, Аллах, эсвэл Авэ Мария гэхчлэн ямар ч үг дуудаж болно. Өөрийнхөө тарнийг ч зохиож болно. Тухайлбал, нэрээ тарни болгон давтаж болно. Тарнид биш, зүгээр суухад учир нь бий. Хорин минут дуугүй суусан ч ялгаагүй амарлина. ТМ-ийн үр нөлөөг шалган тогтоож байгаа судалгаа бол шаардлагагүйг чи илэрхий тольдох болно. Харин тэр хүний үймэрч явааг хараад өрөвдөж нигүүлсэх буйза. Уурлах, нигүүлсэх хоёрын ондоо чанартайг тийнхүү амтална.
Дэлхий ертөнц хэвээрээ л байх. Бясалгалаар хорвоо өөрчлөгдөхгүй ч чи өөрөө өөрчлөгдөнө.

Ошо: Агнистын гэгээ

Яагаад эдгээр ур чадвар чухал вэ?1. Аналитик сэтгэлгээОрчин үеийн бизнес, технологийн орчинд асуудлыг шийдвэрлэх, үр дүн...
09/07/2025

Яагаад эдгээр ур чадвар чухал вэ?

1. Аналитик сэтгэлгээ

Орчин үеийн бизнес, технологийн орчинд асуудлыг шийдвэрлэх, үр дүнтэй шийдэл гаргах нь амжилтын үндэс юм. Мэдээлэлд суурилан шийдвэр гаргах нь компаниудын амжилт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг байна.

2. Бүтээлч сэтгэлгээ

Хиймэл оюун ухаан энгийн ажлуудыг орлон гүйцэтгэх үед хүний бүтээлч байдал нь орлуулах боломжгүй гол ур чадвар болно.

3. Дасан зохицох чадвар
Өнөө үед ажлын байранд технологи, процесс, стратеги тасралтгүй өөрчлөгдөж байдаг тул өөрчлөлтөд дасан зохицох чадвар нь зайлшгүй хэрэгтэй ур чадвар юм.

4. Бусдыг удирдах, нөлөөлөх чадвар
Баг хамт олныг урамшуулж, нэгтгэж чаддаг манлайлагчид компани, төслүүдийн амжилтад гол үүрэг гүйцэтгэдэг.

5. Тасралтгүй суралцах чадвар
Ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай ур чадварууд байнга өөрчлөгдөж байгаа тул амжилтаа хадгалахын тулд тасралтгүй суралцах шаардлагатай. Шинэ мэдлэг нь ажил мэргэжилд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.

Дэлгэрэнгүйг: https://www.weforum.org/

03/06/2025
03/06/2025
Эрүүл мэнд, боловсролын салбар хамраараа газар хатгасан, өрсөлөх чадвар суларсан, мал эмнэлэгийг дэмжиж мал, махны экспо...
28/05/2025

Эрүүл мэнд, боловсролын салбар хамраараа газар хатгасан, өрсөлөх чадвар суларсан, мал эмнэлэгийг дэмжиж мал, махны экспортыг хязгаарлалтаас гаргах, орон нутгийн ЭЗ-г дэмжиж, УБ хотын төвлөрлийг сааруулах зэрэг ач холбогдлыг орхиж … дэмжих ёстой салбаруудад харин ч давхар дарамт үүсгэхээр байна. 👎👎👎

12/05/2025
17/04/2025

Монголд аялах хүсэл мөрөөдөлтэй Өвөр Монголчуудадаа маш гоё хөтөлбөр гарган урьж байгааг дуулгахад таатай байна.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ УТАС: 90070022

Энэ үнэн шүү мэдлэгтэй хүн илүү даруу төлөв байдаг бол. Мэдлэггүй  хүмүүс үргэлж бусдаас өө хайж үсчиж байдаг .
17/04/2025

Энэ үнэн шүү мэдлэгтэй хүн илүү даруу төлөв байдаг бол. Мэдлэггүй хүмүүс үргэлж бусдаас өө хайж үсчиж байдаг .

13/03/2025
12/03/2025
12/03/2025

Очих гэж яардаг
Үлдэх гэх хорогддог
Орчлонгийн нэг диваажинг
Хөдөө гэж нэрлэдэг ❤️

Address

Undurkhaan
Undur Khan
10000

Alerts

Be the first to know and let us send you an email when Хан Хэнтий портал сайт - KhanKhentii.MN posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Хэнтий (худам монголоор ᠬᠡᠨᠲᠡᠢ – хэнтэи) — Монгол Улсын аймаг

Ерөнхий тойм

Хэнтий аймаг 1923 онд байгуулагдсан. Газар нутгийн хэмжээ - 80,311 км² (21 аймгаас 9-р том[2]). 2008 оны тооцоогоорх хүн амын тоо - 67,770 (21 аймгаас 14-р их[2]). Засаг захиргааны төв - Чингис хот. Аймгийн нутаг засаг захиргааны хувьд 17 сумнэгжтэй. Хэнтийн нурууны нэрнээс аймгийн нэр өгөгджээ. Эзэн Чингис хааны төрж өссөн олон газар энэ аймгийн нутагт бий.

Газар орны тойм

Хэнтий аймаг Монгол орны дорно умар биед оршино. Хэрэглээний бүсчлэлээр зүүн бүст хамаарна. Хойд талаараа Оросын Холбооны Улстай (Өвөр Байгалийн хязгаар) хил залгана. Улс дотор Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Төв, Сэлэнгэ гэх 6 аймаг, улсын нийслэлийн Багануур дүүрэгтэй хаяална.