Улс төр / Politics deedsiinamidral.mn

  • Home
  • Улс төр / Politics deedsiinamidral.mn

Улс төр / Politics deedsiinamidral.mn Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Улс төр / Politics deedsiinamidral.mn, News & Media Website, .

07/07/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 31 жилийн өмнө буюу 26 настайдаа Японд 7 хоног зочилсон айлаа Монгол улсын Ерөнхийлөгч болсныхоо дараа буюу 2022 онд Монголд урьж хүлээн авч, наадам үзүүлсэн сайхан түүхийн тухай Японы телевизийн уран бүтээл

06/07/2025

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад ирлээ

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Иргэдийнхээ “аюулгүй байдалд” санаа зовж байгаа нэрээр хятад машины лобби шиг санагдаж байгаа...
06/07/2025

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Иргэдийнхээ “аюулгүй байдалд” санаа зовж байгаа нэрээр хятад машины лобби шиг санагдаж байгаа

Зам дээр бүдүүлгээр давхилдах приусуудад дургүй байлаа гээд аюулгүй байдал хангах нэрээр баруун хүрдийг хорьчихвол орлого бага хүмүүс машин авах нь багасаад түгжрэл ч буурна гэсэн далд хүлээлт нь ялангуяа хөдөө хээр явах шаардлагатай монголын нөхцөлд бусдыгаа ялгаварлан гадуурхсан адын хүсэл гэж би үзэж байгаа тул баруун хүрд хориглохын эсрэг санал өгнө.
Өчигдөр 7-р сарын 4-нд баруун хүрдтэй машиныг оруулж ирэхийг хориглох тухай “Х.Нямбаатар даргын урт нэртэй хуульд” оруулах санаа УИХ дээр хоёр дахь хэлэлцүүлгээр дэжигдсэн. Иргэдийнхээ “аюулгүй байдалд” санаа зовж байгаа гэсэн. Надад бол хятад машины лобби шиг санагдаж байгаа.

Т.Баярхүү:2025-09-12-нд ҮНДСЭН ХУУЛЬ-н цэцийн дунд суудлын хуралдаанаар 2024-оны УИХ-н сонгуулиар манай ШИНЭ НЭГДСЭН ЭВС...
06/07/2025

Т.Баярхүү:
2025-09-12-нд ҮНДСЭН ХУУЛЬ-н цэцийн дунд суудлын хуралдаанаар 2024-оны УИХ-н сонгуулиар манай ШИНЭ НЭГДСЭН ЭВСЭЛ-н авсан санал баталгаажих асуудлыг хэлэлцэхээр боллоо. Ингэснээр манай ШИНЭ НЭГДСЭН ЭВСЭЛ-нь УИХ-д 3-н гишүүнтэй болж ТӨМӨРДӨШИЙН БАЯРХҮҮ миний бие бид нарт саналаа өгсөн нийт 326000-сонгогч та бүхнээ төлөөлөн УИХ-н гишүүн, хууль тогтоогч болсноор
ШИНЭ МӨНГӨ-ний бодлого
ШИНЭ ХӨГЖЛИЙН эдийн засаг
ШИНЭ ТӨР мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх эрхтэй болж байгаагаа та бүхэндээ дуулгахад баяртай байна.
Мөнх хөх тэнгэр маань биднийг ивээж байгаа.
Та нар минь сайхан наадаарай.

Хоцрогдож буй Монголын УЛСТѲРДэлхийн түвшинд амжилт гарган хүлээн зѳвшѳѳрѳгдѳж буй Монголын шинэ үеийн залуусын нѳгѳѳ та...
06/07/2025

