Хотын Нүд

Хотын Нүд Хотод болж буй сонин сайхны талаар...

Японы “ХҮНИЙГ ҮЙЛДВЭРЛЭХ” сургуулийн боловсролын 6 жилийн аргаас:1. ЦАГ БАРИХЦаг барих нь хэлэхэд амархан боловч хийхэд ...
01/11/2025

Японы “ХҮНИЙГ ҮЙЛДВЭРЛЭХ” сургуулийн боловсролын 6 жилийн аргаас:
1. ЦАГ БАРИХ
Цаг барих нь хэлэхэд амархан боловч хийхэд хэцүү. Эдний хувьд хоцрох бол дэлхийн сүйрэл гэсэн үг. Зөвхөн хоцрох биш, эртдэх нь ч байж боломгүй зүйл юм. Тэгвэл хүүхдийг яаж цаг барьдаг болгодог вэ?
Цаг барьдаг сурагчийг өндрөөр үнэлдэг.
Сургууль төгсөхөд алтан 5-ын эзэн олны өмнө сургуулийн захирлаас баярын бичиг гардаж авдагтай адил суралцах хугацаандаа нэг ч тас, хоцролтгүй сурагч Kaikinsho буюу “бүтэн цагийн шагнал” гардана. Энэ нь их дээд сургуульд элсэхээс илүүтэйгээр ажил олоход сайнаар нөлөөлнө. Ярилцлага дээр бүтэн цагийн шагналаа бариад очвол “энэ нөхөр манайд орвол ажилдаа хэзээ ч хоцрохгүй, таслахгүй юм байна” гэсэн баталгаа болно. Зарим сургууль тас, хоцролт нь 3-с бага бол дэд шагнал өгдөг.
***МИНУТЫН ӨМНӨ ДҮРЭМ.
Энэ дүрмийг 12-с дээш настай ямар ч Япон чандлан сахина. Аливаа арга хэмжээ эхлэхээс 5 минутын өмнө бэлэн байна гэсэн үг юм. Өдөр тутмын ажил сургуулиас авахуулаад, хурал цуглаан, тоглолт үзвэр бүр цаашлаад найзуудаараа нийлж архи уухдаа хүртэл 5 минутын өмнө цуглана. 5 биш 2 минутын өмнө очсон нэгэн “хоцорсонд уучлаарай” гэж заавал хэлнэ. Ямар ч арга хэмжээ цагтаа эхлэхгүй бол амжилттай болохгүй гэж яс махнаасаа бодно. Сурагч гэлтгүй хоцорвол багш хүртэл уучлалт гуйна.
2. ТУУШТАЙ БАЙХ
Япончуудын хоёр дахь туйлын зорилго бол тууштай байх явдал юм. Үзэл бодолдоо, гэр бүлдээ, ажилдаа, хичээллэдэг спортдоо гэх мэт бүхий л тал дээр тууштай байх нь жинхэнэ Япон хүний шинж чанар гэдэг. Энэ нь самурайн үеэс улбаатай гэсэн. Мэдээж бүх зүйлд тууштай төгс хүн байхгүй. Гэвч ядаж нэг зүйлд өөрийгөө бүрэн дүүрэн зориулж чаддаг ард түмэн юм. Тэр нь юу ч байж болно. 12 наснаасаа эхлээд тэтгэвэрт гарсан ч марафонд гүйсээр байгаа эмээ байхад чөлөөт цагаараа өдөр шөнөгүй анимэ үздэг залуу хүртэл байна. Тэгвэл хүүхдийг яаж тууштай болгон хүмүүжүүлдэг вэ?
***СПОРТООР ХИЧЭЭЛЛҮҮЛ
Сурагчдыг ямар нэг спортоор 6 жилийн турш тууштай хичээллэхийг шаарддаг. Дуу хөгжим, бүжиг, уран зураг гэх мэт урлаг байсан ч болно. Бүх сурагч өдөр бүр хичээл тарсаны дараа 2 цаг секцэнд явна. Дугуйлан хольж солихыг хориглоно. Жишээ нь 2 жил сагс тоглочоод 3 дахь жилдээ хөл бөмбөгийн багт орьё гэвэл хүлээж авахгүй. Буцаад сагсандаа орсон ч багынхан дундаа аль хэдийнэ нэр нүүргүй болсон байдаг. Сургуулиуд олон төрлийн дугуйлан, секцтэй. “Туйлбаргүй хүн бол хүний адаг” гэж үзнэ.
Ямар ч хүн аливаа зүйлд өдөр бүр 2 цагийг 6 жилийн турш зарцуулвал тодорхой хэмжээнд мэргэшинэ. Анхнаасаа авьяастай, шууд амжилт гаргадаг нь байх ч тийм хүүхэд ховор бөгөөд тэр бүр сайшаагддаггүй. Харин жирийн хүүхэд 6 жил яс хичээллээд үр дүн гаргах үед багш хамт олныхоо хүндлэлийг хүртэнэ.
3.АХ ЗАХЫН ЁСОН
