ХАБЭА-Safety

  • Home
  • ХАБЭА-Safety

ХАБЭА-Safety 99491229

шинэ зүйл сурч байна
22/05/2025

шинэ зүйл сурч байна

01/04/2025
Facebook дээрх 5 дахь жилээ тэмдэглэж байна. Үргэлж дэмждэгт баярлалаа. Би чамгүйгээр хэзээ ч хийж чадахгүй байсан. 🙏🤗🎉
01/04/2025

Facebook дээрх 5 дахь жилээ тэмдэглэж байна. Үргэлж дэмждэгт баярлалаа. Би чамгүйгээр хэзээ ч хийж чадахгүй байсан. 🙏🤗🎉

24/10/2024

3 шимт, 4 шимт, 5 шимт
ясны шөлөнд ямар ямар
яс байдаг вэ?
• 3 шимт яс:
Борви+ Тойг+ Далны толгой
• 4 шимт яс:
3 шимт +ГОДОН
• 5 шимт яс :
4 шимт + Дунд чөмөг
Ийм ялгаатай байдаг. Хаврын улиралд алийг нь ч хэрэглэсэн ХИЙ тэгшитгэх тустай.
Хийн өвчний бүлэгт ШӨЛӨН эмийн бүлэг гэж байдаг. Шөлөн эмд 3,4,5 шимт ясны шөл багтдаг.
Хаврын улиралд цагаан гаа, жамц давс нэмж хэрэглэвэл тустай.
УАУ-ы их эмч О.Очгэрэл
* * *
🔸ГУРВАН ШИМТИЙН ШӨЛ
Эвшээж сунайх нь ихсэх, яс үес, сүүж бэлхүүсээр хөндүүрлэх, янгинах энд тэнд хатгуулах нь ХИЙН ХЯМАРСАН шинж тэмдэг байдаг.
Хий тэгшитгэх зөөлөн иллэг бариа, төөнүүр, жин, рашаан,
эм тангаар эмчилдэг.
Шүдлэн хонины далны бариул яс, борвины яс, тойгны ясыг махнаас нь шулж аваад битүү саванд хийж буцалгасан ясны шөлийг хэлнэ.
Ач тус:
•Ядарч сульдсанд тамир тэнхээ үүсгэхийн дээд идээ болно.
•Толгой эргэх, чих шуугих, дотор муухай оргих, амархан даарч бие илчгүй болох үед, •Нойргүйдэх, мартамхай болох, яс үесээр янгинах, бөөр давсагны өвчнүүдийн үед гурван шимтийн шөл ууж, тан, талхан эмийг шөлөөрөө даруулж ууна. Ингэснээр өвчний эдгэрэлт түргэсдэг.
•Голын хий, зүрхний хий, эмэгтэйчүүдийн хий бүрэлдсэн өвчинд ерөндөг болдог.
•Амаржсан нялх биетэй ээж хонины махтай битүү хар шөл,3 шимтийн ясны шөлийг тасралтгүй 21 хоног уух аваас маш хурдан тэнхэрдэг.
•Эмнэлэгт хэвтсэн хүнийг эргэхдээ хонины махтай битүү хар шөл, 3 шимтийн ясны шөлөөр эргэж очиж байгаарай.
АУ-ны Хүний их эмч Б.Батчимэг

Хүүхэд ууртай хүний үгэнд орох дургүй байдаг. Францын сэтгэлзүйч Р.Ласло хүүхэд хүмүүжүүлэх энгийн хэдэн зарчмыг эцэг эх...
21/10/2024