Хоцрогдож буй Монголын УЛСТѲР
Дэлхийн түвшинд амжилт гарган хүлээн зѳвшѳѳрѳгдѳж буй Монголын шинэ үеийн залуусын нѳгѳѳ талд Монголын ѳнѳѳгийн улстѳр хоцрогдож байна. Ѳнгѳрсѳн жилийн УИХ-ын сонгуулийн “жагсаалт”-аар шинэ үеийн залуус улстѳрд сонгогдон орж ирсэн дээ. Тэдэн дундаас МАН-ын Г.Лувсанжамц мэргэжлийн мэдлэг болоод ѳѳрийн зарчим, үнэт зүйлээрээ ялгарч эхэллээ. Улстѳрийн хууччуулын муу нѳлѳѳнд нэг их автахгүйгээр ярьж буй зарчим, гаргаж буй саналаараа сайн нѳлѳѳлж чадах байх. Миний сайн танил О.Саранчулуун статистик мэдээлэл болон судалгаанд суурилан асуудлын шийдлийг олох чадвараараа ялгардаг. Ѳмнѳ нь хэзээ ч хѳндѳж байгаагүй “Хѳгжлийн бэрхшээлтэй иргэд”-ийн эрх ашигтай холбоотой асуудлууд нийгэм даяараа хѳндѳгдѳх болсон нь түүний сайн нѳлѳѳ. АН-ын С.Цэнгүүн, хүмүүс мэддэг хэрнээ хѳндѳж зүрхэлдэггүй асуудлуудыг баримт түшиглэн гаргаж, шийдэл санал болгож байгаа нь надад таалагддаг. Энэчлэнгээр шинэ үеийн залуус яван чангарцгаах байх. Одоогоор зарим нь учраа сайн олохгүй, шинэ хуучин хандлагуудын дунд эргэлзэж л байгаа. Гэхдээ тэднийг “Эх орны эрх ашиг”-ийг тэргүүнд эрэмбэлж, Монгол орны хѳгжлийн сайн ирээдүйн тѳлѳѳ мэдлэг чадвар, үзсэн туршлага, дэлхийн тувшиний мѳрѳѳдлѳѳрѳѳ үлгэрлэнэ гэдэгт итгэдэг. Энэ бол шинэ үеийн залууст “боломж”-ийг мэдрүүлж 2028 оны сонгуульд залуус хамгийн сайнаар нѳлѳѳлѳх үлгэрлэл гэж тѳсѳѳлж байна. Алийн болгон эрх ашиг ,хүсэл мѳрѳѳдлѳѳ хязгаарлуулсныхаа тѳлѳѳ улстѳрчдѳд гомдоллож суух билээ. Алив зүйлд хэмжээ хязгаар гэж бий.
Монголын нийгмийн ядуурал, бухимдлын шалтгаан нь эдийн засгийн хямралдаа биш, улстѳрчдийн увайгүй шуналд байсан нь улам ойлгомжтой болсоор.
1. Хэрвээ тэд бидний боломжуудыг хулгайлаагүй бол ѳдгѳѳ Монголын эдийн засгийн чадавхи одоогийнхоос 2 дахин ѳндѳр байх боломжтой юм билээ. Бизнес болсон Монголын улстѳрд орж “мѳнгѳ хийн баяжих” мѳрѳѳдѳл олон залууст байгаа болохоор тэд “цүнх барих”-аас татгалздаггүй
2. Улс орныхоо эрх ашгаас НАМ-ын эрх ашиг дээр нь эрэмблэгддэг болохоор ѳѳрийн санаа бодол, урам зоригоо “намын бодлого” хэмээх хайрцаг дотор хязгаарлуулж, тэдний сүлжсэн торон дотор орох сонголт улстѳрд тушаа болж байна
3. Хууль зѳрчиж завшсан, бүлэглэл үүсгэн баяжсан цѳѳн биш хулгайчдыг илрүүлэн олон нийтэд мэдээлэх хэдий ч тэдний хэн нь ч хариуцлага хүлээсэнгүй. “Хууль засагладаг биш, дарга засагладаг” энэ нийгэмд “бүх хүн хуулийн ѳмнѳ тэгш эрхтэй байх” “Үндсэн хууль”-ийн заалт мартагдах дѳхлѳѳ
