Төгс Гэрэлт Их Сэцэн

Төгс Гэрэлт Их Сэцэн Сэтгэлдээ багтааж чадваас их багын ялгаа юун

🎤 The HU хамтлагийн Продюсер Б. Дашдондогтой хийсэн ярилцлагын сүүлийн хэсгээ хүргэж байна. 🤗🇲🇳 “Хүн бүр очиж сонсох ёст...
07/26/2025

🎤 The HU хамтлагийн Продюсер Б. Дашдондогтой хийсэн ярилцлагын сүүлийн хэсгээ хүргэж байна. 🤗

🇲🇳 “Хүн бүр очиж сонсох ёстой.”

“Тэнгэрээс буугаад ирсэн тэр өвгөдийн дуу хоолойг сонсоно. Зүгээр л мэдэрнэ. Нуруугаар чинь арзайна. Үснээс чинь арзагнана. Дотроос чинь гижигдэнэ. Дотор хүн чинь сэрнэ. Тэгээд цаашдаа яаж амьдрах итгэл найдвараа олж авна. Энэ тоглолт маш чухал.”

💬 “Монголчууд дэлхийг байлдан дагуулсан нь зүгээр л дайн хийсэн хүмүүс биш. Төрт ёсыг үндэслэж, олон улсын дипломат харилцаа, худалдаа, холбоо шуудан, шашин шүтлэгийн эрх чөлөө, хууль цаазыг тогтоосон ард түмэн. Эдгээр нь дэлхийн суурь системүүдийн үндэс юм.”

🛡 “Хү бол уянгалдаг хамтлаг биш.
Морин дэл дээр баатрууд сэлмээ атгаад, дайраад, ялаад давхиж буй мэдрэмжийг өгдөг.”

🔥 Энэ бол зөвхөн тоглолт биш — өв соёлоо мэдрэх, өөрийгөө таних, дотор хүнээ сэрээх аялал.

🎫 THE HU хамтлагийн түүхэн тоглолт
📍 Увс аймаг, Төв цэнгэлдэх
🗓 2025.07.31 — 17:00
🎟 Тасалбар: ticket.mn/event/2668

#МонголОмогшил #ӨвСоёл

07/24/2025
07/24/2025
07/24/2025

🎤 Зочин артист - Mo'G 🇲🇳👏
Монголын орчин үеийн хип‑хоп урлагийн төлөөлөл, уламжлалт дууны гүн ухаан хосолсон бүтээлээрээ олны сэтгэлийг хөдөлгөж буй залуу.

🌟 “Totem”, “Messed Call” зэрэг том хэмнэлтэй дуунууд нь олон үндэстний сонсогчдод хүрсэн. 👏👏👏

🎵 Европын тайзнаас Монголд – залууст шинэ эрч хүч бэлэглэх Young Mo’G-тэй хамт түүхийн нэгэн үдшийг бүтээцгээе.

👉 🎟 Тасалбар: ticket.mn/event/2668

07/24/2025

🇲🇳 THE HU — УВС АЙМАГТ, ТҮҮХЭН ТОГЛОЛТ!
2025.07.31 | Улаангом | Төв Цэнгэлдэх 🏟

🎤 Дэлхийд Монголыг цуурайтуулсан “THE HU” хамтлаг
📍 Увсад анх удаа, ганцхан удаа тоглоно!

🎶 Энэ бол зүгээр нэг тоглолт биш.
— Дэлхийн стандартад нийцсэн хөгжим, гэрэлтүүлэг, дуугаралт
— Монголын язгуур соёлын омогшлыг тээсэн хүчтэй орой
— Эх орон, өв соёлоороо бахархах үнэт үдэш байх болно!

🎫 ТАСАЛБАРЫН ТӨРЛҮҮД:
• VIP (ширээ, хамгийн ойроос ) — 1,000,000₮
• FAN ZONE (тайзны ойролцоо зогсоо) — 300,000₮
• REGULAR (энгийн) — 100,000₮

🔥 Тасалбарын 90% аль хэдийн борлуулагдсан!
🎟 Захиалга: ticket.mn/event/2668

🗓 2025.07.31 | 17:00 цагаас
📍 Улаангом хот, Төв Цэнгэлдэх
📞 1130-1111

#МонголынТүүхЭндБичигдэнэ

07/24/2025

🎙 The HU : “Монгол дуу хуурын хүчийг Европт мэдрүүлж, өвөг дээдсийнхээ бахархалт соёлоор гангараад ирлээ!” 🇲🇳

🔥 Биднийг нийтдээ 120,000 гаруй хүн тоглолтоороо үзсэн. Энэ бол зөвхөн манай хамтлагийн ч биш, Монголчууд бидний хамтын бахархал, хамтын амжилт юм. 👏👏👏

💥 Одоо бид эх орондоо, Увс нутгийн тайзнаа, Хүннү Рок урсгалаа цуурайтуулж, нэгэн үдшийг түүх болгон үлдээхэд бэлэн байна 🔥

🫶 Хэзээ нэгэн цагт харамсахааргүй, бахархмаар үдшийг хамтдаа бүтээцгээе.