Ангидаа нас чацуу хүүхдүүдтэй сурдаг бол дугуйланд орсноор дээд доод ангийнхантайгаа харьцаж, ах захын ёсонд суралцдаг. Үүнийг Jouge Kankei буюу махчилж орчуулвал “дээд доодын хамаарал” гэнэ. Ах хүнийг сэмпай, дүүгээ коохай гэнэ. Хааяа кинон дээр гардаг “номын ах аа, номын дүү минь ээ” гэдэг чинь энэ шүү дээ. Хал цэрэг, шиноков гэдэг шиг энд ч бас адил эрэмбэ дараалалтай. Эхний жилдээ бэлтгэл дуусаад заалны шалыг байнга угаана. Нэг дэвшээд арай цэвэр ажил хийнэ. Харин том ангийнхан бол бэлтгэлээ дуусаад шууд харина. Гэхдээ ах нар дүүдээ олон юм зааж сургадаг болохоор их хүндлэгдэнэ.
Хүүхдийг спортоор хичээллүүлж эрүүл чийрэг болгохын хажуугаар тууштай байдал, ах захын ёсонд сургах нь Японы ерөнхий боловсролын бодлого юм. Нэг сумаар хоёр биш бүр гурван туулай буудаж байна. Энд амжилтын үндэс бол “тууштай, тэвчээртэй байдал” юм.
4.ХҮНД ТӨВӨГ УДАХГҮЙ БАЙХ
Япон хүний эцсийн чанар бол аливаа хүнд гай болж, төвөг удахгүй байх явдал юм. Таньдаг ч бай, танихгүй ч бай хамт олондоо эсвэл нийгэмд гай болно гэдэг нүгэл. Мэдээжийн боловч хүүхэд битгий хэл том хүнд ч ойлгуулахад бэрх. Япон сургуульд маш энгийн ганц аргаар, гурван зүйлд сургаснаар энэ чанарыг хүүхдүүдэд олгодог.
Ганц арга нь сургуулийг цэвэрлэгчгүй байлгах. Гурван зүйл нь “хариуцлагатай_байдал”, “хамтын_ажиллагаа”, “хүн_ганцаараа_амьдардаггүй”-г ойлгуулах юм.
Сургуулиудад цэвэрлэгч байдаггүй. Сурагчид хичээл тарсны дараа дугуйландаа явахын өмнө өөрсдөө 30 минут цэвэрлэгээ хийнэ. Монголд жижүүр анги 7 хоногт нэг удаа их цэвэрлэгээ хийдэг бол энд бүх анги өдөр бүр их цэвэрлэгээ хийдэг гэсэн үг. Багшийн өрөө, анги танхим, коридор, 00, шат, заал, гадна талбай гээд бүх хэсгийг цэвэрлэнэ. Өдөр бүр цэвэрлэдэг болохоор сургуулийн байр байнга цэмцгэр. Хэн аль хэсгийг цэвэрлэхийг бүгдэд ил тод байлгаж, хариуцлага тооцох тогтолцоог бүрдүүлж, өөрт ноогдсон үүргээ биелүүлэх хариуцлагатай байдалд сургаж буй хэрэг. Жишээ нь 2 давхрын шат бохир байвал хариуцсан сурагчдыг дугуйлангаас нь дуудаж авчраад дахин цэвэрлүүлнэ. 10 хүнтэй сагсны секц 5-ын эсрэг 5 хийж байхад нэг нь цэвэрлэгээгээ дутуу хийснээс болж бэлтгэлээ дундаас нь орхивол үлдсэн 9 хүндээ төвөг удна гэсэн үг. Дахиж ингэхгүйн тулд цаашид шатыг мөлчийтөл нь цэвэрлэдэг болох юм.
Заал гэх мэт том талбайг хоёр гурван ангийн сурагчид хамтарч цэвэрлэнэ. Нэг хэсэг нь шаргуу цэвэрлээд үлдсэн нь залхуурч суугаад цагтаа амжиж дуусахгүй бол бүгд дугуйландаа явахгүй. Ингэж хамтдаа цэвэрлэж, хамтдаа дуусч, хамтдаа дугуйландаа явж, хариуцлага алдвал хамтдаа үүрнэ гэсэн зарчмыг баримталснаар хамтын ажиллагаанд сургадаг.
Эцэст нь сургуулийн байр цэвэр цэмцгэр байж, таатай орчинд сурах нь сурагч бүрээс хамаарч буйг хүнээр хэлүүлж бус, хүүхдүүд өөрсдөө ойлгосоноор нийгэмд хүн ганцаараа амьдардаггүйг цаашлаад хүн бүрийн оролцоо, хариуцлагатай байдал ямар чухал болохыг 6 жилийн турш өдөр бүр мэдэрснээр “жинхэнэ Япон хүн” төлөвшдөг байна. Сургуульд эрдэм мэдлэг, авьяас чадварыг олж авах нь чухал боловч нийтээрээ нэгдсэн ойлголттой болж төлөвших нь илүү чухал.