4. Шийдвэр гаргаж үүнийхээ тѳлѳѳ хариуцлага хүлээх үүрэгтэй улстѳрийн албан тушаалтнуудын босго намхан болжээ. Мэдлэг туршлага, ёсзүй мѳн чанар, хариуцлага хүлээх чадвар, мэдээлэл боловсруулан дугнэлт гаргах чадамжийн талаар хэн ч ярихгүй байна. Зүгээр л “дарга” болж бусдад гайхуулах хүслээс ѳѳр юу ч тэдэнд алга
5. Сайхан л ярьж сурцгаасан хэрнээ гүйцэтгэл алга. Асуудал ярихаар хариуд нь зовлон тоочихоос ѳѳр шийдэл алга. Хэлэлцэж буй асуудлаа ойлгохгүйгээр “Тэмээ гэхээр ямаа ярьдаг” хүмүүс олон болжээ. Ажаад байхад Монголын улстѳрд бѳѳн “ХѲѲС” л байна даа. Ѳѳрийгѳѳ ч зѳв илэрхийлэх чадваргүй улстѳрчдѳѳс юу хүлээх билээ
Хоцрогдож буй улстѳрчдѳѳс илүүтэй иргэд бид хандлагаа ѳѳрчлѳх цаг иржээ.
-Улсын тѳсѳв бол бидний татварт тѳлсѳн мѳнгѳнѳѳс бурддэг. Улстѳрчид тэр мѳнгийг зѳв хуваарилан, үр дүнтэй зарцуулах үүрэгтэй
-Улстѳрчид бол бидний “дарга” биш, биднээс сонгогдсон “зарц” мѳн. Тэгэхээр тэдэнд зусардан, дагаж баясах биш, тэдэнд шаардлага тавих ёстой
-Tѳсвийн мѳнгѳ байшин барилга, бүтээн байгуулалтаас гадна эгэл жирийн иргэдийн айдасгүй тайван, түгшүүргүй амгалан амьдрах боломжинд зарцуулагдах учиртай
-Тѳрийг хянаж шаардахаас гадна иргэд бид ч үүргээ биелүүлж, хариуцлагаа хүлээж байх ёстой. Ѳѳрийн сайхан амьдралын тѳлѳѳ ѳрѳѳл бусдыг ч шаардах үүрэгтэй
Ер нь байна шүү дээ. Хүн бүхэн чаддаг ажлаа дор бүрнээ сайн хийж, бусдад туслан хамтдаа урагшилж байж хѳгжинѳ. Одооных шиг бүх зүйлийг ганцаараа чаддаг юм шиг шүүмжлээд, бүх зүйлийг ганцаараа мэддэг юм шиг мэдэмхийрээд байж болохгүй л дээ. Хүн бүхэн ѳѳрийн ядуу, арчаагүй амьдарч буй шалтгаанаа Тѳрѳѳс бас бусдаас хайгаад байлгүй ѳѳрѳѳсѳѳ хай л даа. Бас ѳѳрийн хэр хэмжээгээ мэдэж, ѳѳрѳѳсѳѳ илүү бүхэнд атаархаж хорсолгүй, талархан дэмжиж бай л даа. Ямар ч нийгэмд сайхан амьдрах, арчаагүй амьдрах сонголт зѳвхѳн танд л бий. Нэг олдсон амьдралдаа үргэлж бусдад гомдоллож амьдрах харамсалтай шүү дээ. Яг үнэндээ ингэлээ гээд хэн ч чамайг ѳрѳвдѳхгүй, хэн ч чамд туслахгүй.
Монголын шинэ үеийн залуус дэлхийн түвшинд үнэлэгдэж эхэллээ. “Жалга”-ын сэтгэлгээ хоцрогдож “Дэлхий”-н хѳгжил рүү бид ойртож байна. “Баярлалаа ч бархирлаа ч” энэ урсгалыг хэн ч зогсоож чадахгүй дээ. Сайхан цаг айсуй. Гэхдээ энэ нь танаас, надаас, бид бүхнээс шалтгаална. Сайхаан сайхан
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2025-07-04 Улаанбаатар хот