🗓 2025.07.31 | 📍 Увс, Төв цэнгэлдэх | 🕔 17:00
🎫 Тасалбараа 👉 Линк дээр дарж баталгаажуулаарай / ticket.mn/event/2668

07/24/2025

🌟 ЗОЧИН АРТИСТ: Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан, дуучин Г. ЭРДЭНЭЧИМЭГ 🇲🇳
The HU хамтлагийн Увс дахь түүхэн тоглолтод оролцоно! 😻

МУСТА, дуучин Г.Эрдэнэчимэг бол монгол түмний сэтгэл зүрхэнд хүрсэн олон сайхан уран бүтээлийн эзэн, үндэс угсаа, өв соёлоо дуу хуураар түгээж, бахархлыг нь бадраадаг уран бүтээлч юм. ❤️‍🔥

✨ Ардын язгуур урлагийн уран эгшиг,
орчин үеийн рок хөгжимтэй хослох
гайхамшигт оройн тоглолт 👑

🎤 Уртын дуу, хөөмий, рок хэмнэл…
Монгол сонсголын хүчийг мэдрүүлэх нэгэн үдэш болно!

📍 2025.07.31 | Увс аймаг, Улаангом хот, Төв цэнгэлдэх
⏰ 17:00 цагт

🎫 Тасалбарын захиалга:
👉 ticket.mn/event/2668

#ГЭрдэнэчимэг
#МонголХөгжим #ТүүхэнТоглолт
#7сар31 #100Жил #МонголДууХөгжим

07/24/2025
07/18/2025
Хутга мэсийг сүүнд дүрдэггүй...Хул, хувин сав доош нь харуулж тавьдаггүйБэлгэнд ирсэн адууны шүдийг нь хардаггүйБэлд нь ...
07/13/2025

Хутга мэсийг сүүнд дүрдэггүй...
Хул, хувин сав доош нь харуулж тавьдаггүй
Бэлгэнд ирсэн адууны шүдийг нь хардаггүй
Бэлд нь ч, оргилд нь ч уулсыг нэрлэдэггүй...
Хээрээс малгай оловч хүрж авж болдоггүй
Хэт хутгаа буулгалгүй эр хүн айлд ордоггүй
Зэл дүүргэсэн гүүний унагыг нь тоолдоггүй
Зэллэж нисэх шувуудыг гарж, орж үддэггүй
Хаалга үүд голлож хоймор эзлэж суудаггүй
Хайчны амыг хүн хамхилгүйгээр тавьдаггүй
Овоон дээрхи тахилыг нар буруу тойрдоггүй
Орон дотроо хэвтэж байхдаа дуу аялдаггүй
Харанхуй шөнөөр хэрүүл ам хийж болдоггүй
Хажуугаараа хэвтсэн чигтээ зоог хүртдэггүй
Урсгал усны эхэнд гэр бараагаа барьдаггүй
Уруугаа амсартай сав бэлэг болгон өгдөггүй
Босгон дээр суудаггүй, хатавчаар хардаггүй
Болсон идээнд хэн ч ам хүрэлгүй гардаггүй.
Далны махыг шүдээр зулгааж мөлждөггүй
Дарсны ширээний ард ах захыг мартдаггүй
Сэтэрлэж тавьсан малаараа унаа хийдэггүй
Сэтэрхий зүү хадгалж үйл үртэсд зэхдэггүй
Хоёр гараа өргөж хаалга алдлаж зогсдоггүй
Холоос яваа гийчинийг хоосон хонуулдаггүй
Тулгар биетэй эхчүүд золгож гар тавьдаггүй
Туг, сүлд, сахиус толгойноос доош зүүдэггүй
Сүүн дээр ус хйидэггүй. Хар ус самардаггүй
Сүүжний мөлжсөн ясыг гэртээ хонуулдаггүй
Уурган дээгүүр алхаж гардаггүй заншилтай
Уул толгодын оройд эр нь гардаг жудагтай
Эцэгийн дэргэд хүү нь идээ засдаггүй ёстой
Энгэр задгай золгож, эе эвддэггүй жаягтай
Уйлсаныг биш инээснийг л асуудаг учиртай
Усыг нь уусан л бол ёсыг нь дагах хуультай
/ Эртнээс эдүгээг хүртэл эрхэмлэж явсан дээдсийн минь жаяг/

07/12/2025

Address

4809 Widener Strip
Midland, TX
79707

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Төгс Гэрэлт Их Сэцэн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share