21/10/2025
Бичлэг дээрх анхны уншигч Гэрэлмаа маань ном унших дургүй хүүхэд байсан бөгөөд анх Цондоолой Цүндээлэй комиксыг уншиж номонд дуртай болсон гэдэг.
🥳ЕБС-ийн 100 сургуулийн орчныг хөгжилтэйгөөр сурах тохилог орчин болгох аян энэ жил зөвхөн номын баярт оролцох гэж биш, харин сургуулиа, хүүхдүүдийнхээ ирээдүйг аврах тухай ярилцах хүрээнд зохиогдож байна.
Тиймээс бид комикынхоо хөгжилтэй сургуулийг маш богино хугацаанд төв талбайдаа бүтээн байгуулж чадлаа.
✍️‘Цондоолой Цүндээлэй’ нь нөхөрлөл, хайр, байгаль хамгаалах, зөв бурууг ялгахын үнэ цэнийг сонирхолтой адал явдлаар дамжуулж өгдөг, 20 гаруй жилийн турш уншигчидтайгаа хамт өссөн бүтээл билээ .
✍️ Харин ‘Динза’ нь Монголын болон дэлхийн түүхээр аялж, шинжлэх ухаан, танин мэдэхүйн гайхамшгийг хүүхдүүдийн сэтгэлд хүргэдэг 46 цуврал комик юм .
📗📘Эдгээр бүтээлүүдийн борлуулалтын орлогоор олон сургууль, хүүхдийн байгууллагуудад номын сан байгуулж, соёл, шинжлэх ухааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн түүхтэй .
Та нэг номыг ердөө 9,500 төгрөгөөр аваад, нэг хүүхдэд унших орчин, хөгжилтэйгээр суралцах боломжийг бэлэглэж байгаа юм шүү. Та бас онлайнаар худалдан авах боломжтой.
Маргааш яг ямар гайхалтай явдлыг Динза, Цондоолой нар бэлэглэх бол?
www.dinza.mn
Утас: 99048434🦖