01/04/2025
01/04/2025
12/13/2024

Н.АЛТАНХУЯГ: Зүгээр суугаад хэлмэгдүүлэх гээд байвал "Ерөнхийлөгчийн сонгуульд НЭР ДЭВШСЭН" ч яахав

12/13/2024
Хотын төвийн 6км радиуст замын хөдөлгөөний дундаж хурд 2-4 км/ц байгаа ба энэ нь алхахаас удаан юм
12/12/2024

Хотын төвийн 6км радиуст замын хөдөлгөөний дундаж хурд 2-4 км/ц байгаа ба энэ нь алхахаас удаан юм

Цахилгааны төлбөрөө төлөөгүй гээд цахилгаанаар халдаг байшингийн маань тогийг өглөө шууд сануулгагүй салгав. Дулааныг ма...
12/12/2024

Цахилгааны төлбөрөө төлөөгүй гээд цахилгаанаар халдаг байшингийн маань тогийг өглөө шууд сануулгагүй салгав. Дулааныг маань салгасан гэсэн үг.

Тоггүй бол худаг нь хөлдөнө, сан нь хөлдөнө. Хөлдсөн зүйлс бүгд эвдэрнэ. Энийгээ засахад надаас бараг 6 сая төгрөгийн зардал гарна. Тэгвэл өвөл хүний орон байрны дулааныг хангаж байгаа цахилгааныг таслах нь хүний эрхийн зөрчил болдог, Монгол шиг хүйтэн газар дулаан хангаж байгаа тогийг таслах нь бүр хориотой байх ёстой зүйл юм.

Хүний эрх зөрчигдөхгүй байхыг гадаадад хэрхэн зохицуулсан байдаг вэ:

АНУ-д 11-р сарын 15-с 3-р сарын 15-ны хооронд цахилгааны төлбөрөө төлж чадахгүй байгаа айлуудын тогийг таслахыг хориглосон Winter Moratorium гэж зүйл бий. Цахилгаан түгээдэг Компаниуд айлын тог таслаж болохгүй,

Хэрвээ та:

-нялх хүүхэдтэй
-65-с дээш насны
-өвчтэй хүн асардаг бол

Бүх улиралд тог таслахыг хориглодог.

Утаа гаргахгүй байгаа иргэнээ шийтгэж, тэгснээ зуух авах зээл олгож утааг санхүүгээр дэмжиж нтр

Б.Бейсен: Хавдрын шинэ эмнэлэг гэж цаг алдаж байхаар М.Билэгтийн эмнэлгийг хүлээн авах хэрэгтэй
12/12/2024

Б.Бейсен: Хавдрын шинэ эмнэлэг гэж цаг алдаж байхаар М.Билэгтийн эмнэлгийг хүлээн авах хэрэгтэй

😳❗️УЛААНБААТАРЫН УТАА❗️😬Нүүрстөрөгчийн дутуу исэл (CO) яг одоогийн байдлаар зөвшөөрөгдөх хэмжээнээс 150 ❗️😳дахин их байн...
12/12/2024

😳❗️УЛААНБААТАРЫН УТАА❗️😬
Нүүрстөрөгчийн дутуу исэл (CO)
яг одоогийн байдлаар зөвшөөрөгдөх хэмжээнээс 150 ❗️😳дахин их байна.
Энэ хий нь хүний эрүүл мэндэд
дараах сөрөг нөлөөг үзүүлдэг:❗️

❗️1. Амьсгалын замын системд нөлөөлөх
😷Хүчилтөрөгчийн дутагдал:
CO нь цусны гемоглобинтой холбогдон карбоксигемоглобин үүсгэдэг.