Завхан аймгийн Тосонцэнгэл сум Дулааны цахилгаан станцтай болсны баяр наадам хийхээр болжээ. Монголын сумдаас хамгийн ан...
06/07/2025

Завхан аймгийн Тосонцэнгэл сум Дулааны цахилгаан станцтай болсны баяр наадам хийхээр болжээ. Монголын сумдаас хамгийн анх томоохон хэмжээний дулааны цахилгаан станц өөрийн суманд бариулж чадсан сум бол Тосонцэнгэл. Жем группын эзэн Ц.Цэрэнпунцагийн хувийн хөрөнгө оруулалтаар сүндэрлэн боссон станцаа тэмдэглэн сумын баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэхээр сумын захиргаа, Тосон энержи ХХК хамтран 7 сарын 7,8 нд зохион байгуулахаар төлөвлөжээ. Түрүүлсэн бөх морио мотоциклээр байлах аж.

01/07/2025

Улсынхаа төсвөөс том төсөвтэй болчихсон Нийслэлийн мафийн талаар УИХ-ын гишүүн Б.Жаргалан ноцтой баримтуудыг дэлгэв

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт буюу долоодугаар сарын 11, 12-ны өдрийн тасалбар суудлаасаа хамаарч 100’000, 130’0...
01/07/2025

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт буюу долоодугаар сарын 11, 12-ны өдрийн тасалбар суудлаасаа хамаарч 100’000, 130’000, 150’000 төгрөгийн үнэтэй байна.
Тасалбарыг долоодугаар сарын 2-ноос www.enaadam.mn сайтаар борлуулж эхэлнэ. Харин нээлтийн давтан тоглолт буюу оройн тоглолтын тасалбарын үнэ 80’000 төгрөг байх бөгөөд www.ticket.mn сайтаар борлуулах юм.
Нээлт, хаалт буюу долоодугаар сарын 11, 12-ны өдрийн тасалбарыг www.enaadam.mn сайтаар захиалах заавар:
Үндэсний их баяр наадмын тасалбар захиалга долоодугаар сарын 2-ны 07:00 цагаас eNaadam.mn сайт дээр эхэлнэ. Иймд тасалбар борлуулагдаж эхлэхээс өмнө бүртгэл үүсгэсэн байх шаардлагатай.
Хэрэглэгч өөрийн утасны дугаараар бүртгэл үүсгэнэ. Мөн өнгөрсөн жил бүртгэл үүсгэсэн хэрэглэгчдийн мэдээлэл eNaadam.mn сайтад хадгалагдсан.
Нэг хүн хоёр тасалбар захиалах боломжтой.
Захиалах суудлаа сонгож сагсандаа хийсэн бол 1 цагийн дотор төлбөрөө төлж баталгаажуулах ёстой бөгөөд 1 цаг өнгөрвөл захиалга автоматаар цуцлагдах болно. (Дээрх тохиолдолд та захиалгыг дахин эхнээс нь эхлүүлэх боломжтой ч таны өмнө захиалах гэж байсан суудлыг тухайн суудал идэвхтэй болмогц өөр хүн захиалан авах боломжтой болохыг анхаарна уу.)
Захиалсан тасалбараа өөрт ойр байрлах “Монгол шуудан” ХК-ийн салбар болон гэртээ хүргүүлэн авах боломжтой.
Төлбөр төлөх боломжуудыг аль болох хамгийн төвөггүй байлгахаар Qpay, Social Pay төлбөрийн хэрэгслүүдийг байршуулсан.
Нээлтийн давтан тоглолт буюу оройн тоглолтын тасалбарыг www.ticket.mn сайтаар захиалах заавар:
Хэрэглэгч өөрийн утасны дугаар, цахим шуудангийн хаягаараа бүртгэлээ үүсгэн, суудлаа сонгоно.
Нэг хүн хэдэн ч тооны тасалбар захиалах боломжтой.
Бүртгүүлсэн утасны дугаар, цахим шууданд тань QR код очно.
Тухайн QR кодыг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн G18 хаалгаар уншуулан, нэвтэрнэ.

С.АМАРСАЙХАН: Амарч зугаалах орчин, зогсоол бүхий нийтийн эзэмшлийн орчинд ийнхүү амьдрал буцалж буйг харахад сайхан бай...
01/07/2025

