Арга Билиг Радио ФМ95.7 Argabilig FM95.7 - Утастай мэндчилгээ

  • Home
  • Арга Билиг Радио ФМ95.7 Argabilig FM95.7 - Утастай мэндчилгээ

Арга Билиг Радио ФМ95.7 Argabilig FM95.7 - Утастай мэндчилгээ Монгол хэлний цэвэр тунгалаг, уран яруу хэллэг, үгийн б

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО БА ЗОРИЛТУУД
“Арга билиг” 95.7 радио байгууллагынхаа эрхэм зорилгыг “Монгол хэлний цэвэр тунгалаг, уран яруу хэллэг, үгийн баялаг, оновчтой сонголт, зөв дуудлага бүхий хэл ярианы соёлыг түгээн дэлгэрүүлэх” гэж тодорхойлоод үүнтэй уялдуулан дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:
- Сэтгэлд хоногшсон шилдэг аялгуу дууг дээжлэн хүргэх,
- Сонсоход тааламжтай шинэлэг бүт

ээлийг дэмжин уламжлах,
- Сонсогчдынхоо сонорыг мялааж, дурсамжийг хөглөн, ажлын урам зориг, амьдралын эрч хүчийг ая дуугаар бэлэглэхийг эрмэлздэг.
Дээрх зорилгын хүрээнд дуучин, хөгжмийн зохиолч, яруу найрагч гээд бүхий л уран бүтээлчдийн овог нэр, цол гуншинг бүрэн дүүрэн зарлаж алдаршуулдаг нь сонсогчдод мэдлэг болохын зэрэгцээ тухайн уран бүтээлчид, тэднийг таньж мэдэх хэн бүхэн, дууг нь сонсох дуртай хүн бүр энэ зүтгэлийг маань үнэлж, байнга талархан сайшааж байдаг.
Түүнчлэн бодолд ухаарал нэмж, оюун санааг тэтгэн тэлэх үгийн урлагийн гайхамшгийг мэдрүүлэх зорилгоор “Утга уянгын эгшиглэн буюу уран зохиолын цаг”-аар өдөр бүр 3 удаа үгээр урлаж, амьдралын ухааныг шагласан шүлэг, яруу найраг, тууж найраглал, өгүүллэг зохиомжийг дээжлэн сонордуулж хэвшил болгожээ.
Үүгээр ч зогсохгүй өдөр тутам ая дуугаар хайртай дотны хүмүүстээ радио долгионоор дамжуулан хамгийн сайхан дууг нэрлэж, сэтгэлийн сайхан үгтэйгээ хамтатган зориулдаг “Гэнэтийн бэлэг” нэвтрүүлгийг өдөр бүрийн 11:00, 16:00, 21:00 цагуудаас тогтмол хүргэж хэвшсэнээр тэр бүрийд цаг зав нь болдоггүй, дандаа хэлж яриад байж чаддаггүй тэр л сэтгэлийн нандин үгсийг дотны хүнд нь дамжуулахдаа, дуртай дууных нь хамтаар зориулж баярлуулдаг энэ нэвтрүүлэг маань сонсогчдын хүсэлт, захиалгаар дүүрэн байдаг юм.

2025 оны 7 сарын 17 - Том хүү, ах Дашдаваадаа зориулсан ая дууны утастай мэндчилгээ
17/07/2025

2025 оны 7 сарын 17 - Том хүү, ах Дашдаваадаа зориулсан ая дууны утастай мэндчилгээ

17/07/2025

2025 оны 7 сарын 17 - Том хүү Дашдаваадаа зориулсан ая дууны утастай мэндчилгээ

Send a message to learn more

02/07/2025

2025 оны 7 сарын 2 - Хань Энхбаатартаа зориулсан ая дууны утастай мэндчилгээ

Өнөөдөр Алла Борисовна ПУГАЧЁВА-гийн 76 насны төрсөн өдөр болж байна. (1949.04.15)Зөвлөлтийн болон Оросын эстрадын нэрт ...
15/04/2025

Өнөөдөр Алла Борисовна ПУГАЧЁВА-гийн 76 насны төрсөн өдөр болж байна. (1949.04.15)
Зөвлөлтийн болон Оросын эстрадын нэрт дуучин, эстрадын найруулагч, продюсер, кино жүжигчин, ТВ-ийн хөтлөгч, ЗХУ-ын Ардын жүжигчин (1991), ОХУ-ын Төрийн шагналт (1995), Оросын “Эстрадын хатан хаан” өргөмжлөлт А́лла Бори́совна Пугачёва-г манай Монголчууд, ялангуяа 40-өөс дээш насныхан сайн мэдэх байх аа.
ТҮҮНИЙ УРЫН САНГААС:
Алла Пугачёвагийн урын санд Орос, Англи, Герман, Франц, Еврей, Финлянд, Украин хэл дээр дуулсан 500 гаруй дуу байдаг ажээ.
ХУВИЙН АМЬДРАЛААС:
Гэр бүлийн, хувийн амьдралын хувьд тэрбээр сонин түүхтэй хүн.
• 1969-1973 онд анхны нөхөр нь циркийн жүжигчин Миколас Орбакас (1945). Охин Кристина (1971). Зээ хүү Никита (1991), Дени (1998), зээ охин Клавдия (2012),
• 1977-1980 онд хоёр дахь нөхөр нь кино найруулагч Александр Стефанович (1944)
• 1985-1993 онд гурав дахь нөхөр нь Концертын урансайхны удирдагч, продюсер Евгений Болдин (1948)
• 1994-2005 онд дөрөв дэх нөхөр нь ОХУ, Украин болон Молдавын Ардын жүжигчин, эстрадын дуучин, өөрөөс нь 18 насаар дүү Филипп Киркоров (1967) байсан,
• 2011 оноос тав дахь нөхөр нь Эстрадын жүжигчин, ТВ-ийн хөтлөгч, шоуч, өөрөөс нь 27 насаар дүү Максим Галкин (1976) юм. Охин Елизавета, хүү Гарри (2013 оны, бусдаар тээлгэсэн ихэр гэнэ).