Энэ нь хүчилтөрөгч зөөх чадварыг саатуулж, эд эсийн хүчилтөрөгчийн дутагдалд хүргэдэг.

🤒Амьсгал боогдох мэдрэмж:
Өндөр концентраци бүхий CO нь тархи болон зүрхний эд эсийн хүчилтөрөгчийн хангамжийг хязгаарлаж, амьсгалын сааталд хүргэж болзошгүй.

❗️2. Төв мэдрэлийн системд үзүүлэх нөлөө
🤕Толгой өвдөх, толгой эргэх:
CO нь тархины хүчилтөрөгчийн хангамжийг багасгаж, толгой өвдөх, анхаарал төвлөрөл буурах шалтгаан болдог.

🫨Ухаан алдах:
Өндөр концентраци нь ухаан алдахад хүргэж, амь насанд аюул учруулж болзошгүй.

🤕Тархины гэмтэл:
Урт хугацаанд CO-ийн нөлөөнд өртсөн тохиолдолд тархины зарим хэсэгт эргэж засаршгүй гэмтэл үүсэх магадлалтай.

❗️3. Зүрх судасны системд үзүүлэх нөлөө
😢Зүрхний ачаалал нэмэгдэнэ:
Зүрхний цохилтын давтамж нэмэгдэж, артерийн даралт ихсэх аюултай.

🫨Зүрхний шигдээсийн эрсдэл:
Хүчилтөрөгчийн дутагдалтай нөхцөлд зүрхний булчин гэмтэж, зүрхний шигдээс үүсгэх магадлалтай.
---
❗️4. Урагт үзүүлэх нөлөө
Жирэмсэн эмэгтэйчүүд CO-т өндөр өртөх нь урагт хүчилтөрөгчийн дутагдал үүсгэж, хөгжлийн гажиг, зулбалт,амьгүй төрөлт, дутуу төрөлтөд хүргэж болзошгүй.

❗️5. Эрүүл мэндийн бусад үр дагавар
Дархлааны систем суларна.

Амьсгалын замын архаг өвчин, амьсгалын замын үрэвсэл үүсэх эрсдэлтэй.

Аюултай концентраци ба хугацаа

😬Хөнгөн хордлого (200 ppm):
Толгой өвдөх, амьсгал давчдах.

😳Дунд зэрэг хордлого (400 ppm):
Толгой эргэх, ухаан балартах.

😭Хүнд хордлого (800 ppm ба түүнээс дээш): Ухаан алдах, нас баралт (2-3 цагт).

Жич:
Улаанбаатар хотын өвлийн улирлын
CO түвшин (600 µg/m³) нь хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулах хэмжээ юм.☹️

Боловсролын салбарын багш, ажилтан, суралцагч хүүхдүүдийнхээ өмнөөс үүрэг хүлээн ажиллаж буй төрийн түшээгийн үүргээ бие...
12/12/2024

Боловсролын салбарын багш, ажилтан, суралцагч хүүхдүүдийнхээ өмнөөс үүрэг хүлээн ажиллаж буй төрийн түшээгийн үүргээ биелүүлж салбарын бүхий л асуудалд нүд, чих болон соргог ажиллаж байгаа шүү👍👍😍😍🇲🇳🇲🇳🇲🇳

Монголын төр ирээдүйгээсээ харамлаж, хэмнэж, танаж хэрхэвч болохгүй ээ гэсэн хувь гишүүний байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн асан Ё.Баатарбилэгт оноосон 6 жилийн ялыг хэвээр үлдээлээ
12/11/2024

УИХ-ын гишүүн асан Ё.Баатарбилэгт оноосон 6 жилийн ялыг хэвээр үлдээлээ

Address

Naranja, FL

Telephone

(239) 451-3278

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хотын Нүд posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category