С.АМАРСАЙХАН: Амарч зугаалах орчин, зогсоол бүхий нийтийн эзэмшлийн орчинд ийнхүү амьдрал буцалж буйг харахад сайхан байдаг
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы хотын дарга байхдаа төв талбайд бариулсан усан оргилуурын тухай ташаа ойлголт олон байдаг. Тэрхүү усан оргилуурыг ажилладаггүй, усаа зөөж хийдэг гэх мэт олон шүүмжлэл өрнөсөөр өдий хүрсэн билээ. Тэгвэл Шадар сайд С.Амарсайхан усан оргилуурын тухайд өөрийн хариултыг ийн өгсөн байна.
“Түүхэн газар шинэ өнгөөр амь орж байгааг харах сайхан байна.
Хувьчлагдаж, Улаанбаатар банкинд 10 сая ам.доллар буюу 36 тэрбум төгрөгийн барьцаанд тавигдан зарагдсан байсан газар. Төмөр хашаатай, дотор нь юу айгаа, юу болж байгааг нь ч мэдэх аргагүй, эзэнгүй, гэмт хэргийн голомт, бүр соруулдаг 00-той байсан энэ талбайг хотод буцаан авч, бүрэн шинэчилсэн нь үнэн.
Усан оргилуур бүү хэл, мод зүлэг ч үгүй өндөр барилга баригдах гэж байсан нь ч үнэн. Буцааж авахаар өнөөдөр ч шүүхдэлцэж, олныг төөрөгдүүлж, ус зөөдөг мэт тархи угааж байгаа нь бас гашуун үнэн.
Төвийн шугамтай ариун цэврийн байгууламж, усан оргилуур, автомат усалгаатай анхны жишиг ногоон байгууламж, тохилог амралтын бүс бүхий талбай болгосон нь өнөөдөр үр дүнгээ өгч, амьтай орон зай болон сэргэжээ.
Энэ ташрамд тохижилт, ногоон байгууламж, усан оргилуурыг хийсэн Хот тохижилтын хамт олон, Монгол инженерүүддээ дахин талархлаа илэрхийлье.
Өнгөрсөн өдрүүдэд олон улсын FIBA 3х3 тэмцээн, олон нийтийн арга хэмжээ яг энэ талбай дээр зохион байгуулагдаж байна. Амарч зугаалах орчин, зогсоол бүхий нийтийн эзэмшлийн орчинд ийнхүү амьдрал буцалж буйг харахад сайхан байдаг.
Өнгөрсөн хугацаанд хуучин Ахмадын байр гэх ухсан нүх болсон газрыг ч буцаан авч, олон хүнийг аюулд хүргэх шахсан далбайсан сурталчилгааны самбаруудыг буулгаж, одоогийн Ухамсрын хөшөөтэй цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулж байлаа.
Мөн Баянгол дүүрэг, Төмөр замын цэцэрлэгт хүрээлэн АТГ-т орон сууцны зориулалтаар олгогдсон байсныг цуцалж, Баянзүрх дүүргийн 15-р хороолол, одоогийн хилийн цэргийн дэргэдэх мөсөн катокийн талбай гээд нийтдээ 260 гаруй газрыг буцаан хотод авч, 200 гаруй цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж шинээр байгуулсан. 1.3 жилийн хугацаанд хотын даргаар ажиллахдаа гардаж ашиглалтад оруулсан Налайхын зам, Олимпийн гүүр, хотын хамгийн урт дугуйн зам гээд томоохон бүтээн байгуулалтууд, иргэдийн суурь хэрэгцээ, аюулгүй байдлыг хангах тогтвортой хөгжлийн бодлоготой холбоотой эхлүүлсэн олон зуун ажил бий. Хайртай хотдоо зориулсан ажил бүхэн минь үнэ цэнтэй байдаг.
Бодит үнэн, цаг хугацаа хоёр бүхний шалгуур болдог учир гүжир гүтгэлэгт бачуурдаггүй юм"

Тэргүүн шадар сайд, ЭЗХ-ийн сайд Н.Учрал: Өмнөх Засгийн үед баталсан Богд уулыг нүхлэх, Хөшигийн хөндийн ган татлагат гү...
01/07/2025

Тэргүүн шадар сайд, ЭЗХ-ийн сайд Н.Учрал:
Өмнөх Засгийн үед баталсан Богд уулыг нүхлэх, Хөшигийн хөндийн ган татлагат гүүр зэрэг үр ашиггүй төслүүдийг цуцална

Элчин сайд Буанган:Өнөөдөр Ерөнхий сайдаар томилогдон, шинэ Засгийн газраа бүрдүүлсэнд нь Ерөнхий сайд Г. Занданшатарт м...
30/06/2025

Элчин сайд Буанган:
Өнөөдөр Ерөнхий сайдаар томилогдон, шинэ Засгийн газраа бүрдүүлсэнд нь Ерөнхий сайд Г. Занданшатарт миний бие баяр хүргэлээ. Бид АНУ-Монгол Улсын харилцааг ардчилсан болон эдийн засгийн түншлэл дээр, мөн Англи хэлний хөтөлбөрүүд, иргэд хоорондын холбоогоор өргөжүүлэхээ дахин баталлаа.

Дэлхийн Математикийн Уралдаанд 32 орны хүүхдүүдээс  8 настай Г.Хүслэн охин алтан медалийн эзэн болжээ
29/06/2025

Дэлхийн Математикийн Уралдаанд 32 орны хүүхдүүдээс 8 настай Г.Хүслэн охин алтан медалийн эзэн болжээ

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when Улс төр / Politics deedsiinamidral.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share