Үеэлүүд: МУГЖ, НҮБ-ын элч дуучин Төмөрийн АРИУНАА, МУСТА, дуучин Ханджавын ОЮУНБИЛЭГ
30/03/2025

Үеэлүүд: МУГЖ, НҮБ-ын элч дуучин Төмөрийн АРИУНАА, МУСТА, дуучин Ханджавын ОЮУНБИЛЭГ

18/03/2025

2025 оны 3 сарын 18 - Дүү Сарангэрэлдээ зориулсан ая дууны утастай мэндчилгээ

Send a message to learn more

"Охин үрээ хайрла" хэмээх шүлгийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Уг шүлгийг зохиогч Бямбажавын Энхтуяа саяхан уг шүлгээ хэрх...
15/02/2025

"Охин үрээ хайрла" хэмээх шүлгийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Уг шүлгийг зохиогч Бямбажавын Энхтуяа саяхан уг шүлгээ хэрхэн бичигдсэн тухай хуучилжээ.
"-Манай бага охин тэр үед 9-р ангид сурч байлаа...", "...Нэг орой кино үзье гэхээр нь тасалбарын мөнгө өгөөд ангийнхаа хүүхдээр хүргүүлж ирээрэй гээд явуулав. Төд удалгүй аав нь ороод ирлээ. Идэрмөрөн хаачсан гэж байна. Оройн кино үзэхээр явсан гэлтэй биш “Одоо ороод ирнэ” гэлээ. Нэлээн орой бөөн баяр орж ирсэн охиноо аав нь “Хаачаад ирэв” гэж байна. Охин ч үнэнээ л хэллээ. Гэтэл Хүрлээ уурлаад “Чи яахаараа хар нялхаараа байж оройн кино үзэж явдаг юм. Замаа алдах нь уу” гээд л загнаж гарахгүй юу. Дэлхийн хамгийн муу охиноор тодруулж, мөнгө өгсөн би ч бас буруутлаа. Бид хоёрыг баахан загнаж, хоёуланг нь хүмүүжүүлчихлээ гэж тайвшраад өрөөндеө ороод унтаад өглөө. Охин уурлаад, уйлаад болдоггүй. Би ч бас гомдол төрөөд...", "...Хүүхдүүд аавтайгаа ярихаас илүү надтай их санал бодлоо хуваалцана.
Тэгээд л гомдол зангираад байхаар “Охин үрээ хайрла” гээд л бичиж эхэлсэн дээ. Бичээд л байсан, бичээд л байсан. Тэгээд нэг дууссан. Гомдол ч тайлагдаж байна. Охиныхоо өрөөнд ортол уйлж байлаа. Аргадаад, “Миний охин, маргааш өглөө аав нь цай чана гэвэл битгий босоорой, за юу” гэж хэлсэн. Тэгээд л унтлаа. Өглөө манай хүн “Цайгаа чана” гээд нударч байна. Хариуд нь би “Өө, би гоё зүүд зүүдэлж байна. Зүүдээ дуусгана. Та өөрөө чанахгүй юу. Крант онгойлгохоор ус байж байгаа. Плитка залгахаар гал байж байгаа. Эмэгтэй хүн очдогтой адил эрэгтэй хүн очсон ч асна” гээд буруу хараад хэвтчихсэн.
Манай хүн “Болихгүй юу, чи. Би цайгаа чануулах охинтой, мэдэв үү” гээд охиныхоо өрөө рүү орлоо. Бас л “Чадахгүй ээ, мэдэв үү” гэдэг хариу сонслоо. Бүр уурлаад “Энхтуяа чи хар. Хүүхэд нэг удаа оройн кино үзэхэд ингэж эвдэрч байна шүү дээ” гээд л амандаа үглээд гал тогоо явлаа. Тэр хооронд нь би дугхийчихэж. Сэрсэн чинь Хүрлээ нэг гартаа халуун савтай сайхан цай барьчихсан, нөгөө гартаа миний гал тогооны ширээн дээр бичээд орхисон шүлгийг барьчихсан инээгээд зогсож байна. Тэгснээ “Чамайг уурлуулбал овоо юм гарах юм байна. Дажгүй шүү” гэж байна. Тэгж л “Охин үрээ хайрла” шүлэг маань төрсөн дөө" хэмээн хуучилсан.

Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла
Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо
Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана
Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр ньтөрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана
Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна
Охин үрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла
Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл
Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй
Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла!

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Бямбажавын ЭНХТУЯА

14/02/2025

💕 💌 Happy 💓 VALENTINE's 💘 day 💞 💟 🎉💛 💜 Захиалгын ☎ 91001971 💖 💙

14/02/2025

2025 оны 2 сарын 14 - Анд найз Батсайхандаа зориулсан ая дууны утастай мэндчилгээ

Send a message to learn more

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when Арга Билиг Радио ФМ95.7 Argabilig FM95.7 - Утастай мэндчилгээ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Арга Билиг Радио ФМ95.7 Argabilig FM95.7 - Утастай мэндчилгээ:

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Contact The Business
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share