Хүүхэд ууртай хүний үгэнд орох дургүй байдаг.
Францын сэтгэлзүйч Р.Ласло хүүхэд хүмүүжүүлэх энгийн хэдэн зарчмыг эцэг эхчүүдэд санал болгож байна.
#Нэг: Хүүхдийг хэзээ ч бүү албадан хоолло. Хоол хүмүүжил хоёр ямар хамаатай юм гэж зарим нь бодох байх. Гэтэл хүүхдийн хүмүүжил, түүнд хүрэх алхам нь өдөр тутмын жижиг процесс, явц дундаас эхэлдэг. Хоолоо албадуулж идээд сурчихсан хүүхэд хожим нь дур зоргоороо, бусдын санал бодлыг хүлээн авах дургүй нэгэн болох гэмтэй. Та хоолоо хийж ширээгээ засчхаад хооллохыг л уриал. Хэрэв хүүхэд хооллох дургүй байгаа бол өлсөөгүй байна л гэсэн үг.
#Хоёр: Хүүхэд тань тоглоомоо эвдчихвэл бүү уурла. Ялангуяа эрэгтэй хүүхэд багаасаа янз бүрийн тоглоомыг эвлүүлж, эвдэлж тоглох дуртай байдаг. Энэ нь сахилгагүйтэл биш, танин мэдэхүйн сэтгэлгээ нь нөлөөлж буй хэрэг. Яагаад чухам ингэж хийв, дотор нь юу байгаа бол гэх мэтийн сониуч зандаа хөтлөгдөж байгаа нь тэр. Хүүхэд сониуч зантай байна гэдэг сайшаалтай хэрэг. Та түүнийг зэмлэхийн оронд хамтарч, тоглоомын учрыг олох гэж хичээвэл нөгөө яриад байдаг хүүхдийн хүмүүжил үргэлж яншихгүйгээр зөв гольдрол руугаа явж байна гэсэн үг. Мөн хүүхдийн сэтгэлгээ, уран зөгнөлийн цар хүрээ өргөжин тэлж байгаа нь нэн чухал юм шүү.
#Гурав: Та хүүхдээ байнга удирдаж "тэрийг тэг", "энийг ингэ" гэх мэтчилэн командалдаг бол үүнийгээ боль. Өөрийн үзэл бодолгүй, бусдын нөлөөнд амархан ордог иргэнийг төлөвшүүлэх гээгүй биз дээ. Хүүхдэд аливаа юмыг зааж зааварлахдаа өөрөө биечлэн үзүүл. Ороо хураа гэж үглэхээс өмнө яаж хураавал зохимжтойг харуул. Харин энэ үедээ уурлах, уцаарлах байдал огт гаргаж болохгүй. Хэрэв та хүүхдэд уурлаж юм заадаг бол бүр больсон нь дээр. Учир нь хүүхэд ууртай хүний үгэнд орохоо больчихдог юм.
#Дөрөв: Хүүхдэд талархах сэтгэлийг суулга. Хожим хүүхэд тань сайн хүн болоосой, таныг хайрлаасай гэж хүсдэг бол ийм сэтгэлийг төлөвшүүл. Хүмүүжлийн тухай зузаан ном барихаас илүү хүүхдэд хүнтэй мэндлэх, баярлах, уучлах үгсийг хэлж сургах нь шалихгүй мэт боловч хожмын их ач холбогдолтой.

Хүний сэтгэл хөдлөлийг удирддаг жижиг боловч хүчтэй үүрэгтэй Амигдала гэж тархи бий. Тэгвэл бидний сэтгэл хөдлөлийн илрэ...
08/10/2024

