26/05/2025
📌 Хүүхэд бол гэр бүлийн үнэт эрдэнэ. Төгс эцэг эх байх боломжгүй ч, сайн эцэг эх байх боломж бий. Хүүхдүүд гэр бүлээсээ үлгэр дуурайл авч, амьдралын үнэ цэнэ, хүмүүжлийг янз бүрийн хэлбэрээр өвлөдөг.
📌 Эцэг эхчүүд өөрсдийнхөө гэр бүлийг аль хэв шинжид хамаарч байна, бид хүүхдэдээ хэрхэн, яаж үлгэрлэж байна вэ гэдэгтээ дүгнэлт хийгээсэй гэж бодож байна.
📌 Судлаач К. Витек гэр бүлийн харилцааг дөрвөн хэв маягт авч үзсэн байдаг.
⭐️ Нэгдүгээрт, үлгэр жишээч гэр бүлд эхнэр нөхрийн эв нэгдэл харилцаа сайн, байнга хамт байх хүсэл тэмүүлэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, зарчимч, аз жаргалтай сэтгэл хангалуун байх.
⭐️ Хоёдугаарт, сайн гэр бүлийн хувьд сэтгэл хөдлөлийн ойр дотно байдлаас илүү голлох үнэт зүйл нь үр хүүхэд байдаг.
⭐️ Гуравдугаарт, сэтгэл хөдлөлийн сөрөг илрэлтэй гэр бүлийн гишүүд өөр өөрийн сонирхлоор амьдарч, чөлөөт цагаа өнгөрөөдөг.
⭐️ Дөрөвдүгээрт, салахад хүрсэн гэр бүл цаашид хамтран амьдрах хүсэлгүй, сэтгэл зүйн таарамж тогтворгүй болсон байдаг. Хүүхдийн нийгмийн харилцаанд орох анхдагч орчин нь гэр бүл. Маргаангүй гэр бүл гэж үгүй. Гэр бүлийн гишүүд өөрсдийгөө чөлөөтэй илэрхийлэх, санаа сэтгэлээ хуваалцах ёстой гэдгийг та мэдэж байх ёстой.
📌 Эцэг эхийн аливаа муу зуршил, таагүй харилцаа, элдэв маргаанд хүүхэд өөрийгөө буруутгах нь сэтгэл зүйд нь сөргөөр нөлөөлдөг. Иймээс хүүхдийн хүмүүжлийн эхлэх цэг нь гэр бүлийн дотно дулааан уур амьсгал юм.
⭐️ Эх сурвалж: МУБИС, Хишиг-Ундрах багшийн ярилцлагаас