Хүний сэтгэл хөдлөлийг удирддаг жижиг боловч хүчтэй үүрэгтэй Амигдала гэж тархи бий. Тэгвэл бидний сэтгэл хөдлөлийн илрэх байдал нь юунаас хамаардаг вэ?
Бага насасндаа хэр хайр халамж, байгаагаар нь хүлээж авсан эсэх, эсхүл багадаа хэр их үл тоогдож, сэтгэл зүйн болон биеийн хүчирхийлэлд өртөж байсан нь шууд нөлөөлдөг. Үүнд мөн цэцэрлэгтээ хэр их номхон суу, томоотой суу гэж загнауулсан нь хамаарна.
Тэгвэл бид сэтгэл хөдлөлийг эдгээртэй холбож ойлгох ямар ач холбогдолтой вэ?:
Багадаа сөрөг нийгмийн хандлага (гэр бүл, багш, найзууд) үзсэн хүүхдүүдийн Амигдала нь сэтгэл хөдлөлийг тэнцвэртэй удирдах чадамж суухгүй бөгөөд, эрүүл харилцаан дунд өссөн хүнийг бодвол ижил мэдээлэлд илүү ихээр гутрах, хүндээр хүлээж авах, эсхүл баярт мэдээнд хэт их хөөрөх г.м ялгаатай том хүн бүтээдэг.
Бага насны үл тоомсорлолт, сэтгэл зүйн хүчирхийлэл нь насанд хүрсэн хойно үүсэх психопаталоги, сэтгэл зүйн эмгэгийн эрсдэлийг 30%-иар нэмэгдүүлдэг. Сэтгэл хөдлөлөө удирдаж чадахгүй байгаа нэгнээ хараад бид "өвчтэй" гэж ангилдаг даа. Тэгвэл тийм том хүн болоход таны хүүхдэд бага насанд нь ирж байгаа бусдын хандлага, ойлгомжгүй байдал чухал үүрэг гүйцэтгэдэг байх нь. Өдөр тутам яагаад гэдгээ ойлгохгүй загнуулаад байгаа хүүхэд эрсдэлд орж байгаа л гэсэн үг. Тэр хүүхэд багш нь нэг улсын НОРМ гүйцээх гээд нохойтоод байгаа гэдгийг насанд хүрсэн хойноо л ойлгох байх. Гэхдээ аль хэдийн амигдала л хэвийн бус ажилладаг болчихсон байна.
Сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй манай Сургуулийн өмнөх боловсролын (СӨБ) арга зүйгээ үнэхээр эргэж хармаар байгаа.
*** цэцэрлэг дээр нэг хүүг "чи дуу зааж байхад гутлаа оролдлоо" гэж нэг минутын дотор 3 удаа хэмлэж байсан, улсын цэцэрлэгт "хоцорлоо" гэж жижүүр загнах яг ижил хэмлэлтийн харилцаа. Эрэгтэй хүүхэд бага насандаа (5-8) маш их тестостерон ялгаруулж, том эрэгтэй хүн шиг хоол идэж, даавар ялгаруулж байдаг. Хүний хөгжлийн физиологи нь ийм байхад томоотой суух боломжгүй. Таны гэдэс өвдөөд яг өмдөндөө баах гэж байхад нэг хүн томоотой суу гээд байгаа юм шиг мэдрэмж юм уу даа.
Хүүхдүүдээ зүгээр байгаагаар нь насанд нь тохирсон аргаар хөгжүүлэе, угаасаа нас нь болоход тэр дуу шүлэг, Үсгийн симболыг минутын дотор цээжлэх тархи нь идэвхжинэ.
copy

Яагаад дандаа зүрх ❤🥰дардаг вэ ..гэж үү. Зарим хүмүүс андуураад байдаг шүү уншаарай😜😛😁 💕Өрөөлд талархах гэж....💕Би ❤ дар...
24/09/2024

Яагаад дандаа зүрх ❤🥰дардаг вэ ..гэж үү. Зарим хүмүүс андуураад байдаг шүү уншаарай😜😛😁
💕Өрөөлд талархах гэж....
💕Би ❤ дарах дуртай
💕 Ирсэн мсж дээр 2 дарахаар шууд зүрх дарагддаг
💕Эрэгтэй, эмэгтэй ялгалгүй❤️ дардаг. Надад өөрийн үнэтэй цагаа зориулж мсж бичиж буйд талархах гэж
💕 Уур амьсгалыг зөөлрүүлэх гэж
💕Хайртай гэр бүл, ах дүүстээ хайртай шүү гэж ❤ дардаг
💕Хар багын найз нөхөддөө хагацашгүй сайн найзууд шүү гэж ❤ дардаг
💕Хамтран зүтгэдэг хамт олондоо хамтдаа шүү гэж ❤ дардаг
💕Хүний олон үрсэд хөөрхөн шүү гэж ❤ дардаг
💕Хүч нэмсэн пост, коммeнтод баярлалаа гэж ❤ дардаг
💕Хүнд өвчтэй хүмүүст хүчтэй, тэнхээтэй байгаарай гэж ❤ дардаг
💕Хайрын сайхан дурсамж түүхэнд таалагдлаа гэж ❤ дардаг
💕Хорвоогийн жаргал, зовлонд хөл алдалгүй хатуужилтай байгаарай гэж ❤ дардаг
💕Хүрсэн амжилтын оргилд нь илүү ихийг хүсэж урам өгч ❤ дардаг
💕Хамгийн сайн сайхныг хүсч ❤ дардаг шүү

15/08/2024

Иргэдийн хамгийн их хийлгэдэг шинжилгээ бол рентген шинжилгээ. Рентген туяаг
* Рентген харалт
* Рентген зураг авалт
* Компьютер томограф
* Ангиографи гэх мэт олон шинжилгээнд ашиглаж байна.
🔘Рентген туяа хүний биед ороод тодорхой хугацаанд хуримтлагдаж байж байгаад гадагшилдаг. Хуримтлагдсан байх хугацаандаа гаж нөлөө үүсгэх, эсийг гэмтээх магадлал ихтэй.
🔘Үргүйдэл, зарим төрлийн хорт хавдар үүсэх, тэр дундаа цусны хорт хавдрын шалтгаан болох талтай.
🔘Цээжний рентген зураг авах үед зөвхөн *цээжний эгц зураг авах үед 0,1MSV туяа биед ордог бөгөөд 10 өдрийн дараа биеээс гадагшилдаг.
* Цээжний хажуу байрлалын зураг авах үед 0,2 MSV буюу 20 өдрийн дараа цацраг туяа биеэс гадагшилдаг.
* Цээжний эгц, хажуу рентген зураг авах үед 0,3 msv хуримтлагдах бөгөөд багадаа 1 сарын дараа биеэс гадагшилдаг.
🔘🙍🏻‍♀️🩸Бас нэг анхаарах зүйл нь биеийн юмны мөчлөгийн хоногийн хугацааг харгалзаж рентген шинжилгээнд орох ёстой. Биеийн юмны эхний 15 хоног буюу өндгөн эс үүсч хөгжиж байх үед ямар ч тохиолдолд рентген шинжилгээ хийлгэхгүй. Учир нь үүсч байгаа өндгөн эс рентген туяаны нөлөөгөөр гаж нөлөөнд орох эрсдэлтэй.
🔘☝🏻Иймээс рентген шинжилгээг хийхдээ заавал эмчийн заавраар хийх шаардлагатай.
🤰🏻Бага сартай буюу 0-3 сартай эхийг рентген шинжилгээнд орохыг бүрэн хориглоно. Амь насны заалтаар, эмчийн заалтаар хийлгэх ёстой
🔘КТГ шинжилгээ
Сүүлийн үед иргэд маш их хийлгэж байна. Юу байна, яах нь уу гэсэн шалгасан байдлаар ордог. Гэтэл энэ шинжилгээ нь маш хортой шинжилгээндээ ордог.
Цээжний хөндийн КТГ хийлгэсэн тохиолдолд 2 жилийн хугацаанд цацраг туяа биед хуримтлагддаг бол хэвлийн хөндийн тодосгогчтой CT хийлгэхэд 3-7 жилийн хугацаанд цацраг туяа биед хуримтлагддаг.
☝🏻Цээжний рентген зураг жилд 1-2 удаа авхуулна гэж заасан байдаг.
Өвчний улмаас эсвэл ковидын дараа, унаж гэмтээд, эмнэлэгт хэвтэхдээ гэх мэт жилд хэдэн удаа рентген зураг авхуулж байгаагаа тоолж үзээрэй.
Жилд 10-аас илүү рентген шинжилгээ хийлгэсэн бол хавдар үүсэх эрсдэл ихсэнэ. Мөн эсийн тоо багасна гэдгийг анхаарах ёстой.
☝🏻🙅🏻‍♂️Нэг ирснийх гээд толгойноосоо хөлийн ул хүртэл рентген шинжилгээ хийх гэж зүтгэх нь эрүүл мэндэд тань ямар хор хөнөөлтэйг бодоорой. Эмч л зөвлөөгүй бол энэ төрлийн шинжилгээ хийлгэхээс аль болох татгалзаж байгаарай.

Хүний үнэр: Дотогшоо, аминч, хувиа хичээсэн хүний хүрд жижгэрч үнэр ялгаруулахгүй болсон байдаг тул ийм хүн бусдад хань,...
02/08/2024

Хүний үнэр:
Дотогшоо, аминч, хувиа хичээсэн хүний хүрд жижгэрч үнэр ялгаруулахгүй болсон байдаг тул ийм хүн бусдад хань, нөхөр болдоггүй. Тусархуу, сайхан сэтгэлтэй, бусдад өөрийгөө илэрхийлдэг, илүү ихийг түгээдэг, бусадтай нийцэл зохицолтой байх тусам тухайн хүний хүрд томорч үнэрээ ялгаруулдаг. Хүний үнэр гэж үүнийг хэлнэ.

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when ХАБЭА-Safety posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ХАБЭА-Safety:

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Contact The Business
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share